Тэхёны өрөөнд гарыг нь атган суух Юнги. Тэр уйлж байлаа. Гэрэлтсэн нүд, дөрвөлжин инээмсэглэлтэй хүүд анхны харцаар л дурлаж билээ. Хүрэхээс ч халгаж, харахаас ч харамласан хайртыг нь тэр новш бузарлачихлаа. Зүрхийг нь сийчих мэт өвдөлтөнд шүдээ зуун тэсэж байна. Хичнээн ихээр нандигналаа даа. Хоёр нүднээс нь гомдлын басхүү цөхрөлийн нулимс гол шиг үерлэн урсана. Болдог сон бол түүнийгээ аваад хэний ч мэдэхгүй газар луу явахыг хүснэ. Гэвч тэр сайн мэднэ. Өөрийг нь ахаас илүүгээр хардаггүй гэдгийг. Хэрэв Тэхён л хүсвэл Юнгид түүний төлөө бүхнийг сүйрүүлэх чадал бий.
(Энэ хэсэгт харилцан яриа ихээр гарахыг анхааруулъя🐼)
Маргааш нь Бан захирал ирж зөвхөн Тэхёнтой ярилцахыг хүслээ.
Тэхёны өрөөнд:
Тэхёны орны хажууд хэсэг чимээгүй суусан Бан захирал ам нээв.
- Хэцүү байна уу? Одоо юу хүсэж байна? Түүний асуултанд Тэхён захирал руугаа сая л нэг хараад:- Хамтлагаас гармаар байна.
Түүний хариулт захирлыг багахан бодоход хүргэв.
- Жонгүгийг яая гэж бодож байна? Цагдаад өгөхийг хүсэхгүй байна уу?Тэхён- Тэгж болно гэж үү? Би ганц түүнийг ч биш бусдыг нь ч сүйрүүлэх болно шүү дээ.
- Чи хамтлагаас гарвал ялгаагүй Бангтаны төгсгөл ирэх болно. Тэхёны хөмсөг зангирч:
- Тийм юм болохгүй. Зүгээр намайг сологоор явах болсон гэх мэтийн шалтаг байхад л болоо биш гэж үү?
-Чи андуурч байна. Бангтан эхнээсээ долуулаа зүтгэж өдий хүрсэн. Одоо чи гарвал шүтэн бишрэгчдийн хувьд утга учраа алдах нь ойлгомжтой. За яахав. Чиний оронд Хусог ч юм уу, Жин байсан бол энэ арай дээр байх байсан. Гэвч чи учраас энэ яавч бүтэшгүй асуудал.
- Та ингэж яриж болохгүй. Бидний хэн нь ч байсан ялгаагүй.
-Тиймээ. Тийм учраас л чи гарч болохгүй. Өөрийгөө бодоод бусдыгаа сүйрүүлэх үү? Эсвэл өөрийгөө золиослоод хамтлагаа аварч үлдэх үү? Сонголт чиний гарт байгаа Тэхён. Бидний дунд хийсэн гэрээ бий гэдгийг битгий мартаарай даа. Чамд бодох хугацаа хэрэгтэй учраас би ингээд явъя даа. Бан захирлыг өрөөнөөс гарахад Тэхён орны толгой налан суусаар үлдэв.
Тэхён Жонгүгаас бусдаасаа авдаггүй мэдрэмжийг мэдэрдэг байсан. Тэр үүнийг хайр гэж нэрлэж байсан. Харин одоо. Тэр Жонгүгийг харахаас ч айж зэвүүцэж байна. Гэвч үүнээсээ болоод ах нарынхаа хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл, мөрөөдлийг нь уландаа гишгэлээд эндээс зугатаж боломгүй санагдана. Тиймээс тэр тэвчихийг хүслээ. Өвдөлтөө, айдсаа, шаналалаа, өөрийгөө бас Жонгүгийг.
Бан захирлын хэлснээр бүгд хуваарьт ажилдаа орж. Гагцхүү Тэхёнаас бусад нь. Захирал Тэхёнд 20 хоногийн амралт өгч, одоогоор тэр байхгүй. Гэвч хамтлагийн уур амьсгал аймшигтай хүйтэн байлаа. Тэр өдрөөс хойш Юнги ч , Жонгүг ч огтхон ч үг дуугарахгүй байх бөгөөд бие биеэн рүүгээ ширүүн харц чулуудацгаах аж. Жонгүгийн ааш зан улам л муудаж, бусад ах нартайгаа ч таарамж маш муу болж байв.
Тэд анзаарсангүй. Нэгийг нь
олж авахын тулд нөгөөг нь
алдаж байгаагаа. Тэнэг хүмүүс, хоосон алдар нэр🐼 Сайнуу уншигчдаа? Та нарыгаа 1 жил 5 сарын турш мурьсан бичээч нь бнаа 😅Намайг уучлаарай . 1.5 жил хүний амьдралд тийм урт хугацаа биш ч гэсэн хайртай нэгнийхээ удаан амьдрахгүйг мэдэхэд, түүнийхээ төлөө юу ч хийж чадалгүйгээр алдахад, тэгээд бас сэтгэл дотроо түүнийгээ тавьж явуулахад хангалттай урт хугацаа юмаа. Нүдээ нээсэн цагаас хойш бүхий л хугацаанд үргэлж дэргэд байсан нэгэн энэхэн хугацаанд хэзээ ч хажууд байгаагүй юм шиг сарничихлаа. Хааяа хааяахан би идэвхтэй уншигч байсан ч бичвэрээ үргэлжлүүлэх хүсэл намайг орхин одсон учраас саяхныг хүртэл шагайж ч үзээгүй байлаа. Үнэхээр хувиа хичээсэн байгаа биз 😅 Гэхдээ сая л харлаа. Миний энэ муу бичвэрийг ингэтлээ хүлээнэ гэж санаагүйээ. Wattpad уншдаг шалтгаан минь бодит ертөнцөөс хол байж, өөрийнхөө төсөөлөлд амьдрахын тулд л юм. Магадгүй одоо тийм ч их хүн уншихгүй байх л даа. Гэхдээ би энэ бичвэрээ чадан ядан заавал үргэлжлүүлэх болно. Дахиад удаан хүлээлгэсэнд үнэхээр уучлаарай 🙏☺Намайг хүссэнээрээ харааж зүхээрэй 😅😂😂