6. Сэтгэцийн өвчтөн

853 107 45
                                    

   Юнгигийн доор тасралтгүй чангаар хөхрөх Жонгүг. Сэтгэцийн өвчтөн.

Өрөөнд байх залуус бүгд түүн рүү харахад тэр сая л инээхээ болив.
жонгүг-"аххх, хараал идсэн өлөгчин. Амаа хамхиад хэвтэж байхгүй. Тун тоогүй"

Түүний амандаа бувтнахыг ойлгож сонссон нь ганц юнги бөгөөд арайхийн тэвчиж байсан уур нь ахин бадамлахад доороо байх нэгнийг хайр найргүй цохиж эхлэв. Энэ удаад залуус бүгд тэднийг салгахыг оролдсон ч чадсангүй. Галзуу юм шиг бие биенээ ч , эд хогшлоо ч хэмхчих залуус.

Нэг нэгнээ алах дөхсөн залуусыг хэн нэгний дэндүү цөхөрсөн гэмээр хоолой гацааж орхив. Өрөөнөөсөө бараг мөлхөх шахуу гарж ирсэн тэхёныг хараад жимин шоконд орно. Тэхён руу ёжтой инээмсэглэх жонгүгийг харсан юнги тэрнийг жийж унагаад дээрээс нь дэвслэх аж. Тэдний орилохыг ч сонсолгүйгээр. Тэгээд бараг л ухаангүй шахуу болсон жонгүгийн үснээс угзран толгойг нь өндийлгөөд тэхён руу харуулах нь тэр.

юнги-"Тэрнийг хар жонгүг. Тэрний царай руу сайн хар. Араатан минь. Тэрний ямар аймшигтай байдалтай байгааг сайн хар"

Харин жонгүгт тэрний хэлсэн үгийг ойлгох ухаан байсангүй. Тэр аль хэдийн өрөөний голд цусандаа хутгалдан ухаангүй хэвтэнэ. Харин юнги гэх хүнд гэмших бодол огт байсангүй. Харин ч бүр алахыг хүссэн харцаар ширтэнэ.

Болж буй явдлыг ойлгож ядах жимин ам нээв. Өө нээрээ тэр юу ч мэдэхгүй шүү дээ.

жимин-"ахаа яаж байгаа юм бэ? Та тэрнийг алахаа шахлаа. Кан эмчийг дууд л даа."
хусог-"Тэр хүртэх ёстойгоо л хүртэж байна жимин. Тэрнийг өрөөнд нь оруулцгаая"

Хусог жонгүгийг өргөн өрөөнд нь оруулах бол жин тэхёныг аван өрөөнд нь орж араас нь юнги жимин хусог гурав орж ирлээ.
Жиминд бүх зүйлийг ойлгуулахад тийм ч их удсангүй. Гэсэн ч тэр нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой.

Тэхёныг унтсаны дараа таван гишүүн зочны өрөөнд цуглан жонгүгийг яах талаар ярьж байна.
хусог-"Тэрнийг нэг л биш байгааг анзаарсан ч арай ч ....."
жин-" Үнэндээ миний бодлоор тэр яг л хоёр өөр хүн шиг болчихоод байна. Ядаж байхад тэр тэхёнд сайн шүү дээ. Заримдаа тэрний хажууд байхаараа зүв зүгээр болчихдог"
намжүүн-"ямартай ч эхний ээлжинд тэрнийг сэтгэл зүйчид үзүүлэх хэрэгтэй байх. Солонгосын хамгийн шилдэг гэсэн сэтгэл зүйчтэй цаг товлочихьё"
жимин-"гэхдээ үнэхээр итгэж өгөхгүйнээ"
юнги-" бид тэхёнаас асуух хэрэгтэй биш гэж үү? Тэр л жонгүгийн яахыг шийдэх болно"

намжүүн-"ямартай ч эхлээд захирал , тэхён хоёртой ярилцах хэрэгтэй байх"
Тэд айж байна. Тэхён жонгүгийг харж ч чадахгүй , харин жонгүг өөрийгөө ч хянаж чадахгүй байна. Энэ байдлаараа тэд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахгүй. Одоо хамтлагийн ирээдүй тэхён , жонгүг хоёроос шууд хамааралтай.

Намжүүн хэн нэгэнтэй утсаар ярин байн байн хөмсгөө зангидна. Удалгүй утсаа таслан наашаа ирэв.

намжүүн-"Захирал уурлаж байна. Наашаа ирнэ гэнээ. Сэтгэл зүйчид үзүүлж болох ч энэ талаар хэн ч мэдэх ёсгүй. Бас хамтлагийн үйл ажиллагаанд ямар асуудал үүсэхгүй байх хэрэгтэй гэж байна. Би нэг сэтгэл зүйч олсон. Тэр маргааш жонгүгтай уулзахаар ирнэ"

Гишүүд өрөө өрөөндөө ороход нэг нь тэхёны өрөө рүү орж ирэн орны хажууд байх сандал дээр суугаад орон дээр нүүрээ үрчийлгэн унтах тэр нэгэн рүү ширтэх аж.

Удалгүй тэрээр ам нээв.

"Өөрөөсөө ч илүү хайрладаг хүн маань байтал. Намайг уучлаарай хайрт минь"

🐼
Би яалтачгүй Бан шихёг захирлыгаа муу хүн болгох хэрэгтэй байна 😂😂😂 Сүүлд тэхёны өрөөнд орж ирсэн хүн хэн бэ? Таалдаа та нар 😂

PsychopatWhere stories live. Discover now