4.Хүчиндүүлсэн

732 83 3
                                    

     Дөнгөж уснаас гарж ирсэн Жонгүг унтлагын өрөөндөө орж ирэн орон дээрээ унтах тэхёныг хараад хэсэг гайхан зогсов.

Тэгсэн ч нэг их тоолгүйгээр орондоо орохоор хөнжлөө сөхөхдөө гацчихав. Хэсэгхэн газрыг улаан өнгөнд уусгах цус, энд тэндээ улайж хөхөрсөн тэхёны бие.
   Балмагдаж зогссон жонгүг өрөөнөөсөө гаран ах нарыгаа дуудан сэрээх гэж үзнэ. Тэрний чанга орилооноор унтаж байсах залуус ганц нэгээрээ гарж ирэв. Хоёр гурван цаг унтчихсан болохоор архи нь ч гарч орхисон бололтой. Тэд бүгд цуглахад намжүүн жонгүгаас юу болсныг асуух аж. Харин жонгүг юу ч дуугаралгүй тэднийг дагуулан өрөөндөө орж ирэв. Хэсэг юу ч ойлгоогүй гайхсан байсан залуус орон дээр цустай холилдон хэвтэх тэхёныг хараад шоконд орлоо.

Намжүүн:- тэр яачихсан юм бэ?
Хэтэрхий балмагдсан залуус хэн ч харсан ойлгомжтой зүйлийг анзаарч чадсангүй. Тэр их цус тэхёны өгзөгнөөс гарч байгаа нь ойлгомжтой байна шүү дээ.
жин:- Ямартай ч хурдхан шиг Кан эмчийг дуудах хэрэгтэй.
Жинийг утсаа аван гарахад үлдсэн залуус жонгүг руу ойлгомжгүй харцаар ширтэнэ.

Кан эмч ирэн тэхёныг үзэхэд бусад нь зочны өрөөнд чимээгүйхэн сууцгаана. Эмчийг өрөөнөөс гарч ирэхэд намжүүн жин хоёр зэрэг босон юу болсныг асуув.

Эмч:- би та хоёртой тусдаа уулзах хэрэгтэй байх.
Тэр гурав намжүүний өрөөнд орж ирэв.

эмч:-яг юу болсон юм?
жин:- бид өчигдөр жоохон уусан юм аа.
-Энэ итгэмээргүй сонсогдож магадгүй ч тэр хүчиндүүлчихсэн бололтой. Тэрнээс үрийн шингэн олдсон. Мөн гар хөл нь хөхөрч , дотуур цус алдалттай байна.
Өчигдөр тэр гарж явсан уу?
намжүүн:- бид мэдэхгүй байна. Гэхдээ жонгүг ямар нэг зүйл мэдэж байж магадгүй. Одоо яах вэ эмчээ?
-Санаа зоволтгүй дээ. Тэр удахгүй ухаан орно. Гэхдээ би тэрэнд долоо хоног эмчилгээ хийх болно. Би одоо явах хэрэгтэй байна. Ямар нэг зүйл болвол над руу тэр дор нь залгаарай.
жин,намжүүн:-ойлголоо эмчээ.

Кан эмч явж тэр хоёрыг өрөөнөөс гарж ирэхэд жимин юу болсныг шалах аж.

Намжүүн санаа алдан буйдан дээр суугаад жонгүг руу харав.
намжүүн:- өчигдөр яг юу болсон юм жонгүг? Чи тэрэнд ямар нэг зүйл хийсэн үү?

жонгүг:- яагаад намайг тэгж бодоов? Би юу ч мэдэхгүй. Намайг уснаас гарж ирэхэд тэр миний орон дээр хэвтэж байсан хэмээн бага зэрэг ундууцав.

жин:- чи тэгээд усанд орохоосоо өмнө юу хийж байсан юм.

жонгүг:- Би санахгүй байна. Магадгүй тасарчихсан байсан байх.

Хусог:- тэгээд яг яасан гэнэ?
жин:- Яг баттай хэлж мэдэхгүй юм. Бид тэрнийг сэртэл нь хүлээсэн дээр бололтой.

Бүгд толгой дохин чимээгүй сууцгаахад жин босон тэхёны байгаа өрөө рүү орлоо. Харин намжүүн жонгүг руу үл итгэсэн харцаар ширтэн сууна.

Намжүүний харцыг өөр дээрээ мэдрэх тэрээр бага эгдүүцэн гал тогоо зүглэх аж.
Тэнд үлдсэн залуусын нэг нь унтаж, нэг нь тэхёны өрөөний хаалга руу ширтэж, хоёр нь жонгүгийн ардаас харсаар үлдэв.

Харин гал тогоонд хөргөгч ухан зогсох залуу уурандаа байж ядан хөргөгчний хаалгыг хамаг чангаар хаалаа.

   "Яаж ийж байгаад тэр өлөгчингийн
амыг таглах хэрэгтэй"

🐼
Эввв жонгүги. Толгой эргэм юмаа 😂😂😂

PsychopatWhere stories live. Discover now