Ээе Пак Чанёол. Аз жаргалын вирус. Чи амьдралд минь гарч ирээгүй бол бас л уйтгартай байх байж ээ. Чамайг энэ хуурцаг дунд оруулах уу үгүй юу гэж их бодлоо.
Чи бусдын адил нүгэл үйлдэж бусармаг зүйл хийгээгүй ч энд байх эрхтэй хүн гэж бодож байна.
Миний хувьд чи сайн найз байсан шүү. Үргэлж хэн нэгний орон зайг нөхөж нулимсыг минь инээдээр сольж, зовлонг минь жаргал болгон өөрчилдөг байсан шүү дээ.
Гэхдээ бидний нөхөрлөл тийм ч их удаагүй. Манай сургуульд шилжиж ирж байгаа гээд Ружэ бид хоёрын ширээнд сууж анх танилцаж байснаа санаж байна уу? Тэр үед бидний хэн хэн нь жаргалтай байж билээ.
Гэхдээ та хоёрыг намайг үл тоох хүртэл. Надаас нууцаар уулзаж, надаас нуугдах хүртэл чинь би чамайг найзаа гэж бодсон. Харин чи намайг найзаа гэж бодсон уу? Бодож байсан удаа бий юу?
Та хоёрын үерхэл надад огтхон ч муухай санагдаж байгаагүй шүү. Харин надаас нуусан чинь л гомдмоор байсан.
Чи надтай тусдаа уулзах өдөр товлосон. Би чамайг жаахан ч болтугай гэмшсэн байх гэж бодсон. Гэхдээ чи надад үнэхээр хатуу үгсийг хайр гамгүй урсгасан.
"Лиса. Чи бид хоёрын үерхлийг эсэргүүцэж байгаа бол наад бодлоо өөртөө үлдээ. Бидний голоор орох гэж байгаа бол ингээд найз гэдэг харилцаагаа дуусгая. Бас уурлаж байгаа шалтгаан чинь чамайг биш Ружэг сонгосонд уурлаж байгаа юм шиг санагдаж байна." тэр хэлэх үгийг минь ч сонсолгүй өөрийн хэлэх үгээ хэлээд нуруугаа харуулаад явсан юм.
Пак Чанёол. Би та хоёрын хамгийн том дэмжигч байсан юм шүү.
Тэр явдлаас хойш хичээл орж чи надтай танихгүй хүн шиг л зөрдөг байсан. Чамд би гомдоогүй ээ. Чиний өнцгөөс бүгдийг авч үзвэл тэгж л санагдахаар байсан шүү дээ.
Гэхдээ чи тэр чигтээ намайг танихгүй юм шиг жүжиглэхгүй яасан юм бэ?
Яагаад над дээр буцаад хүрээд ирсэн юм бэ?
Хүнд хэцүү үед минь чи дахиад л гараад ирсэн. Хамт үдийн хоол идэж, хамтдаа кафед сууж бялуу иддэг болсон. Би чамайг буцаад миний найз болохоор ирсэн гэж бодсон. Гэхдээ чи намайг бодож ирээгүй, намайг ашиглах гэж ирсэн. Чи үнэхээр арчаагүй, хувиа хичээсэн хүн гэдгээ мэдэх үү? Яг л Ружэ шиг. Зөвхөн өөрийгөө бодож, өөрийнхөө хүссэн зүйлийг авахын тулд хэнийг ч золиосонд гаргахад бэлэн.
"Лиса. Чи Ружэ Жин хоёрыг юу гэж боддог вэ?" Чанёол орой хамт салхилаад алхаж байхдаа ийн асуусан юм.
"Яахав. Тийм сайнаар боддоггүй. Гэхдээ тэднийг заримдаа харах үед үнэхээр сайхан хос шиг санагддаг. Чи харин юу гэж боддог вэ Ёол?" Лиса гутлаа чирэн алхахдаа түүнээс ийн зөрүүлэн асуув.
"Би тэднийг тийм сайнаар хүлээж авдаггүй. Ким Сокжин энэ сургуулийн хамгийн бүтэхгүй гэсэн хүмүүсийн нэг. Тийм байж Ружэ шиг охидыг хүртэх эрхгүй. Тэрнийг яг чам шиг ашиглаад хаях болно"
Түүний хэлсэн үг Лисад сайхан санагдсангүй. Яг л байж болох хамгийн жигшмээр доромжлол шиг санагдана.
"Чи наад үгээрээ юу гэж хэлэх гээв?" Лиса явж байсан газраа зогсоод Чанёолын зүг харахад Чанёол гэмгүй инээмсэглэл тодруулаад
"Би Ружэг буцаагаад өөртөө авмаар байна. Чи надад тусал Лиса. Чи надтай үерхэж байгаа юм шиг дүр эсгээд Ружэг хардуул. Тэгж байж л тэр ирэх байх." тэр яг л сайхан зүйл ярьж буй мэтээр инээмсэглэн ярьж байсан.
"Би яахаараа Ружэ та хоёрын төлөө өөрийгөө золиослох ёстой гэж? Чанёол чи надад ойрын үед юу тохиолдоод байгааг хамгийн сайн мэдэх хүн байж яаж ингэж хэлж чадав аа?"
"Лиса Чи угаасаа л дүүрсэн хүн шүү дээ. Бүгд л чамайг мэдэж байгаа. Чамд алдах юм одоо байхгүй биздээ?" Чанёол ийн хэлээд дуусав уу үгүй юу Лисад хүчтэйхэн шиг алгадуулав. Гэвч тэр хэлсэн үгэндээ харамсаагүй нь түүний царайнд илт байсан юм.
Пак Чанёол. Чи хүний найз байж чадахгүй хүн. Яагаад гэвэл чи үргэлж өөрийгөө боддог болохоор. Чи зөвхөн өөрийгөө боддог болохоор Ружэ чамайг биш Сокжинийг сонгосон биз. Тийм ч болохоороо намайг үхэхийн өмнөх өдөр хүртэл Сокжинд хичнээн их хайртайгаа надад чалчаад бодит байдлаас тасарсан байсан байх.
Гэхдээ өнгөрсөн хугацаанд хуурамч ч гэсэн сэтгэл гаргаж залхмаар яриаг маань жаахан ч болтугай сонссонд баярлалаа. Бас ирээдүйд яг одоогийнх шигээ ийм новшийн байж болохгүй шүү.
______
A/N: Дараагийн парт орох өдөр уулзацгаая. Бас ямар санагдаж байгаагаа хэлээрэй🍂
YOU ARE READING
Thirteen reasons why |☑️|
Fanfiction(ДУУСАН) Lalisa гэх охин амиа хорлохдоо 13шалтгаан гэх нэртэй хуурцаг үлдээн явна. Тэрхүү хурцагт юу гарах бол? Thirteen reasons why гэх киноны үйл явдлаас сэдэвлэв. Star writing: 11th of November End writing: 15th of December