Чи намайг зарим зүйлс дээр үзэн ядаж магадгүй байх. Хамгийн түрүүнд чамаас уучлалт гуйх гэсэн юм. Намайг уучлаарай Ким Жисүү.
Гэхдээ чи надаас ийм сэтгэл авахаар сайхан зүйл хийсэн гэж бодохгүй байна. Миний хамгийн халуун там чамтай хамт байсан цаг мөч. Чиний халуун тамын тогоо.
Нэг муу өсвөр насны бандиас болж хэн нэгний амьдралыг сүйтгэж орхисон гэдгээ чи мэдэх үү? Гаднаас нь харахад дэндүү хөөрхөн бас эгэл даруухан хөвгүүдийн зүрх сэтгэлийг булаасан охин .
Гэхдээ чиний дотоод ертөнц тийм сайхан байгаагүй. Харин ч эсрэгээрээ хамгийн муу муухай зүйлсийг чи өөртөө шингээчихсэн амилсан чөтгөр байсан.
Гэхдээ чи бид хоёрын ийм новшийн харилцаатай болсон шалтгаан чиний амиа тавьж хамгаалдаг хүн чинь хамгийн их буруутай. Чиний буруу ч бас байгаа л даа.
Чи яагаад түүнтэй үерхдэг гэдгээ зүгээр хүмүүс хэлж болоогүй юм бэ? Охидоос холдуулах арга ерөөсөө л үерхэлээ илчлэх байтал та хоёр үерхдэг байтугай нэгнээ танихгүй мэт амьдардаг байсан. Энэ бүхэнд чиний найз залуугийн буруу байтал чи яагаад намайг тэгтлээ тамлаж, зовоосон юм бэ?
Чиний найз хөвгүүн чамайг надтай хуурсан. Гэхдээ би чамтай үерхдэг гэдгийг мэдээгүй. Тийм байтал чи яагаад түүнээс салах аль эсвэл түүнийг зовоож болоогүй юм бэ?
Ким Жисүү чи нэг муу шалиг хөвгүүнээс болж миний амиа хорлох замд нэг шат тавьж өгсөн.
Сургуулийн ариун цэврийн өрөөнд ороод надад ямар сэтгэгдэл төрснийг би одоо ч мэдэрч байна. Ханан дээр миний нэрийг улаанаар тод томруунаар хараалын үгсийг хайр гамгүй урсгаад биччихсэн байж билээ.
Тэр өрөөнөөс гараад эргээд харахад чи миний хойно зогсож байсан. Чи үүнээс цааш юу болсныг мэдэх байх. Гэхдээ бусад хүмүүс мэдэхгүй шүү дээ.
Чи миний үснээс зулгаагаад шалруу түлхсэн. Яг үнэндээ чиний турьхан биенээс тийм их хүч гарна чинээ би төсөөлөөгүй шүү. Дээрээс минь бүдүүн өсгийтэй гутлаараа дэвсэлж амьсгалж чадахгүй болтол минь зодсон.Би чамаас зөндөө гуйсан шүү дээ.Болиод өгөөчээ гэж.
Тэр өдрөөс хойш би ариун цэврийн өрөө орох болгондоо дээрээсээ ус асгуулж нойтон биеэ уруулчих шахам зодуулдаг байсан. Нойтон бие ямар их өвдөж, хорсож бас зулгардаг гэдгийг чи мэдэх үү Ким Жисүү? Охидын ариун цэврийн өрөө миний хамгийн их айдаг байсан газар байсан. Харин чиний хувьд юу байсан бэ? Магадгүй диваажин.
YOU ARE READING
Thirteen reasons why |☑️|
Fanfiction(ДУУСАН) Lalisa гэх охин амиа хорлохдоо 13шалтгаан гэх нэртэй хуурцаг үлдээн явна. Тэрхүү хурцагт юу гарах бол? Thirteen reasons why гэх киноны үйл явдлаас сэдэвлэв. Star writing: 11th of November End writing: 15th of December