Last chapter

1K 138 38
                                    

Кейко: За сайн байцгаана уу? Хэсэгхэн хугацаанд өгүүллэгтэй минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Яг одоо дүрүүдтэйгээ ярилцах гээд бөөндөө сууж байна. Та бүхэн тухлан...

Чанёол: Би гялс нэг үг хэлээдхий. Манайхаан ЭсЭм, Кейко хоёрыг л үзэн ядаарай. Намайг үзэн ядаж болохгүй шүү.

Кейко: Тийм шүү манайхаан. Энэ өгүүллэгт гарсан зүйл киноноос сэдэвлэж бас миний төсөөллийн ертөнцөөс холилдон гарч байгаа зүйл болохоор дүрүүд маань ямар ч буруугүй шүү. Бас энэ ярилцлагаар Эксо, Блэкпинк, БиТиЭс гэсэн хамтлагийн гишүүд биш 13 шалтгаан гэх өгүүллэггийн маань гол дүрийн хувиар ярилцлага хийх байгаа.

За манайхаан бэлэн үү?

Кейко: хуурцагт дурдагдсан дараалалаар асуулт асуугаад явах болохоор эхний хүн Сокжин байх нь. Бэлэн үү Жин?

Жин: Би энэ мөчид зориулж их олон хоног сэтгэлийн бэлтгэл хийсээн. Бүх зүйлээ асуу Кейко.

Кейко: Чи яагаад Лисаг тэгж хандсан бэ? Анх яагаад Лиса дээр очих болов? Аль болох тодорхой хариулаарай.

Жин: Анх Лисаг хараад бараг л дурлах шиг болсон. Түүнтэй үерхэж нөхөрлөөд үзье гэдэг сэтгэлээр хандсан. Гэтэл байдал буруугаар эргэчихсэн. Би Жүүнийг зогсоох хэрэгтэй байсан ч тэд намайг шоолно гэж айсандаа, өөрийнхөө нэр хүндийг бодсондоо Лисад муухай хандчихсан. Хэрвээ тэр үед би Лисаг өмөөрсөн бол мэдээж хөвгүүдийн наргианы сэдэв болох байсан. Тийм зүйлээс айсандаа л...

Кейко: Энэ хуурцгуудыг сонсоод чамд юу мэдрэгдсэн. Цаашдаа Чэёнтой хамт байна гэж бодож байна уу?

Жин: Энэ хуурцаг хамгийн түрүүнд над дээр ирсэн. Би бүгдийг сонсоод зүгээр л юу хийхээ мэдээгүй. Өөрийнхөө хийсэн зүйлд харамсаад юу ч өөрчлөгдөх билээ. Гэхдээ энэ хуурцгууд дараагийн хүнд шилжихдээ их удаан байсан. Тийм болохоор Лисаг үхээд удсаны дараа энэ ярилцлага болж байгаа. Чэён бид хоёр энэ хуурцгийг сонсоод гурван сарын турш завсарлага авсан. Гэхдээ одоо бол хамт байгаа. Учир би түүнд хайртай болохоор. Гэхдээ өмнөх шигээ хамт байхдаа жаргалтай байхаа больсон. зүгээр л нэгнийхээ хажууд байдаг болохоос хоёр талд хийсэн нүгэлдээ зовсон хүмүүс л байдаг даа.

Кейко: Тэгвэл дараагийн хүн болох Чэёноос асууя. Лиса чиний хувьд хэн байсан бэ? Энэ бүхний дараа Жинтэй байх хүсэл төрж байна уу? Пак Чанёол та хоёр яагаад нууцаар үерхсэн юм? Яагаад найзынхаа экстэй хамт байх замыг сонгосон юм? Пак Чанёолоос яагаад салсан юм?

Thirteen reasons why |☑️|Where stories live. Discover now