"Ээ бурхан минь, ямар хүн гэхээрээ ийм хүнд байдаг байна аа! Албаар намайг хүлж хаячихаад ухаан алдаад уначихаж байгаа юм уу!"
Жонгүг өнөөх олон давхар хөнжилнөөс арай л гэж салсан бөгөөд шалан дээр хэвтэх Тэхёныг орон дээр тавих гэсэн боловч түүний хүч арай л хүрсэнгүй. Тэхён нойтон дээрээ ухаан алдчихсан байгаа болоод ч тэр үү, хамаг бие нь суларч нилээн хүнд болчихсон байсан юм.
" Зүгээр л үхчихдэг байж! Намайг албаар ингэж зовоогоод байгаа юм байхдаа! Аягүү~..."
Жонгүг хэдий түүнийг өргөж дийлэхгүй ч чирч явсаар арай гэж орон дээр хэвтүүлэн хөнжлийг бүтээхдээ Тэхёны хөлд тээглэн уруул дээр нь үнсэж орхив. Жонгүг ч тэр дороо сандран босоод эмийн сан, халууны шил зэрэг хэрэгтэй гэсэн бүхнийг авчирахаар явлаа.
Жонгүг хувинтай усанд алчуур базаж хөлсийг нь зөөлөн арчиж өгөхдөө уруул руу нь тасралтгүй ширтсээр байсан юм. Түүний чийглэг нойтон уруул авах юмгүй хатаж өнгөө алдсан байх аж.
" Өөрийгөө ч анзаарахгүй ийм болтлоо явж л байдаг. Хэнэггүй хүн шүү?"
Тэхёны халуун 40°-өөс буухгүй байсан учир Жонгүг багадаа ээжийгээ тэврээд унтахаар бүх зүйл нь зүгээр болчихдог байсныг санаж хамаг хувцсаа тайлаад хажуугаар нь орж хэвтэх нь тэр.
" Тэхён-..."
Жонгүг саянаас түрүүн Тэхёны уруулнаас нүдээ салгаж чадахгүй байсан учир ухаангүй байгаа дээр нь үнсэхээр шийдэн зөөлөн гэгч нь үнсэж эхэлсэн ч удалгүй Тэхён өөдөөс нь хариу өгч хэлээ аманд нь хийж орхисонд Жонгүгийн нүд байдаг хэмжээнээсээ хэд дахин томрон улайсаар цааш харах нь тэр.
" Тэхён, чи сэрчихсэн байсан хэрэг үү?"
" Чиний ачаар сэрчихлээ?"
" Хэзээ сэрсэн юм?"
" Намайг орон дээр тавих үед."
Жонгүг учир зүггүй улайгаад эхлэх бөгөөд Тэхён түүнийг үнссэн гэдгийг мэдчихэж. Бүр ганц биш хоёр удаа шүү дээ?
" Ю-юу нөгөө... би чамд шөл хийгээд өгье. Хөдлөхгүй хэвтэж байгаарай за. Бас сая нэг хүн тасралтгүй залгаад байсан болохоор чамайг өвдчихсөн гээд хэлчихсэн чинь заавал ирнэ гээд утсаа тасалчихсан."
Жонгүг эвгүй байдалд орохгүйн тулд ийн хэлээд гал тогооруу орох үед Тэхён дээгүүрээ нүцгэн гарч ирээд араас нь тэврээд зогсчихов.
" Юу вэ? Би чамайг хэвтэж бай гэж хэлсэн биз дээ? Хэрвээ дахиад ухаан алдвал би лав хариуцахгүй шүү!"
" Яасан, миний бүжинхэн айчихсан уу? Дахиж хайр нь чамайгаа айлгахгүй ээ за?"
" Гэнэт юу яриад-... Үхэхийг хүсээ юу!"
Жонгүг овоо тайван байсан боловч Тэхён түүнийг учир зүггүй эрхлүүлээд унасанд ичсэндээ заазуур барьж аваад хашигчиж гарлаа.
" Тэгвэл яах гэж намайг үнссэн юм? Ммм..."
Жонгүг уурлах ичих хоёрын дунд гацсаар Тэхён руу барьсан юмаа шидэх гэсэн боловч хонх дуугарч түүний үйлдлийг зогсоож орхив.
" Хэн билээ?"
" Чи өөрөө энд юу хийж байгаа юм? Тэхён хаана байна?"
Жимин гартаа баахан юм барьчихсан зогсох бөгөөд Жонгүгийг мөрлөж ороод Тэхёныг харсан даруйдаа тэвэрч аваад үнсэх шахав.
" Юу вэ, чи энд юу хийж байгаа юм? Өнөөдөр ажилгүй хэрэг үү?"
" Чамайг өвдсөн гэдгийг сонсоод ажлаа хаяаад ирлээ? Чи намайг хараад баярлахгүй байна уу? Бас тэр жаал энд юу хийж байгаа юм?"
Жимин шууд л гэрийн эзэн шиг аашлаад эхлэх бөгөөд авчирсан зүйлсээ хөргөгчинд хийнгээ Тэхёныг хэвтэж байхыг хүсэх нь тэр.
" Заваан амьтан. Чи намайг 3 жил үнэнчээр хүлээсэн гэчихээд араар минь тавьж байсан хэрэг үү? Жинхэнэ Жонгүг мэдсэн бол уурлах л байсан даа?"
Жонгүг Тэхёны чихэнд чимээгүйхэн шивнэчихээд урам нь хугарсан янзтай санаа алдан хоол хийх гэж байсан зүйлсээ хурааж эхэлсэнд Тэхён хангалттай айж байлаа.
" Жимин, чи манайхаас явчих."
YOU ARE READING
𝐈𝐍𝐄𝐗𝐏𝐋𝐈𝐂𝐀𝐁𝐋𝐄 𝐒𝐄𝐂𝐑𝐄𝐓
ActionЭнэ бол хувь тавилан. Учирах ёстой хүмүүс учирч, уулзах ёстой хүмүүс уулздаг. Би чамтай сэтгэл зүрхээрээ холбогдсон Жон Жонгүг... ©_ᴠɴᴀʙɪ🦋