Жонгүг юу юугүй Жиминыг алчих гээд байсан учир Тэхён шууд л түүний уруулыг үнсэж аваад Жиминыг яв хэмээн гараараа дохисон юм.
" Яг одоо холдохгүй бол би чамайг ч гэсэн алчихна шүү, Ким Тэхён гуай!"
Жонгүг түүнийг түлхэж холдуулаад өнөөх хутгаа Жимины байсан газар луу шидсэн боловч өнөөх нь аль хэдийн явчихсан байлаа. Тэхён лав түүнийг хүний аминд хүрээсэй гэж хүсэхгүй л байгаа байх.
" Тэр зүгээр л тоглож байсан юм даа? Одоо миний хайр тайвширчих тэгэх үү?"
" Тэгсэн ч, түүнийг дахиж чамд хүрэхгүй болтол нь хашраах хэрэгтэй байсан юм! Чи муу ер нь үхсэндээ түүнийг өмөөрөөд байгаа юм! Үхмээр байна уу!"
Жонгүг ярвайсаар Тэхёныг түлхэж хаяаад хананд зоогдсон хоёр хутгаа авсан даруйдаа Тэхёны хоёр гарыг хөдлөхгүй болтол нь зоож орхив.
" Тэгэхээр намайг сонсож бай. Дахиж надаас өөр хүн лүү харахгүй, өөртөө хүргэхгүй, харьцахгүй байна гэвэл яахав амийг чинь өршөөж болох юм?"
" Б-бурхан минь, чамайг ийм хэрцгий гэдгийг мартаж орхиж! Чи намайг айлгаж байна шүү Жон Жонгүг!"
Тэхён 3 жилийн хугацаанд хангалттай төсөөрсөн байх бөгөөд арай ч Жонгүгийг гэнэт гарч ирээд амьдралыг нь орвонгоор нь эргүүлчихнэ гэж бодоогүй билээ. Тэглээч түүнийг өөрийг нь алах хүртэл ийм их хайртай байсан гэдгийг мартаж орхижээ.
"Амаа татаад хариултаа хэл. Хэрвээ чи Жонгүгийг уйлуулах юм уу гомдоох юм бол би хэзээ ч хамаагүй гарч ирээд чамайг алчихна шүү! Яагаад гэвэл би түүний өөр нэг тал. Гэхдээ жоохон зэрлэг болчихсон юм шиг санагдаад байх юм. За энэ ч яахав, дараагийн удаа чамайг ч тэр, Жиминыг ч тэр алах учраас болгоомжтой байгаарай!"
Жонгүг нэг ёсондоо гурван талтай болчихсон байх бөгөөд нэг нь гэнэн томоогүй уйланхай Жонгүг. Нөгөө нь хүн алж мэдэхээр аймшигтай хартай Жонгүг. Сүүлийнх нь хэрүүлч муухай ааштай Жонгүг. Гэхдээ тэд нэг л хүн. Зүгээр л цаг хугацааны асуудлаар ирээдүйд ирээд дахиад амьлачихсан гэхэд болно.
"За агаа... Үгүй ээ чи нөгөө хэтэрхий аймар юм аа! Жинхэнэ Жонгүг арай ч ийм байгаагүй юмсан..."
" Дахиж жинхэнэ Жонгүг, хуурамч Жонгүг гэж миний сэтгэлийг шархлуулах аваас өршөөл үгүй хоолойг чинь хэрчиж орхино шүү! Мөн би чамайг үргэлж харж байх учраас ямар нэгэн буруу зүйл хийх л юм бол гарч ирээд ална гэж мэдээрэй!"
Тэхён айсандаа золтой л уйлчихсангүй. Учир нь түүний өмнө нь хэзээ ч харж байгаагүй дүр төрх гэнэт гарч ирчихээд ална тална гээд байхаар айх нь араггүй шд .
" Ойлгосон болохоор миний Жонгүгийг буцаагаад өгөөч? Чамд энэ төрх чинь зохихгүй байна."
" Намайг үнс."
"Айн?"
" Үнсээдэх ээ! Тэгвэл чиний хүсээд байгаа хөөрхөн Жонгүг гарч ирэх болно."
Тэгэхээр Жонгүгийг уурлуулах л юм бол саяны аймшигтай Жонгүг гарч ирээд түүнийг ална гэсэн үг. Хөөх, тиймээс болгоомжтой байж үргэлж түүнийг баярлуулж инээлгэх хэрэгтэй.
Тэхён ч түүнд ойртсоор уруулыг нь зөөлөн үнсэх бол Жонгүг харин эсрэгээрээ түүнийг идэхнүү гэлтэй хариу өгч байсан боловч удалгүй хүч нь суларсаар сүүлдээ бүр үнсэхээ больчих нь тэр.
" Яасан бэ? Таалагдахгүй байна уу?"
" Т-та миний аманд хэлээ хийчихлээ?"
"Айн?"
" Үнсэнэ гэдэг чинь зүгээр л уруулаа нийлүүлэхийг хэлдэг биздээ? Харин та минийх руу хэлээ хийчихлээ?"
Буцаад гэнэн томоогүй жижигхэн Жонгүг хүрээд ирсэн байх бөгөөд Тэхёны хэл аманд нь орсноос болоод тэрээр золтой л уйлчихаагүй юм. Ийм хүүхдээрээ байх гэж?
" Хөөё жаалаа, тэнэгтээд байлгүй энэ хутгаа авбал яаж байна? Хүн алчих шахах юм аа, ёстой нээрээ?"
" А-аанза... Гэхдээ гар чинь зүсэгдчихсэн юм шиг байна. Өвдөж байна уу?"
"Гэхдээ чи бас л нөгөө хэрүүлч муухай ааштай Жонгүг биш байна тэ? Саянаас түрүүн хүндэтгэж харьцаад байх юм? Алив наашаа ойрт би хэрүүлч Жонгүгт илүү дуртай."
Тэхён ингэж хэлээд Жонгүгийн хүзүүнээс татан үнсэж орхисонд удалгүй нүүрэнд нь хүчтэй цохилт ирэх нь тэр. Тиймээ, одоо л мөн байна.
𝘑𝘶𝘯𝘨𝘰𝘰𝘰 𝘢𝘳𝘢𝘪 𝘭 𝘩𝘢𝘳𝘥 𝘺𝘮𝘢𝘢 𝘬𝘬 𝘻𝘢 𝘵𝘨𝘦𝘥 𝘴𝘦𝘵𝘨𝘦𝘨𝘥𝘭𝘦 𝘷𝘭𝘥𝘦𝘦𝘨𝘦𝘦𝘳𝘦𝘪 ✌️
YOU ARE READING
𝐈𝐍𝐄𝐗𝐏𝐋𝐈𝐂𝐀𝐁𝐋𝐄 𝐒𝐄𝐂𝐑𝐄𝐓
AcciónЭнэ бол хувь тавилан. Учирах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг. Би чамтай сэтгэл зүрхээрээ холбогдсон Жон Жонгүг... ©_ᴠɴᴀʙɪ🦋