2024 оны 6 сарын 17
Солонгос улс, Сөүл хот.
Шөнийн 1 цаг 57 минутЖон Жонгүг гэдэг хүн миний амьдралаас яваад аль хэдийн гурван жил өнгөрчээ. Энэ хугацаанд би түүнийг эргээд ирнэ гэж найдан өдийг хүртэл амьдарч байна. Хамгийн сонин нь тэр зүгээр л алга болчихсон. Яг энэ өдөр тэр миний амьдралаас бүр мөсөн явсан гэхэд болно. Би түүнийг үхсэн гэдэг цуу яриа нилээдгүй их сонсож оршуулган дээр нь хүртэл очсон хэрнээ итгээгүй... Тэр ингээд л явчихаж болохгүй. Учир нь тэр надад амалсан, намайг хайрлана гэж, намайг хамгаална гэж амласан. Гэвч яагаад амлалтаа зөрчин байж намайг ганцааранг минь орхиод явчихаж байгаа юм бэ? Би чамайг санаад байна, наддаа эргээд ирээч дээ?
Тэхён дахиад л нулимс дуслуулсаар дэвтэрнийхээ 1095 дахь хуудсыг хаав. Тэр түүнийг өнгөрснөөс хойш энэ дэвтэрийг өдөр шөнөгүй хөтлөх болсон бөгөөд түүний бичсэн бүх зүйл зөвхөн Жон Жонгүг гэх тэр эрхэм нэгний тухай билээ. Тэхён өдөр шөнөгүй түүний тухай бичихдээ огтхон ч ядарч, бухимдаж байгаагүй. Харин ч тэр эсэргээрээ хэтэрхий жаргалтай болдог юмсанж.
YOU ARE READING
𝐈𝐍𝐄𝐗𝐏𝐋𝐈𝐂𝐀𝐁𝐋𝐄 𝐒𝐄𝐂𝐑𝐄𝐓
ActionЭнэ бол хувь тавилан. Учирах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг. Би чамтай сэтгэл зүрхээрээ холбогдсон Жон Жонгүг... ©_ᴠɴᴀʙɪ🦋