2. Хуваагдмал

704 83 3
                                    

Анх удаагаа тийм үйлдэл хийснээс хойш Жонгүгийн зан араншин улам л муудсаар байлаа. Хэд хэдэн удаа хана нүдэн гараа гэмтээж, бас юм л бол ах нар луугаа уурлаж хашгичдаг болчихсон.

Гэхдээ тэр тайван байх үедээ яг л өмнөх шигээ тэд нарт эрхлэж, хүүхэд шиг аашлан туулай шиг инээдэг. Түүний байгаа байдал яг л биед нь хоёр өөр хүн оршиж буй мэт.
Өөрөөр хэлбэл тэр сэтгэцийн өвчтөн шиг бочихсон. Гэсэн ч ах нар нь тэрэнд ахиж сэтгэл зүйчтэй уулзах талаар цухуйлгаж чадаагүй юм. Тэд жонгүгаас айж байсан.


Саяхан оройн хоолны үеэр болсон хэрүүлийн дараа Жонгүг өрөөндөө хөнжилдөө шигдэн хэвтэнэ.

Оройн хоолноор яг юу болсон бэ гэвэл:

Гишүүд бүгд цуглахад ширээний зүүн талд тэхён жимин жонгүг гэсэн дараалалтай сууцгаав. Хооллож байх үеэр жимин тэхён хоёр бие биенээрээ тоглон нэг нэгэндээ хоол халбагадаж өгөн инээлдэнэ. Тэднийг нүднийхээ булангаар харж суусан жонгүг гэнэтхэн ширээнээс босон:

-" Би цадчихлаа. Өрөөндөө орлоо" гэсээр явахдаа барьж байсан сэрээгээ таваг руугаа шидэх нь тэр. Үүнд нь цочсон Согжин:

-"Юу болж байгаа юм Жонгүг" хэмээн орилоход жонгүг инээвхийлэн:

-"Хараал идсэн хоолыг чинь идэх хүсэл алга" Түүний үгэнд уурссан Намжүүн босож ирэн

-" Чиний үг чинь арай л хэтрээд байна шүү. Ахтайгаа яаж харьцаад байгаа юм " гэхэд тэрээр чангаар инээн

-" Хүссэнээрээ л бод" гэчхээд өрөө рүүгээ зүглэв.

Түүний хойноос харж суусан гишүүд санаа алдахад хусог түрүүлж ам нээн:

-"Тэр сүүлийн үед улам л ууртай болоод байх шиг. Ааш зан нь эвдрээд байна уу гэхээр заримдаа хэвийн байгаа ч юм шиг. Үнэхээр ойлгохгүй нь."

Орон дээрээ хэвтэх жонгүг юу ч юм бодон тэрэндээ уурссан бололтой ороо чанга чанга нүдэх нь тэр. Удалгүй дээш харан хэвтэхэд цээж нь түнхэлзэн хүндээр амьсгалах нь түүнийг хэр ууртай байгааг илтгэх шиг.

Хэсэг хэвтсэн жонгүг орон дээрээ өндийн суугаад утас руугаа ширтсэнээ хүнээс гарж болох хамгийн зэвүүнээр инээмсэглэн амандаа юу ч юм бувтнах нь тэр.

-"Хараал идсэн өлөгчин. Чи зөвхөн минийх байх ёстой өөр хэнийх ч биш. Харж л байгаарай"

Нэг хүнээс гарах хоёр өөр араншин.

🐼 Дараагийн хэсгээс л жинхэнэ үйл явдал эхлэнэ дээ 😏😂

PsychopatWhere stories live. Discover now