THE GIRL HE LOVES: CHAPTER EIGHT.
— 'Can you look at me? Cause I am blue & grey'
BTS- Blue & Grey.-
Эх барих эмэгтэйчүүдийн их эмч Ким Намжүн.
"Дэлгэц рүү хараарай"
Эмч хэрэгтэй зүйлсээ бэлдэж дууссан бололтой эцэст нь намуухан хоолойгоор сануулан хэлээд хүйтэн төхөөрөмж хэвлийд минь наахад би түүний энгэрийн тэмдгээс харцаа салгаад уртаар амьсгаа авлаа.
Яг юу бодоод ухаан санаа минь тогтож өгөхгүй байгааг сайн мэдэхгүй ч дотор минь тиймхэн байгаа болоод ч тэр үү дэлгэц рүү харан чимээгүйхэн хэвтэхдээ би тасралтгүй санаа алдсаар л байв.
Өглөөг хүртэл би өөртөө дэндүү гэмээр итгэлтэй байсан юм. Өглөөний эмчилгээ хүртэл...
FLASHBACK
"Кан Сора, өвчтөөн. Намайг сонсож байна уу?"
"Наашаа хараарай"
"Жон Жонгүг, хурдхан ахлах эмчийг дуудаад ир"
Дотор муухайран нүд харанхуйлсаар, ганцхан сонсож буй зүйл минь сувилагчийн сандрангуй орилох дуу болон Жонгүгийн өрөөнөөс гүйн гарч буй хөлийн чимээ л байв. Цээж хүнд оргин уртаар амьсгаа авахыг хүсэх ч хамар бөглөрчихсөн мэт битүүрээд нэг л болж өгсөнгүй.
YOU ARE READING
The Girl He Loves || kth.
Fanfic- 'Take me to the Heaven' she said. - 'You are Heaven' he replied. - || KTH FANFICTION!! || [ BLUE AND GREY! ] Start writing | 2023.02.18 | Credits to Sorannn.