5.Айж байна.

637 81 4
                                    

Жин шөнөжингөө тэрнийг харж суусан. Залуус ч мөн адил буйдан дээр шөнийг өнгөрүүлсэн билээ. Тэхён сэрж аажмаар нүдээ нээн эргэн тойрноо харав. Хатаж хуурайшсан хоолойгоо засахад жин түүнийг сэрсэнд баярлан зүгээр эсэхийг нь асуулаа.

тэе:-ахаа надад ус аваад ирээч.
жин:- ойлголоо
Тэхён үнэндээ хуруугаа ч хөдөлгөх тэнхэлгүй байлаа. Хамаг бие нь шархиран өвдөж тэрний хажуугаар өчигдөр шөнийн явдал зурсхийн орж ирэхэд чимээгүйхэн мэгшүүллээ. Тэр жонгүгийг харахаас айж байлаа.
Жинийг өрөөнөөс гарж ирэхэд буйдан дээр зүйрмэглэж байсан залуус ухасхийн босоцгоов.

намжүүн:- тэр сэрчихсэн үү?
жин:-тиймээ. Гэхдээ бүгдээрээ ороод дэмий байхаа. Эхлээд намжүүн юнги хусог гурав надтай хамт орох уу?

Буйдан дээр суух хоёр бие бие лүүгээ харан үлдэв. Залуусыг өрөөнд орж ирэхэд тэхён нулимсаа хурдхан шиг арчина. Тэд тэхёныг тойрон сууцгаалаа. Хусог юнги хоёр тэхёны байдлыг харан цочидож орхив. Үргэлж томоогүй инээмсэглэж явдаг дүү нь үе үехэн хөмсгөө зангидана. Үс нь сэгсийж , нүд нь улайж, харц нь үхэж , царай нь гундаж, гар нь үл ялиг чичирч байлаа.

Намжүүн зөөлхнөөр шивэгнэв.
- тэхён яг юу болсон юм бэ? Ах нартаа хэлж болох уу? Хүсэхгүй байвал хүчлэхгүй ч. Эмч хэлэхдээ чамайг....
тэрний харц нь дальдчин энэ тэндгүй тэнэх аж.

Тэхён өөрийгөө хүчлэн байж өндийх гэж үзэв. Жин түүнийг ойлгосон бололтой түшин өндийлгөөд орны толгой налуулан суулгав.

тэхён царай нь барайж байсан ч ярих гэж байгаа бололтой ам нь ангалзан том алаг нүднээс нь нулимс тасралтгүй урсана.

Түүний энэ байдалд ах нарынх нь зүрх зүсэгдэх шиг болж. Юнги л ганц түүнийг юу хэлэхийг хүлээн тасралтгүй ширтэж байлаа.

Тэхён:- Үнэндээ тэр нөгөө....
Жонгүг....жонгүг намайг хүчиндчихсэн.
Ах нар нь сонссон зүйлдээ итгэж ядна.

намжүүн:- энэ үнэн юм уу тэхён? Би арай ч үгүй байх гэж бодсон ч. Тэр яаж... тэр яагаад ....
бүгд хэлэх үггүй болтлоо гайхах аж.
Жин тэхёныг тэврэн тайтгаруулах гэж хичээнэ.
хусог:-ойрд үнэхээр сонин байсан юм. Тэр галзуурчихаж. Тэрнийг эмнэлэгт үзүүлэх ёстой юу эсвэл...аххх яах вэ?
Юнгигийн хөмсөг зангирч гараа цайтал атгана.

тэхён:- үнэндээ би тэрнийг бараг л таниагүй. Тэр огт өөр хүн шиг болчихсон байсан. Би тэрнийг хармааргүй байна. Би жонгүгаас айгаад байна.

Эхэр татан уйлах дүүгээ хараад юнги тэсгэл алдсан бололтой хаалга саван гарав.
Өрөөнөөс аймшигтай ууртай гарж ирсэн тэр жонгүг дээр очин үгийн зөрүүгүй газар унатал шанаадаад авах нь тэр. Тэгснээ дээр нь гаран зогсох шинжгүй цохино. Доор нь хэвтэх нэгэн цохиулж ханалаа гэсэн шиг дээрээсээ унагаад зөрүүлэн цохив. Жимины орилох дуунаар тэхёнаас бусад залуус өрөөнөөс гарж ирэн бие биенээ алах нь холгүй зодолдох залуусыг харан гайхсан ч хэн нь ч салгахыг хүсэхгүй байгаа бололтой. Уурандаа багтарч ядсан юнги тэрнийг доороо оруулан хайр найргүй балбаж эхэллээ. Тэднийг харах залуус дундаас ганц жимин л тэднийг болихыг гуйн орилох аж. Тэгсэн ч юнги огтхон ч зогсох шинжгүй цохисоор байх ба амандаа түүнийг хараан орилоно.

юнги:- хараал идсэн нохойн гөлөг. Чи яаж тэр хүнд тэгж хандаж болох юм. Зүгээр ч нэг хүн биш чиний ах. Чиний ах гэж байна зулбасага минь. Чамаас бусад нь хайрлаад хүрч яддаг байтал. Чи ер нь хэн болчихоод. Чи бүр арчаагүй амьтан болжээ.

Жиминээс бусад нь тэдэнд ойртож зүрхэлсэнгүй. Учир нь тэд юу болсныг мэднэ шүү дээ.

Жонгүгийн доогтойхон инээх дуунаар юнги цохихоо болин түүн рүү харлаа. Нүүр нь хөхөрч , уруул нь сэтэрч цус гарсан ч огтхон ч өвдөөгүй юм шиг , галзуу хүн шиг л чангаар инээнэ.

              Өө нээрээ тийм л дээ.
            Тэр чинь угаасаа галзуу...

🐼
Psycho гэж....
Би өөрөө тийм байдлыг туулж гарсан болохоор жонгүгийг үзэн ядахгүй ээ😊

PsychopatWhere stories live. Discover now