"Жимин, чи манайхаас явчих."
" Яасан бэ? Би чамайг эдгэх хүртэл хажууд чинь байх учраас түүнийг л эндээс явуул."
Жимин огтхон ч явах янзгүй ийн хэлээд хормогч өмсөн хоол хийгээд эхэлсэнд Жонгүг улам л зөрүүлдэн Тэхёны чихэнд дахиад л ямар нэгэн зүйл шивнээд унах нь тэр.
" Өө бас тийм. Би хүссэн үедээ жинхэнэ Жонгүгтай холбогдож түүнийг алж чадна гэдгээ хэллүү? Аягүү~ Жонгүг ч уурлах байхдаа? Энэ залууг үхэхээсээ өмнө яв гэж хэлсэн нь дээр биш үү?"
Жонгүгийн хоолойны өнгө, ярианы хэв маяг, нүд гээд л бүхий л зүйлс нь өөрчлөгдөөд ирсэнд Тэхёны биеэр тог гүйх шиг болж Жиминыг явахыг гуйж байлаа.
" Би эдгэчихсэн учраас чи ингээд явчих тэгэх үү? Эс тэгвээс удахгүй чи уйлах болно шүү!"
Тэхёны хэлдгээр жинхэнэ Жонгүг уурлахаараа яг л мангас шиг болдог. Тэр нэг удаа нарийн бичигтэй нь хардаж өнөөх хүүхнийг үхтэл нь зодож байсан. Тэрнээс хойш гурван жилийн хугацаанд Тэхён руу хэн ч хандарч зүрхлээгүй юм. Харин саяхнаас түүний сайн найз гэх энэ залуу түүнрүү илт хандраад байгааг Жонгүг мэдэж байсныг нуух юун. Тэр Тэхёнд харагддаггүй ч үргэлж хажууд нь байдаг байсан. Энэ удаад түүнийг алах боломж ирсэнд жинхэнэ Жонгүг хязгааргүй их баяртай байх аж.
" Чи арай наад жаалдаа сайн болчихсон юм биш биз дээ? Тэр яг л ахлах сургуулийн сурагч шиг харагдаж байна? Хаанаас ухаад гаргаад ирснийг чинь мэдэхгүй ч, намайг хардуулах гэж л энэ бүгдийг хийснийг чинь мэдэж байна. Тиймээс намайг уурлахаас өмнө түүнийг явуул."
" Чи өөрөө намайг уурлахаас өмнө явчихвал ямарав дээ? Аягүү~ чамтай яаж нэг уулзъя гэж бодож байсан ингэж нэг юм алах боломж олддог юм байжээ?"
Жинхэнэ Жонгүг аль хэдийн гараад ирчихсэн хутга эргүүлээд зогсож байх бөгөөд сүүлийн өгүүлбэрээ дуусгаад өнөөх хутгыг шууд л Жимины хажуу талын хананд зоож орхих нь тэр.
"Ж-Жонгүг тайвшир-..."
"ЧИ АМАА ТАТАЖ БАЙ! ЯАЖ ТҮҮНИЙГ ӨӨРТ ЧИНЬ ХАМАА НАМААГҮЙ ХҮРЧ БАЙХАД МЭДЭЭГҮЙ ЮМ ШИГ ЯВЖ ЧАДАЖ БАЙНА АА! БИ ЭНЭ 3 ЖИЛИЙН ХУГАЦААНД ЧИНИЙ ХАЖУУД БАЙХДАА ТҮҮНИЙГ АЛМААР САНАГДДАГ БАЙСАН Ч ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ БОЛОХООРОО ТЭВЧДЭГ БАЙСАН МЭДЭВ ҮҮ! ХАРИН ОДОО БОЛОМЖ ОЛДСОН ДЭЭР ТҮҮНИЙГ АЛЧИХЬЯ. ҮГҮЙ БОЛ ЭНЭ ЖОНГҮГ ЯАСАН Ч ЧАДАХГҮЙ."
Жонгүг хажуу талаасаа дахиад нэг хутга гаргаж ирээд шидэх гэсэн боловч Тэхён амжиж түүнийг зогсоолоо. Хэн ер нь Жонгүгийг хүссэн үедээ гарч ирдэг гэдгийг мэдэхэв дээ. Нэг ёсондоо Жонгүгийн дотор хоёр хүн байгаа гэсэн үг. Нэг нь өнгөрсний юу ч мэдэхгүй Жонгүг. Хоёр дахь нь Тэхёны хайрладаг байсан жинхэнэ Жонгүг. Гэхдээ тэр өдөрт ганцхан л удаа гучин минутаар гарч ирж чадна.
"Хайрт минь тайвшираад ярилцацгаая. Чи буруу ойлгоод байна, тэр бол миний найз-..."
"Чи намайг тэнэг гэж бодоо юу? Намайг бүхэл бүтэн 3 жилийн турш юу хийсэн гэж бодоов? Би энэ Жимин гэх новшийг ажиглаж байсан юм. Одоо түүнийг чамд хүрсэн хүрэлт болгоноор нь зовоох болно!"
" Тоолчихсон л гэж битгий хэлээрэй?"
" Мэдээж. Тэр чамд 99,7897 удаа хүрсэн. Энэ бол түүнийг алах хангалттай том шалтгаан."
За та нар минь ойлгож байна уу? Нэг ёсондоо жинхэнэ Жонгүг одоогийн Жонгүгаар дамжуулж өдөрт нэг л удаа гарч ирэх боломжтой. Харин бусад үед нь нөгөө хөлдүү ааш муутай өнгөрсний Жонгүг хэвээрээ байх болно. Мөн Тэхён энэ бүхнийг мэдээгүй байсан бөгөөд та нар байтугай Тэхён ч юу болоод байгааг ойлгохгүй байгаа. За тэгээд жоохон хүүхдүүд биш хойно ойлгоно гэж найдъя.
YOU ARE READING
𝐈𝐍𝐄𝐗𝐏𝐋𝐈𝐂𝐀𝐁𝐋𝐄 𝐒𝐄𝐂𝐑𝐄𝐓
ActionЭнэ бол хувь тавилан. Учирах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг. Би чамтай сэтгэл зүрхээрээ холбогдсон Жон Жонгүг... ©_ᴠɴᴀʙɪ🦋