Зургаан хөвгүүн өөрсдийн хүслээрээ цугласан хэрнээ дуугаа хураан хоёр талд бөөгнөрч хуваагдан суусан өрөөнд чимээгүй байдал ноёлж, тэдний дунд тасралтгүй ширүүн ширтэлцээн өрнөж байлаа.Өчигдөр, Чан Мину хоёрын зөвлөлдсөнөөр хичээл тарсны дараа ямартай ч бүгдийг дугуйлангийнхаа өрөөнд цуглуулахаар болсон нь энэ агаад угийн хичээлдээ ирээгүй Чангбин, ангийн цэвэрлэгээтэй гэх шалтгаанаар цуглаагүй Жисон хоёроос бусад нь цөм, ах нарын зохион байгуулсан уг цугларалтад заларчээ.
Уг нь асуудлаа ярилцаж, ойлголцох зорилготой энэ цугларалд хэн хэн нь өөрсдийн талынхаа нударга зөрүүлэгчээс түүхийг нь олж сонссон болоод тэр үү хөвгүүд бүгд л түүнийхээ талд орцгоочихсон, нэг нь ярьж эхлэв үү үгүй юу өөдөөс нь
- Яаж тэгж чаддаг байна аа?
- Яаж ч хичээсэн ойлгож чадахгүй юм байна
гэх мэтээр мохоож, шийдэлд хүрэх байтугай нэгнийхээ ярихыг ч зүгээр сонсож чадахгүй байлаа.
Мину Чанаас түүний талын түүхийг олж мэдсэн бол, Хёнжины хувьд ч мөн өчигдөр Ликсынд хонохдоо болсон бүгдийг сонсжээ.
Маргааны гол дөрвөн дүр өдгөө тэд болчихсон байх агаад нэгнийгээ сонсож чадалгүй дэмий л үг хаялцаж суугаад сүүлдээ залхаж чимээгүй болцгоосон аж. Сынгмин бүүр цаана энэ бүхнийг ердөө л ажиглагчийн нүдээр сэмхэн харж, чагнаж суусан ч үнэндээ түүний бүх анхаарал өөртэй нь үг дуугарахаа больчихсон Жон Инд л төвлөрч байсан юм. Тэгтэл чимээгүй байдлыг эвдэн
- Хангалттай. Та нар өөрсдөө учраа олохгүй юм бол би шийдэж өгье. Арчаагүй юмнууд.
Хамгийн отгон хөвгүүн ийн хэлээд сандал татаж хоёр талд талцан суусан ах нарынхаа голд очиж суув.
- Цаашаа хараад сууцгаа. Нэгэн рүүгээ нуруугаа харуулаад. Энэ байдлаараа дахиад хэн нэгэн нь хөх няц болтлоо нь нүдүүлчих юм шиг санагдаад, тэр чинь намайг айлгаад байна.
Хөвгүүд дүүгийнхээ үгээс зөрж чадалгүй дурамжхан эргэж, дараагийн зааварчилгааг хүлээх зуур Хёнжин амандаа бувтнана
- Ядах даа энэ Хан Жисон хааччихсан юм бэ? Анги цэвэрлэнэ ч гэх шиг хэзээ ийм байлаа..
Өчигдөр бороон дунд гүйгээд явчихсанаасаа хойш өдөржингөө анги дээр нэг л хачин байгааг нь ажигласан ч Сынгмин тэр талаар үг дуугарсангүй.
VOUS LISEZ
Үнэний дуулал(ДУУССАН)
FanfictionНэг дугуйлангийн дотно нөхөрлөх хэсэг хөвгүүд удахгүй болох тэмцээнд шаргуй бэлдэж байтал гэнэт л тэдний нэг нь сургуулиасаа гарч, найзууддаа ч хэл өгөлгүй ганц хуурцаг үлдээгээд алга болно. Элгэмсэг дотно түүний хоолой сүүлчийн үгсээ хэлснийхээ ара...