Яаж ирснээ мэдэхгүй ч нэг харахад би гэр гэсэн нэртэй ямар ч аз жаргал, дулаан уур амьсгалгүй хоосон харшын өмнө ирчихсэн зогсож байв. Сүүлд энэ харшаас гарснаас хойш ирэлгүй 15 гаруй хоног өнгөрчээ.
Ямар ч үед товхинон суусан гэр минь юм даа, олон одтой тансаг зочид буудлаас хавь илүү санагдах юм.Хаалгаар ороод 1 алхав уу үгүй юу хүйтнээс хүйтэн, хоосноос хоосон уур амьсгал.
Бидний хөөцөлдөн гүйлддэг байсан зочны өрөө. Тэврэлдэн хэвтдэг байсан буйдан. Хамтдаа суун хооллодог байсан хоолны ширээ. Салхилангаа амардаг байсан тагтан дээрх урт сандал. Энэ гэрийн өнцөг булан бүрт, тавилга хэрэглэл болгонд "бидний" гэх тодотголтой дурсамжууд. Одоо бодоход энгийн үйлдэл бүхэн минь нандин дурсамж болон үлджээ хонгор минь.
Тавилганууд тоосонд дарагдаж,агаарын солилцоо огт явагдаагүйгээс болж гэр бүхэлдээ эхүүн үнэртэй болчихсон байгаа нь намайг тавгүйтүүлээд амжив. Өрөөндөө хөлөө зөөж ядан орж ирж орон дээрээ лагхийтэл суугаад дахин бодолд дарагдлаа.
-
Хэзээ ч мэдэрч байгаагүй нандин дурлалын минь эзэн зөвхөн чи л байсан Пак Чанёол. Ямар ч цаг үед хажууд минь байна гэж амласан ч одоо чи энд алга бас миний хамгийн том харуусал болчихлоо.Хүн гэдэг гайхалтай бөгөөд хачирхалтай амьд биет юмаа? Саяхан л хамгийн том "аз жаргал" нь байсан нэгнийхээ хувьд хэдхэн үйл явдлын дараа хамгийн том "харуусал" нь болчих гэж. Болоогүй юмсыг хэзээ ч урьдчилан тааж чадахгүй нь гунигтай юмдаа.
Надад мэдрүүлсэн хангалттай их гуниг зовлон, доромжлол бүхэн чинь намайг сэтгэл хөдлөл, зүрхгүй нэгэн болгосон гэж бодож байсан ч үгүй бололтой. Өнөөдрийн тэр галзуурмаар сайхан залууг хараад хөөрхий зүрх минь "би хэвийн ажиллаж байгаа шүү" гэх шиг яасан их булиглан цохилсон гээч.
-
Бид хэзээнээс нэг хүн байхаа больж, нэг гэрт ч амьдрахаа болисон бэ гэвэл маргалдаагүйгээрээ маргалдсан тэр өдөр. Хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ чи минь дэндүү зөрүүд бас өөрийхөөрөө зүтгэдэг шүү дээ. Гэвч энэ зантай чинь хамт хайрласан миний буруу болж байх шиг байна.Бид хангалттай их хугацааг хамтдаа туулсан. Оюутан болоод дөнгөж Сөүл хот, сургуульдаа дасаж эхэлж байтал олон дундаас чи л миний харцыг булааж бид нэгнээ хайрласан, үүнтэй хэн ч маргахгүй биз.
Чи намайг сургуулиа төгстөл хүлээнэ гээд 3 жил хүлээсэн. Чамайг 4-р курсдээ орж байхад би гэж учраа мэдэхгүй амьтан эхний жилдээ орж ирж байсансан.
Бид тэр 3 жилд анхны бизнесийн санаагаа амжилттай эхлүүлж намайг төгсөхөд аль хэдийн өөрсдийн компаниа байгуулчихсан, 2 жилийн дараа хангалттай их хөрөнгөн дээр сууж, сайхан харштай болж амьдрал маань тогтвортой болсон байхад яагаад бяцхан Чанёол, бяцхан Кимбёл нарыг төрүүлж болохгүй гэж? Намайг хүүхдэд ямар их хайртайг мэдэхгүй байж тэгэж их эсэргүүцээгүй л байлтай.
Гэхдээ би чамайг бэлэн болтол хүлээе гэтэл чи ямар адгийн зан гаргаж намайг гомдоосноо мэддэг ч болоосой.
Хүний амнаас гарч болох хамгийн адгийн үгс чиний л амнаас гарч байсан шүү Пак Чанёол.Хүн голдоо ортол гомдох үед
орилж уйлах нь байтугай
хоолой нь ч гардаггүй
юм байна лээ.Гэвч би чамайг уучлахаар шийдсэн. Учир нь тэр их доромжлолыг амссан ч зүрхний минь 1 буланд чамайг гэх хайрны минь хэлтэрхий байсан болохоор!
Өрөвдөлтэй байгаа биз? Чамайг гэх миний сэтгэл тийм их, тийм хүчтэйг би өөрөө ч мэдээгүй явсан юм билээ хайрт минь.
Харахгүй л бол, хүрэхгүй л бол галзуурчихгээд байсан. Бид бие биенээсээ хол 7 ч хонож үзээгүй юм билээ энэ олон жилд.Чи намайг хэтэрхий зөөлөн болгож, өөртөө дэндүү ихээр татчихаад ингэж их шархлуулах байсан бол анхнаасаа чамайг хайрлахгүй байсан юм.
Гэвч бид бүхэн хэн нэгнийг хайрлахаа урьдчилан харж, шийдэж чаддаг гэж үү?Үгүй дээ. Бид зүгээр л цусан зүрхтэй өчүүхэн хүмүүс. Магадгүй бурхны зурсан өнөөх "агуу" гэгдэх хувь төөргөөр л учирч тус тусдаа байсан тавилангаа холбодог биз.
-
Зурвас, дуудлаганд минь хариу ч өгөхгүй, гэртээ ирэхгүй байсан болохоор чинь удаан хугацааны дараа би компани дээр очоод чамайг харахад миний өмнө нь амссан доромжлол үүний хажууд юу ч биш байсан.Хүн гэдэг цагаа тулвал сэтгэл зүрхгүй, зүрх байсан ч шархалж гуньдаггүй араатнаас дор сэтгэхүйтэй гэдгийг өөрийн нүдээр харахдаа би асар их
өвдөлт мэдэрсэн.Чамайг гэсэн хайрын хэлтэрхийг чи өөрийн гараар бяц атгасан. Би биш чи өөрөө л бидний хайрыг үгүй хийсэн...
a/n: энэхүү бичвэр нь гунигтай, зовлонтой бичвэр биш шүү😆 дахиад хэдхэн хэсгийн дараагаас яг жинхэнэ үйл явдал нь эхэлж өөрчлөгдөх болно.
YOU ARE READING
UN Village |BBH
Romance#1 Бид соронзны туйлууд шиг таталцаад, түлхэлцдэггүй зөвхөн таталцдаг байлаа.