Home party
Өөрт таалагддаг хөвгүүнтэйгээ лонх эргүүлж тоглох ямар сайхан байсан гэж санана. Тэр орой чи бид хоёр хэдэн удаа харц тулгарсан гэдгийг би мэдэхгүй ч зүрх минь цээжнээсээ гарчих шахам хүчтэй цохилж байсан болохоор зүгээр л байдлыг зөнд нь хаясан.
Тойрч суусан хүүхдүүд лонх эргүүлж зарим нь таалагддаг хүнтэйгээ баярлаад үсэрчих шахам шийтгэлээ биелүүлж байсан бол зарим нь дургүй хүнтэйгээ таараад хамран дээрээ баас нялуулчихсан мэт царайлж байсан.
Лонх эргүүлэх ээлж чам дээр ирэх үед би яагаад ч юм урьд хожид байгаагүйгээрээ догдлож бас сандарсан. Өмссөн богин юбканыхаа үзүүрээс зулгааж суухдаа над дээр таараасай гэж бурхнаас гуйж байснаа би нуухгүй ээ. Чи сагсны шигшээгийн хамгийн дажгүй залуу гэдгээрээ алдартай байсан болохоор би чамайг тэнэг юм шиг л сонирхож байлаа.
Лонх эргэсээр амсар нь миний зүгрүү тусах үед тойрч сууж байсан охид "Лалиса" гэж догдолсон өнгөөр дуугарч байхад би энэ лонх над дээр таарсанд тэр баярлах болов уу аль эсвэл уурлах болов уу л гэж бодож байв.
Гэтэл чи өөдөөс туулайн шүдээ гаргаад инээмсэглэн ойртсоор уруул дээр минь зөөлхөн үнсэж байсансан. Салахын аргагүй бас халуухан үнсэлт дуусах үед би гонсойсон сэтгэлээ аргадах мэт чиний нүдрүү харсан. Чи ч бас надтай адилхан зүйл мэдэрсэн гэдэгт би одоо хүртэл итгэдэг. Чи надруу хараад саяхан нэг бүхэл болсон уруулаа долоохдоо хамгийн сайхан зүйл харах мэт надруу харсан.
Тэр өдрөөс хойш чи бид хоёрын харилцаа гоё болсон гэж хэлэхгүй ч өмнө нь хэн нэгнийгээ танихгүй зөрдөг байсан бол нэгэнрүүгээ хараад нүдээрээ инээмсэглээд зөрдөг байсан. Чи "Сайн уу?" гэж асуудаггүй ч нүдээ ирмэх чинь намайг догдлуулж чаддаг байлаа.
Нэг удаа сургуулийн номын санд сууж байхад чи хажууд минь ном барьж хүрч ирээд чимээгүй суусан. Тэр өдөр надад их хэцүү байсан ч чи гарч ирээд бүүдгэр тэнгэрийг гийгүүлчих шиг л мэдрэгдэж билээ.
Би хичээлээ хийж харин чи намайг хажуунаас минь ширтсээр цаг өнгөрч чиний утас дуугарсан. Тэгээд ч явахынхаа өмнө сургуулийн сагсны шигшээгийн том хүрмээ мөрөн дээр минь тохчихоод үсийг минь зөөлөн илээд гараад явсан. Би яагаад хүрмээ үлдээснийг чинь гайхаж хэсэг суугаад гэрлүүгээ явах гэж гарахдаа гадаа бороо орж байгааг харсан юм.
Чи хамгийн зөөлөн бас халамжтай нэгэн. Маргааш нь би шүүгээнийхээ урд зогсож байтал чи хүрээд ирсэн. Хачирхалтай нь чи гартаа бананатай сүү барьчихаад ар шилээ маажихдаа хацар дээр минь хальт үнсчихээд бантсандаа цаашаа гүйгээд явчихсан. Тэр үед би чамд хэдийнээ сайн болчихсон гэдгээ мэдэрч байсан.
Гэхдээ энэ сайхан байдал цайны цаг хүртэл үргэлжилсэн. Чи хоолоо аваад хажууд минь ирж суух үед чиний найзууд бидний хажууд ирж зогсоод юу гэж хэлснийг одоо хүртэл санаж байна.
"Ээе Күүкий. Чамд энэнээс өөр дэвсгэр олдохгүй байсан юм уу?" Пак Жимин ингэж хэлээд инээх үед бусад нь ч бас инээлдсэн.
"Нуух зүйл бараг байхгүй штээ. Үнэхээр хармаар байвал ахаасаа асуухгүй дээ. Нүцгэн зураг нь надад байгаа штээ Күүкий" Ким Намжүүн чи намайг тийм их зовлонд унагачихаад ханаж цадаагүй.
Хамгийн хөөрхийлөлтэй нь Жон Жонгүг чи. Ах нарынхаа үгэнд итгээд намайг жигшиж байсан чиний гэнэн занг чинь гайхаад барахгүй байна. Чи тэр өдрөөс хойш надтай таарах болгондоо муухай харж заримдаа газар унатал минь мөрлчихөөд яваад өгдөг байж билээ.
Гэхдээ чамд баярлалаа. Хүнд дурлах ямар байдгийг бас догдлох мэдрэмж ямар байдгийг утгаар мэдрүүлсэн хүн чи байсан юм шүү.
Чи хичнээн надад дургүйцэж байсан ч бусад шигээ намайг бузарлах гэж дайраагүйд баярлалаа. Гэхдээ тийм зүйлийг минь харж намайг тарчилж байхад зүгээр л гараа чанга атгаад амандаа "боль" гэж дахин дахин хэлэхээс хэтрээгүйд би чамайг үзэн ядаж байна.
Чамаас илүү өөрийгөө үзэн ядаж байна. Зовлогийг минь нимгэлж чадаагүй чамайг бүлээн амьсгалаа дуусах хүртэл хайрласан өөрийгөө үзэн ядаж байна.
_____
A/N: Хамгийн сүүлд эд нараас ярилцлага авна гэсэндээ. Тэгээд та нарт асуух асуулт байвал сэтгэгдэл хэсэгт хүссэн асуултаа бичээрэй🍨
YOU ARE READING
Thirteen reasons why |☑️|
Fanfiction(ДУУСАН) Lalisa гэх охин амиа хорлохдоо 13шалтгаан гэх нэртэй хуурцаг үлдээн явна. Тэрхүү хурцагт юу гарах бол? Thirteen reasons why гэх киноны үйл явдлаас сэдэвлэв. Star writing: 11th of November End writing: 15th of December