Жонгүг ч өнөөх эмэгтэйг хажууд нь суусаныг мэдэхгүй хоолоо ам руугаа чихэх бол Тэхён дурамжхан зөвшөөрөөд үргэлжлүүлэн Жонгүгийг ширтэж эхэллээ.
" Та юу идмээр байна? Би танд аягалаад өгье. Та л болсон хойно ганцаараа явж байгаа тийм биз?"
Тэхён түүний юу ярьсныг ойлгоогүй ч толгой дохиж орхисонд өнөөх эмэгтэй зальтай нь араггүй инээмсэглээд аяганд хоол дүүргэж эхлэв.
Жонгүг ч юу хамаагүй амруугаа чихээд байсан учир удалгүй огисоор нойл руу гүйх нь тэр. Тэхён тэр даруй түүний араас явах гэсэн боловч өнөөх эмэгтэй тийм боломж олгосонгүй.
"Суугаач захирлаа, би танд хоол аягалчихлаа?"
Тэхён олон нийтийн газар уурлахыг хүсээгүй учир буцаж суугаад Жонгүгийн гүйсэн зүг рүү харсаар үлдлээ.
~
Жонгүг нойлд орж ирсэн даруйдаа бөөлжөөд унасанд хажууд нь зогсож байсан залуу санаа зовсоор нурууг нь цохиж өгөв. Тэгээд гарт нь цаас атгуулаад хамт нэг ширээнд суухыг хүслээ.
" Уучлаарай, гэхдээ би хүнтэй явж байгаа-... Байзаарай энэ муу новш хэнтэй уулзаад байгаа юм бол оо? Сая энэ эмэгтэй байгаагүй биздээ? Хайртай дуртай гэчихээд ингэж хуурч болдог юм уу? Ха! Жинхэнэ Жонгүг харсан бол хардах л байсан байх л даа, гэхдээ би биш болохоор хамаа алга. Тэгье ээ, хамт явъя ширээ чинь аль юм?"
Жонгүг гараа атгасан чигтээ Тэхён руу муухай харсаар өнөөх ширээнд очиж суух нь тэр. Тэгсэн удалгүй нэг залуу ирээд түүний өмнө маскаа тайлсанд Жонгүг золтой л ухаан алдчихсангүй. Учир нь тэр яг түүний сонирхол байх бөгөөд царайнаас нь харахад эелдэг зөөлөн гэдэг нь мэдэгдэж байлаа. Тийм байхад ирээдүйн Жонгүг яаж ийм сонин юмтай үерхэж чаддаг байна аа? Магадгүй Тэхён түүнийг эргүүлээд салахгүй байсан учраас л аргагүйн зөвшөөрсөн байх.
" Намайг Ча Инү гэдэг. Танилцсандаа таатай байна?"
" А-айн? Би нөгөө юу-..."
Өнөөх залуу гэнэт л өөрийгөө танилцуулаад түүний хажууд суучихсанд Жонгүг гайхан ийш тийш харах бол саяхан нойлд танилцсан нэгэн түүнд хэн болохыг нь тайлбарлаж өгөх нь тэр.
" Залуу минь, тэр чиний бодож байгаа хүн биш. Бид сая нойлд танилцсан юм. Тэгээд л хамт хооллож байгаа гэх үү дээ? Тэрнээс бол чиний болзоот залуу хараахан ирээгүй байна."
" Одоо надад тэр хэрэггүй ээ? Би хайж байсан хүнээ олчих шиг боллоо!"
Инү ингэж хэлээд түүнрүү ширтэж эхэлсэнд Жонгүг гацалтанд орон хөдөлж ч чадахгүй болчихов. Гэвч тэр эвгүй байдалд орохгүйн тулд хоолойгоо зассаар урдах хоолоо идэж эхэллээ.
" Ингэж ширтэхээ болиоч! Чи түүнийг цоолох нь, ядаж найз залуутай эсэхийг нь асуучихаад хандарвал яаж байна?"
" Өө тэгэлгүй яахав, намайг үнэхээр уучлаарай. Гэхдээ тэр туулайтай үнэхээр адилхан юм аа! Нэгэнт л энэ залуу надад нэрээ хэлээгүйгээс хойш би түүнийг хүссэнээрээ дуудах болно."
Жоохон дураараа ч гэсэн Жонгүгт таалагдаж байлаа. Тэр түүнтэй дураараа харьцаж байна аа гэдэг чинь түүнд ч гэсэн таалагдсан гэсэн үг.
" Үгүй ээ, тэгэх хэрэггүй. Намайг Жонгүг гэдэг."
" Хөөх, би чамайг хэлгүй юм байх л гэж бодлоо шүү? Чи миний сонирхолд төгс нийцэж байна."
Жонгүгийг тэнд хэн нэгэнтэй сээтэгнэж суухад Тэхён тэнд үхэж байсан юм. Учир нь Жонгүг нойлоос гарч ирэхгүй нилээн удсан хэрнээ нойлоос гарсан даруйдаа хэн нэгнийг дагаад явчихсанг тэр дөнгөж сая л мэдсэн байлаа.
" Ямар новш нь болоод байна аа! Тэр новш Жонгүгт хүрээд байна уу даа!"
Тэхён тэднийг хангалттай ажиглаж суусны эцэст өнөөх эмэгтэйг хаяан Жонгүгийн араас очих нь тэр. Хангалттай ч гэж дээ, тэр Жонгүгийг өөр ширээнд суусныг мэдээд нэг секунд л болсон байх.
" ЯГ ОДОО ТҮҮНЭЭС ГАРАА ТАТ!"
YOU ARE READING
𝐈𝐍𝐄𝐗𝐏𝐋𝐈𝐂𝐀𝐁𝐋𝐄 𝐒𝐄𝐂𝐑𝐄𝐓
AzioneЭнэ бол хувь тавилан. Учирах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг. Би чамтай сэтгэл зүрхээрээ холбогдсон Жон Жонгүг... ©_ᴠɴᴀʙɪ🦋