1. Танихгүй хүн

837 91 5
                                    

~🐼~
BTS-ийнхан тоглолтоо дуусган гэртээ ирцгээв. Гишүүдийн царай үнэхээр таагүй байгаа нь тэдэнд ямар нэгэн онцгүй зүйл тохиолдсоныг илтгэх шиг.
Жонгүг үг дуугүй шатаар өгсөн өрөөндөө ороод хаалгаа саван хаах нь тэр. Удалгүй өрөөнөөс нь түүний орилж хашгичих , эд зүйлс шидэх хагарах чимээ гарч эхлэв. Гайхсан гишүүд дээд давхарт гарахад тэр өрөөнийхөө тавилгануудыг өшигчиж орилон уураа гаргах аж.

Хэсэг балмагдан харж зогссон тэд Жонгүгийг тал талаас нь барьж авахад Намжүүн:
-"Жонгүг юу хийгээд байгаа юм" хэмээн өндөр дуугаар асуув.

Жонүг хариу хэлэхийн оронд тэднээс гараа угзран татаж аваад хурууг нь даган урсах цусаа долоох нь тэр.
Ах нар нь бүгд цочирдож орхиход Тэхён тэрнийг нөгөө гарнаас нь чирэн шатаар буув. Тэгээд жонгүгийг буйдан дээр суулгасныхаа дараа өөрөө эмийн хайрцаг хайн явна. Төд удалгүй хайрцгаа гартаа барьсаар тэрний хажууд ирж суугаад гарынх нь цусыг арчиж эхлэв.

-"Яагаад байгаа юм бэ Жонгүг? Бид нарт адилхан хэцүү байгаа шүү дээ. Нэг уур хүргэх асуудал гарлаа гээд өөрийгөө гэмтээж болохгүй ш дээ. Тэр чинь эрүүл хүний хийх зүйл биш. Ойлгосон уу?"
Тэхён жонгүгийн гарыг боонгоо ийн хэлэх бол жонгүг тэхён руу тийм гэхийн аргагүй харцаар ширтэнэ.

-"Ойлголоо" гэж хэлээд жонгүгийг шатаар өгсөхөд ах нар нь хойно нь санаа алдсаар үлдэв. Хэсэг чимээгүй суусны эцэст Жимин ам нээн:
-"Бид тэрнийг сэтгэл зүйчид үзүүлэх хэрэгтэй байх. Энэ чигээрээ байвал тэр яаж ч мэднэ " гэхэд тэхён:
-"Хэлж үзээгүй биш шүү дээ. Тэр мэдээж уурлаад үгүй л гэнэ" хэмээв.
~🐰~
Хараал ид, хараал ид, хараал ид. Жон жонгүг чамайг хараал идээсэй. Яагаад ингэтлээ уур хүрээд байгаа юм. Тэд угаасаа л дотно шүү дээ. Новш гэж.
Жонгүг ийн бодсоор орон дээрээ тэрийн унана.

Тэгснээ нүдээ анин унтах гэж хичээх аж. Гэнэт ухасхийн боссон тэрээр өрөөнийх нь хажууд байдаг тэхёны өрөөг зүглэв. Жонгүгийг сүр сархийн орж ирэхэд хувцсаа сольж байсан тэхён:
-"юу болоов?" гэхэд жонгүг санаа алдан:
-"ахаа, та намайг ойрд их уурлаад байгааг юу гэж бодож байна" хэмээв. Хариуд нь юу гэж хэлэхээ мэдэхгүй хэсэг балмагдсаны эцэст тэхён:
-"Яг үнэндээ чи сүүлийн үед улам л танхгүй хүн шиг болоод байгаа. Магадгүй чи миний хэлснийг ахиад нэг бодож үзвэл дээр байх"
Үүнийг сонссон жонгүгийн царай хувьсхийн
-"Би өөрийгөө нэг л биш байгаагаа мэдэж байгаа ч арай ч сэтгэл зүйч дээр очих дээрээ тулаагүй байна. Ойлгосон уу?"
Тэр тэхён руу хашигчаад гарж одов.
~🐯~

Чи өөрийгөө хэр их өөрчлөгдөж байгааг мэдэж байна уу? Бидний бяцхан туулай хаана байгаа юм бэ Жонгүг? Чи хэзээ ч над руу орилж хашигчих хүн биш шүү дээ. Урьдны гэнэн цайлган Жонгүгийг авчрахын тулд би юу хийх ёстой вэ?

🐼 Одоохондоо сонирхолгүй байж магадгүй. Уучлаарай. Цаашид хичээнээ 😉😊

PsychopatWhere stories live. Discover now