Жонгүгт цохиулснаар түүний зүүн нүд авах юмгүй хавдсан ч, тэр хязгааргүй их баяртай байлаа. Учир нь Тэхён 3 жилийн турш зөвхөн түүнийг буцааж авахын тулд л зовсон, дахин түүнтэй учрахын тулд амьдын тамд шатсан... Гэхдээ одоо энэ бүхэн хамаагүй, түүнд Жонгүг байгаа цагт тэр дахиж зовохгүй.
" Чи надаас уучлалт гуйхгүй хэрэг үү? Энэ аймшигтай өвдөж байхад ядаад л гэмшсэн царай гаргаж болохгүй байна уу? Худлаа ч гэсэн "зүгээр үү?" Гээд асуучихаж болох байхад, муухай амьтан!"
" Хэн нь түрүүлж үнслээ! Чамайг дахиж надад дураараа хүрэх юм бол-...."
" Тэгвэл чи ч гэсэн надад битгий хүрээрэй! Бүр хараад ч хэрэггүй мэдэв үү! Муу тэнэг туулай, гомдсон доо!"
Тэхён зэхэлзсээр хажуудаа байсан дэрийг авч шидэн өрөөндөө ороод хаалгаа түгжичхэв. Харин түүнийг харж суусан Жонгүг жинхэнэ утгаараа шоконд орох нь тэр. Тэхён хэзээ ийм байлаа?
" Хүүе, угаасаа хүрэхгүй! Мөрөөдцөн давсаг вэ! Би чиний Жонгүг шиг чамайг эрхлүүлнэ гэж бодоо юу? Гариг андуураад байгаарай."
Жонгүг ч мөн адил нэг дэр авч шидээд хоол хийхээр бослоо. Түүнийг хийж чадах эсэхийг мэдэхгүй ч, зүгээр л харцгаая. Өмнөх Жонгүг хоолыг жинхэнэ утгаар нь хашраадаг байсан учир тэр ч бас чадах байх.
" Тэнэг амьтан, өөрийгөө юу гээд бодчихсон юм! Хараал ид, ингэхэд төмс нь хаана байдаг юм бол оо?"
Жонгүг амандаа бувтнасаар байгаад нэг л мэдэхэд ширээ дүүрэн хоол хийгээд тавьчихсан байлаа. Тийм дээ, түүнд ямар ч туршлага байхгүй ч ирээдүйн Жонгүгт энэ бүхэн байсан учир түүнд ч бас байж л таараа. Учир нь тэд нэг хүн.
" Хөөх, тэр үнэхээр гомдчихжээ? Би арай хатуудуулсан гэдгээ мэдэх ч уучилалт гуйж лав чадахгүй шүү? Өөрөө гарч ирээд идвэл иднэ л биз!"
Жонгүг тоосон ч янзгүй ингэж хэлээд өнөөх хоолноосоо идэж эхэлсэн ч, түүний бодсоноор Тэхён үсэрч гарч ирээд хамт хооллоогүй юм. Араггүй шүү дээ, тэр түүнийг хангалттай гомдоосон.
" Новш гэж, үгүй ээ үгүй! Би яав ч түүнээс уучилалт гуйж таарахгүй! Ер нь яасан гэж уучилалт гуйх ёстой юм! Өлбөрч үхвэл тэр л биз... Гэхдээ миний доторх өөр нэг Жонгүг түүнээс уучилалт гуй гээд байгаа юм шиг... Болохгүй ээ, болохгүй! Би бол Жон Жонгүг тийм байхад яасан гэж-... Хараал ид, түүнийг найрч чадах Жонгүг хэрэгтэй бололтой."
Жонгүг хангалттай өөртэйгөө ярисны эцэст сайхан сэтгэлтэй, өрөвч Жонгүгийг гаргаж ирэхээр болсон юм. Тэгэхгүй бол тэр яавч чадахгүй. Аягүй бол бүр уурыг нь хүргэж хаяаад энэ гэрээс хөөгдөх биз.
" Тэхёние... Би хоол бэлдчихлээ? Хаалгаа нээгээч дээ?"
Тэрээр тавцан дүүрэн хоол барьчихсан зогсох бол Тэхён хүний урманд ганц ч үг ган хийгээгүй юм.
" Битгий ингэ л дээ? Та өөрөө л ааш муутай Жонгүгийг хүсээд байсан хэрнээ одоо өөрөө гомдоод суучих юм. Хэрвээ энэ янзаараа хаалгаа онгойлгохгүй бол би ууртай Жонгүгийг дуудчихаж чадна шүү."
Тэхён түүний үгийг сонссон даруйдаа итгэлгүйхэн шиг хаалгаа нээх бол Жонгүг хөөрхөн гэгч нь инээмсэглэсээр тавцантай хоолыг нь ширээн дээр тавилаа.
" Аягүү~ хэн уурласныг хараад байгаарай. За одоо хоёулаа хоолоо идэцгээе. Аа гээрэй-...."
" Жонгүг, хоёулаа гэрэлцгээе. Би дахиж чамайг алдмааргүй байна."
Тэхён түүний гарнаас атгаж аваад ийн хэлсэнд Жонгүг хормын дотор замхараад алга болчихсон юм.
Za yasan gej bodjin kk? Ypn sad duusgh bh shv🤧❤️
YOU ARE READING
𝐈𝐍𝐄𝐗𝐏𝐋𝐈𝐂𝐀𝐁𝐋𝐄 𝐒𝐄𝐂𝐑𝐄𝐓
ActionЭнэ бол хувь тавилан. Учирах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг. Би чамтай сэтгэл зүрхээрээ холбогдсон Жон Жонгүг... ©_ᴠɴᴀʙɪ🦋