ТАВ: МИНИЙ ЖОНГҮГ

1.1K 215 16
                                    

"Яасан, чи айл андуурчихсан байна уу?"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Яасан, чи айл андуурчихсан байна уу?"

"Ү-үгүй ээ, би яасан гэж андуурдаг юм! Гэхдээ энэ хаанах вэ?"

" Солонгос улс."

" Тэнэгтэхээ больж үз. Би эндхийг хэлж байна!"

" Аан Сөүл хот."

Тэхён албаар түүнийг өдөөд байх бөгөөд Жонгүгийн айсан царайг харах түүнд яагаад ч юм таалагдаж байлаа.

"Ингэхэд чи хэдтэй юм! Ийм амархан юм ойлгохгүй байна уу?"

" Би хорин тавтай, том компаний захирал хүн л дээ?"

"ХЭДТЭЙ ГЭНЭ ЭЭ! Ээ бурхан минь, чи миний бодож байснаас хэд дахин хөгшин юм аа?"

"Яасан, чи намайг сонирхож байсан хэрэг үү?"

Тэхёнд үнэндээ энэ бүхэн зүүд байна уу, бодит байдал байна уу огтхон ч хамаа байсангүй. Хамгийн гол нь тэр одоо хайртай хүнтэйгээ байна шүү дээ?

" Дахиад хусуулмаар байна уу?"

Жонгүг ингэж хэлээд хажуудаа байсан хайруулын тавгийг шүүрээд авсанд Тэхён сандчисаар түүнээс уучилалт гуйх нь үнэхээрийн инээдтэй.

~

" Хөөх, энэ хаанах вэ!"

Жонгүг гадаа гарсан даруйдаа уулга алдан ийш тийш гүйгээд эхэлсэнд Тэхён түүний эгдүүтэй байдлыг тэсэж чадалгүй инээж орхив.

" Хөөё жаалаа, чи өөрөө хэдтэй болоод ингэж их алмайраад байгаа юм? Үнэхээр ой санамжаа алдчихаа юу?"

" Жаал гэнэ шүү, муу хөгшин төгзөг! Би энэ жил 17 хүрэх том залуу шүү!"

Тэхён энэ бүхэнтэй эвлэрэхээр шийдсэн бөгөөд түүнийг өөртөө бага багаар дасгах юм бол яваандаа энэ Жонгүгтай хэтэрхий адилхан хүү түүнийх болох болно гэдгийг л тэр юу юунаас илүү мэдэж байлаа. Тиймээс юу ч болсон бай, тэр үхээд сэхсэн ч байна уу, эсвэл өнгөрсөнөөс ирсэн, аль эсвэл түүнтэй яг адилхан нэгэн байсан ч хамаагүй түүнийг буцааж өөрийн болгохын тулд бүхнээ зориулахаар шийдсэн билээ.

" Арван долоо гэнэ ээ? Энэ жил миний Жонгүг 22 хүрэх байжээ. Чи угаасаа яаж ч бодсон миний Жонгүг биш. Тэр ийм муухай ааштай, бас намайг барьсан юмаараа зоддоггүй байсан!"

" Саянаас түрүүн Миний Жонгүг, миний Жонгүг л гээд байх юм! Таны Жонгүг надад ямар хамаатай юм? Бид адилхан нэртэй бүр адилхан царайтай байсан ч надад тэр нэг юм чинь хамаагүй мэдэв үү! Харин одоо намайг гэрт минь хүргээд өг!"

Жонгүг яаж ч бодсон ганцаараа явж чадахааргүй байсан учир Тэхёнаас тусламж хүсэж байгаа нь энэ. Учир нь Сөүл хот танигдахын аргагүй өөрчлөгдсөнөөс гадна бүх зүйлс автомат болчихсон байсанд тэрээр бага зэрэг гайхсан юм.

" Юу гэнэ ээ! Би яахаараа чамайг хүргэж өгдөг юм? Намайг сугадахаа боль, би одоо ажилтай жаалаа?"

" Ганц шөнийн дотор ингэж өөрчлөгдөнө гэж байдаг аа? Энэ тэнэг сонсогдох байх л даа, гэхдээ одоо хэдэн он юм?"

Тэхён түүний яриаг ойлгоогүй ч дуртай дургүй нэг хариулт хэлчихээд явах гэтэл тийм зүйл болсонгүй. Жонгүг байсан байрандаа гацчихсан...

"Х-хэдэн он гэнэ ээ!"

" Дөлий юм уу? 2024 оны 6 сарын18 хараал идсэн даваа гариг. Яасан, чи үнэхээр ой санамжаа алдчихаа юу?"

Жонгүг хэсэг гацалтанд орсны эцэст учир зүггүй уйлаад унасанд Тэхён санаа алдсаар түүнээс уучилалт гуйж эхлэв. Тиймээ, энэ залуу түүний Жонгүгтай хэтэрхий адилхан юм.

" За уучилаарай, жаалаа? Надаас айчихсан уу? Май энэ бананатай сүү. Би уг нь өөрийнхөө Жонгүгт өгнө гэж бодоод хадгалж байсан юм. Гэхдээ одоо хэрэггүй бололтой. Чи бодвол дуртай л байлгүй, уйлахаа больно гэвэл үүнийг ав даа?"

Жонгүг өнөөх сүүг уугаад хэсэг чимээгүй болсон ч үргэлжлүүлэн уйлаад эхэлсэнд Тэхён Жонгүгийн амыг таглах ямар нэгэн арга бодож  эхлэв. Түүний Жонгүг яасан үед чимээгүй болдог байлаа? Бананатай сүү ч түүнд нөлөөлөхгүй үед тэр ямар арга хэмжээ авдаг байснаа эргэн нэг санах нь тэр. Тиймээ, үүнийг хийж болохыг мэдэхгүй ч одоо түүнд  үүнээс өөр арга алга.

Тэхён түүний барьж байсан бананатай сүүг булааж аваад амандаа хийсэн даруйдаа Жонгүгийн хүзүүнээс барин өөртөө ойртуулаад "хөх" гэх нь тэр. Жонгүг хэдий гайхсан ч удалгүй түүнд ойртон уруулыг нь зөөлхөн хөхөж эхэллээ.

𝐈𝐍𝐄𝐗𝐏𝐋𝐈𝐂𝐀𝐁𝐋𝐄 𝐒𝐄𝐂𝐑𝐄𝐓Where stories live. Discover now