Таныг сургууль даяараа хүндэлдэг болохоор үнэхээр мундаг багш гэж боддог байлаа. Яахав алдаж онож яваад тушаал дэвшээд нийгмийн ажилтан болсон чинь таны хүч хөдөлмөр л байх. Гэхдээ та хүүхдүүдийг ялгаж харьцдаг.
Таныг би зүгээр л нийгмийн ажилтан гэж л боддог байлаа. Харин нөгөө ангийн Усоныг дахин төрүүлэх мэт болоход чинь би таныг үнэхээр мундаг гэж боддог байлаа. Бараг эмэгтэй Ким Тэхёны хувилбарыг та сайн хүн болгож өөрчилсөн. Бас сурагчидтайгаа харилцаа үүсгэдэггүй болохоор би таныг бурхан тахил мэт шүтээ биз.
Гэхдээ та үнэхээр урам хугармаар хүн байсан. Өөрийгөө бодсон.
Амиа хорлохоосоо гурван хоногийн өмнө сургууль дээр очиж өөрийн нандин гэсэн зүйлсээ авж байсан юм. Харин та хажуугаар бичиг цаас барьсаар зөрсөн. Тэгээд гэнэт зогсоод "Сайн уу? Амьдрал дажгүй юу?" гэж асуугаад хамар дээрээ тогтоосон нүдний шилээ дээшлүүлсэн юм.
"Явцгүй ээ. Бүх зүйлийг орхихоор шийдэж ядан л зогсоно." та надад хамаагүй мэт ийн хариулахад та чухал царай гаргаад "Манай өрөөнд ярилцах уу? Бодлыг чинь би өөрчлөх байх" гэж хэлсэн юм. Тэр үед та намайг яг л Усон шиг дахин төрүүлж чадах хүн гэж бодсон юм.
Таныг дагаад өрөөнд чинь ороод Ким Тэхёноос бусдыг нь би таньд ерөнхийд нь ярьсан. Харин та яриаг минь нэг ч таслалгүй сонссоныхоо дараа уртаар санаа алдчихаад
"Лалиса Монабан байхаа?"
"Манобан" би түүнд овгоо засаж хэлчихээд юу гэж хэлэхийг нь хүлээж суулаа.
"Чи хэрвээ амиа хөнөөх тэнэг арга хайж байвал би чамайг асуудлыг буруугаар шийдэж байна гэж хэлье. Энэ бол чиний туулсан амьдрал. Чи энэ бүхнийг шийдэхээс айж байвал чи өөрийнхөө амиар л хохирч амаа үдүүлээд хорвоогоос явах болно. Чи эндээс байхгүй болсон ч тэр хүүхдүүдийн амьдрал үргэлжилдэгээр үргэлжилнэ. Чи амиа хорлолоо гээд тэднийг ариун усаар угаагдаад цэвэр ариун болно аль эсвэл зовлон доороос өндийхгүй гэж бодож байвал чи эндүүрч байна. Чи л хохирно.
Харин энэ бүх асуудлаа би чамайг шийдээсэй гэж хүсч байна. Чи өмгөөлөгч хөлсөлж цагдаад энэ бүхнийг мэдэгдэж болно. Бүх хүүхдүүдтэй хуулийн дагуу асуудлаа шийдэж бие махбодоороо гэмтсэн гэмтэлдээ гомдол мэдүүлж гомдлоо тайлуулах боломжтой. Энэ бүхний дараа чи сэтгэлзүйч гэх зүйлд энэ бүхнээ найдаж болно.
Сэтгэцийн өвчтэй, сэтгэлийн гүн дарамтанд орсон, амиа хорлох бодолд автсан, илүүд үзэгдэн, хүчинд автаж байсан, хайртай нэгнийхээ үхэл эсвэл аймшигт явдлыг амссан, хүнд өвчнөөр өвдөж байсан бүх хүмүүсийг бүгдийг нь цуглуулаад нэг өрөөнд хийх болбол дэлхийн бүх хүмүүсийг цуглуулах хэрэгтэй болно. Учир нь хэн ч амьдралыг ганц ч шарх сорвигүйгээр туулдаггүй.
YOU ARE READING
Thirteen reasons why |☑️|
Fanfiction(ДУУСАН) Lalisa гэх охин амиа хорлохдоо 13шалтгаан гэх нэртэй хуурцаг үлдээн явна. Тэрхүү хурцагт юу гарах бол? Thirteen reasons why гэх киноны үйл явдлаас сэдэвлэв. Star writing: 11th of November End writing: 15th of December