- Алив гарцгаая. Мину, бид хэд гараад байж байя. Санаа зовох хэрэггүй ээ. Одоо бүгдийг нь устгачихсан болохоор, за юу?Чан дүүгийнхээ сэтгэл санааг засах гэж ийн хэлэхэд хөвгүүн толгой дохисон болох агаад хоёр гарынхаа завсар нуусан нүүр нь чулуу шиг амьгүй байсан юм. Том ах нь дүүрүүгээ зовинонгуйгаар ширтэж хэсэг зогссоноо гарахаасаа өмнө өөрийн юүдэнтэй цамцыг тайлж, толгой дээр нь тохчхоод явав.
Учир нь тэр, Мину, тэр найз нь нуугдахыг, зугтахыг, магадгүй бүр алга болохыг л хүсэж буй юм шиг харагдсан болохоор тэр.
Ёнбуг хуучин, чимээ ихтэй зөөврийн таблетнийхаа ард товчлуурыг нь нүдэн сууж, энэ нөхцөлд ахруугаа хүртэл өнгийх сөхөөгүй ажиллаж хэн тэр зурагнуудыг цацсан болохыг илрүүлэх гээд мэрийж байлаа.
Өчигдөр шөнө цацагдсан тэр зурагнууд бол Мину болон түүний хуучин найз хөвгүүний зургууд байсан агаад тэд хоёр сар гарны өмнө салсан аж. Тиймээс ч энэ зургийг авч, бүр дор нь хадгалж байсан нэгэн нь тэдгээрийг их удаан өөртөө байлгасан болж таарах юм.
Мину өөрийгөө жигшиж байлаа. Шижиг, уур хорсол, ичгүүрийг өөртөө мэдэрч буй нь хамгийн аймшигтай зүйл байв.
- Болчихлоо!
Ликсыг ийн зарлахад хөвгүүн өндийж, даруйхан дэргэд нь ирж зогсохдоо хэдийн ахынхаа цамцыг өмсөж, юүдэнг нь углаад бүүр гүнд нь шигдсэн байх аж.
Дэлгэц эхлээд цагаан болж, дараа нь түүн дээр нь эргэлдэх дүрс гарч байснаа гэнэт л нэр бүтээх үсэгнүүд, тэгээд болоогүй зурагтайгаа хүртэл илрэн гарч ирэв. Хоёр хөвгүүний нүүрэн дээр тусах дэлгэцийн гэрэл тэднийг хордуулж орхив уу гэмээр хамгийн балмагдсан мөчдөө л хүн юу ч хийлгүйгээр, ганц ч үггүйгээр нүдээ ч цавчлахаа умартаад гацчихдаг шиг болчих нь тэр.
- Ах аа..энэ. Энэ, энэ.
Ёнбуг түгдэрч, өөрийн учирлах ёсгүй тайлбарыг олох гэж хичээх зуурт ах нь түүний дэргэд зогсохоо больсон байх бөгөөд хаалга руу ухас хийж, гараад гүйх гэснээ гэнэт эргэж хараад
- Хэнд ч хэлэх хэрэггүй шүү. Хэнд ч. За юу?гэж хэлснээ
толгой дохисон даруйд нь ангиас гараад хаа нэгтээрүү гүйчхэв.
Сургуулийн хонгилуудаар, ангиудын хажуугаар гүйн өнгөрөх үед нь Минугийн толгойд олон асуулт таамаглал үгүйгээр хашхичиж байсан ч тэдэн дундаас хамгийн томоор ардаа анхаарал, асуултын олон тэмдэгтэй ганц нь
YOU ARE READING
Үнэний дуулал(ДУУССАН)
FanfictionНэг дугуйлангийн дотно нөхөрлөх хэсэг хөвгүүд удахгүй болох тэмцээнд шаргуй бэлдэж байтал гэнэт л тэдний нэг нь сургуулиасаа гарч, найзууддаа ч хэл өгөлгүй ганц хуурцаг үлдээгээд алга болно. Элгэмсэг дотно түүний хоолой сүүлчийн үгсээ хэлснийхээ ара...