|10| Догдлол дүүрэн бүжиг

774 109 10
                                    

"Суён эгчээ хоёулаа таны бүжгийн зааланд очих уу?"

Суён "Чи хүсвэл хэзээд манай заал нээлттэй шүү дээ"

"Тэгвэл би хувцсаа бэлдлээ, та түрүүлж буугаад цайгаа ууж бай"

Суён эгч инээмсэглэн толгой дохьчихоод өрөөнөөс гарлаа. 2 жилийн дараа дахин бүжиглэх гэж байгаадаа би үнэхээр их баярлаж, анх бүжгийг заалаар хөл гишгэж байсан шигээ л сандрана.

Нисэх нь холгүй давхисаар "LSY"
гэсэн хаягтай том бүжгийн заалны гадна ирлээ. Суён эгчийн бэлддэг бүжгийн хамтлагт  би хэдэн жилийн өмнө бэлтгэл хийдэг байсан билээ.

Бодож санах зүйлгүй зөвхөн хэмнэлдээ анхаарлаа төвлөрүүлэн бүжих би хамгийн дуртай.

Суён эгч "Өнөөдөр манай хамтлагийнхан ирнэ, зүгээр биз дээ?"

"Тэгэлгүй яахав эгчээ"
-
Эгч бид 2 ая тавин халаалтаа хийгээд дуусах алдад хаалга онгойн хамтлагийнхан нь орж ирлээ. Ихэнх гишүүд нь шинээр элссэн ахлах сургуулийн сурагчид, цөөн хэд нь л анхны гишүүд нь болох миний ахлах сургуулийн найзууд байв.

Мину намайг харсан даруйдаа гүйн ирж тэврэх бол Тэмин золиг хамраа сөхөн дээгүүр харсаар удаан алхлан ирж бидэнтэй нэгдлээ.

"Хоншоор Кимбёл хэзээ ирж байгаа чинь энэ вэ" Мину хамраа үрчийлгэн ийн асуухад би хүзүүнээс нь зүүгдээд "Шуурга Мину, чарлаа Тэмин, нүүрс Жунин гурваа гэнэт санаад хүрээд ирлээ шүү дээ" гэхэд Тэмин тас ярвайн "Одоо наад нэрээ больё оо" гэв.

"Ингэхэд нүүрсэн найз минь харагдахгүй байх чинь?"

"Цаад нүүрс чинь найз бүсгүйтэй болсон, чи хэн гэдгийг нь ч төсөөлөхгүй дээ" Мину инээдээ барьж ядан зогсоход нь миний хорхой гозолзож "ХЭН, ХЭН ЮМ?" хэмээхэд "Ягаан Инбинь. Инбинь лав солиорсон байхаа. Очиж очиж нүүрс Жунинтай" гээд Мину үгээ ч дуусгалгүй гэдсээ даран газар эвхэрч унаад гэдсээ даран инээж эхэллээ.

 Очиж очиж нүүрс Жунинтай" гээд Мину үгээ ч дуусгалгүй гэдсээ даран газар эвхэрч унаад гэдсээ даран инээж эхэллээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
UN Village |BBHWhere stories live. Discover now