Чиний нэрийг үхэх хүртлээ дурсмааргүй байсан юмсан. Гэхдээ чиний хийсэн бузар булайг ярихын тулд нэрийг чинь дурьдахгүй бол болохгүй байх тийм ээ Ким Тэхён.
Дэндүү өөртэй итгэлтэй байхын нууц юу вэ? Баян эцэг эх, нэр хүнд, сайхан царай, төгс бие үү? Чиний хувьд энэ бүхэн байгаа ч өөртөө итгэх итгэл чинь эд нар дээр нээх тогтдоггүй юм шиг байналээ.
Зугаа гаргах, хөнжил дулаацуулах, болзоонд явах, үдэшлэгт авч явах гээд чамд тус тусдаа хамт байх охидуул хаанаас л бол хаанаас гараад ирдэг. Энэ чиний яахав өөртөө итгэлтэй байхын нэг давуу тал.
Хоёр дахь давуу тал.... Гүнж шиг эрхэмсэг найз охин. Аххх дугуй дугуйгаа сайн олох юм даа. За тэр ч яахав.
Гурав дахь давуу тал бол хар тамхи. Чи энэ сургуульд хар тамхи гэх зүйлийг оруулж ирээд долоо хоног бүр үдэшлэг зохиохдоо бусдад тараадаг байсан. Яахав томоогүй насан дээрээ яваа хөвгүүд мансууруулах бодис гэхээр сонирхол нь хөтлөгдөж тэр ч бүү хэл үнэгүй гэхээр уухайн тас сонирхолоо дагасан байх.
Хэд хэдэн удаа хар тамхи хэрэглэсэн хөвгүүд түүнгүйгээр бараг л агааргүй адил амьдарч ямар ч хамаагүй аргаар чамаас авах шалтгаан, завдал хайж юу ч хийхээс буцахгүй болчихсон байсан. Энэ үед л чиний төлөвлөөд байсан бохир мөнгөний эргэлт хийгээд донтогсод нарын хаан болж эрхшээлдээ оруулах санаа маш бүтэмжтэй болж эхэлсэн. Бас их ухаантай байгаа юм шүү.
Танай найзууд миний тухай муу муухай бүхнийг ярьж тэр бүгдийг хийсэн мэт байлгасан байхад яагаад зүгээр намайг бузар амьтан гээд сэжиглээд явж болоогүй юм бэ? Бузар хүнийг үнсвэл бузартана гэж Жонгүг шиг бодоод зайгаа бариад явахгүй яах гэж нэмж бузартуулсан юм?
Ээлжит нэг үдэшлэгээ зохиож байсан орой чинь байх. Би ээжийн шаардлагаар агаар амьсгалах гээд гарсан юм. Яахав олон хоног өрөөндөө бүгэж, амьд үхтэл мэт царайлах охиноо гаргахдаа ээж минь тамын тогооруу явуулснаа мэдээгүй байх.
Замаар алхаж явтал хажуугаар сургуулийн охидууд онгорхой дээвэртэй машинд жаргалтай нь аргагүй инээлдээд явж байлаа. Машин намайг өнгөрөөд явсан ч надаас жаахан холдож байгаад зогссон юм.
"Хөөх Лиса. Үдэшлэгрүү явж байгаа юм уу? Суучих хамт явъя" тэр охин ингэж хэлээд үгийг минь сонсохгүй гарнаас минь чирээд машиндаа аваад суучихсан.
"Би үдэшлэгрүү биш өөр газарлуу явж байгаа юм л даа. Тиймээс ингээд бууж болох уу?" аль болох айж байгаагаа нуун ийн хэлэхэд өнөөх охин инээмсэглээд "Хөгжилдмөөр байна. Хамт" гэж хэлээд машинаас буусан юм.
YOU ARE READING
Thirteen reasons why |☑️|
Fanfiction(ДУУСАН) Lalisa гэх охин амиа хорлохдоо 13шалтгаан гэх нэртэй хуурцаг үлдээн явна. Тэрхүү хурцагт юу гарах бол? Thirteen reasons why гэх киноны үйл явдлаас сэдэвлэв. Star writing: 11th of November End writing: 15th of December