-Энэхүү бичвэр нь миний анхны бичвэр бөгөөд алдаа дутагдалтай болно. Баярлалаа.-
Ханнамдун дахь UN Village клуб. 00:23AM
Дундаж өндөртэй цагаан царайтай залууд анхаарал минь бүрэн төвлөрч түүний хоолойг сонсмогцоо л би орчлон ертөнцөөс тасарлаа...Дуундаа орж сэтгэлээсээ мэдэрч дуулж байгааг нь харахад тэр мэргэжлийн дуучин байх гэсэн бодол төрүүлмээр аж. Клубын зассан жижигхэн тайзыг өөрийн болгож дуулж чадаж байгаа нь дэндүү чадварлаг. Дуулангаа үе үе нуран бүжиглэх нь түүнээс харцаа салгахын аргагүй нүд баясгам сайхан харагдана.
Микрафоноо эвлэгхэн барих түүний энэ урт цагаан хуруунууд. Заавал хөтлөж үзэх юмсан гэх хүсэл төрүүлнэ.
Түүний энэ нимгэн зовхи, жижиг давхраа. Хальт харахад юуг ч үл өгүүлэм мэт энэ харц. Тогтоод удаан ширтэхэд энэ харцнаас л зовлон жаргал, итгэл найдвар, харуусал цөхрөл гээд бүгдийг олж харахаар гүн харц. Урт сормуус, өтгөн хар хөмсөг. Бурхан түүнд сайхан зүйлсийг харамгүй зориулжээ.
Хүн болгонд заяахгүй өндөр хамар, хаанаас нь харсан хайр хүргэх 2 дэлдэн чих. Эгдүүтэй юм.
Эцэст нь түүний нимгэн ягаахан уруул. Амтлах мөчид бал бурам амтлагдах болов уу?
-
Бодолд автан түүнийг эрээ цээргүй ширтэж байх зуур аль хэдийн дуу дуусчихав. Түүнийг тайзнаас буухад би юу ч хийж чадахгүй хөл минь газарт хадагдчих шиг л болж гэнэт сэхэл аван түүний хойноос хурдаллаа."Яасан хурдан алхдаг юм бэ?" гэж үглэсээр явж байтал түрүүн яг л байсан яг хэвээрээ алмайрмаар сайхан төрхтэйгөө тэр намайг чиглэн өөдөөс алхаж байх юм. Түүний нүд рүү ширтмэгц би гэдэг хүн байгаагүй юм шиг, анхнаасаа л оршин тогтноогүй мэт уусан алга болхоор хэтэрхий гүн гүнзгий.
Тэр хажуугаар хурдаа багасган зөрөхдөө
"Бён Бэкхён" гэж үл ялиг сонсогдохуйц шивнэж, нүдээ ирмэчихээд яваад өглөө.
Зүрх минь түүний энэ үйлдэлд зогсох шиг л болов. Зүрх тархи 2 минь арайхийн тэмцэлдэж эрүүл ухаан минь орж ирэхэд түүний нэрийг мартахгүйг хичээж
"Бён Бэкхён" гэж амандаа байн байн давтана...a/n: Дараагийн хэсгээс уртсах болно.
YOU ARE READING
UN Village |BBH
Romance#1 Бид соронзны туйлууд шиг таталцаад, түлхэлцдэггүй зөвхөн таталцдаг байлаа.