|17| Цаг алга!

566 95 26
                                    

"Бурхан минь та хоёр хэзээ том болох юм бэ? Бие нь л өсөөд байдаг оюун ухаан нь хөгжихгүй юм аа?"

Кимбёл дүү нараа зэмлэх бол, ихрүүд эгч рүүгээ харж чадахгүй бүлтэлзэн зогсоно.

Том эгч хэтэрхий их аашлахгүй гэсэндээ өөрийгөө хүчлэн тайвшруулах мэт гүнзгий амьсгаа аваад "За одоо нэгэнт болоод өнгөрчихсөн юм чинь яалтай билээ. Кино үзэцгээе." гэхэд ихрүүд сөгдөх нь холгүй эгчээсээ уучлалт гуйн, хамт кино үзэхээр болов.

Кимбёл "Алив Еэжи шүүгээний дээд эгнээний хамгийн цаад талд нь чипс, ууттай чихэрнүүд байгаа, хүрэхгүй байвал Хёнжин очоод аваад ир. Би жимс бэлдээдхэе, та хоёр үзэх киногоо сонго."

"Тагжгараа би аваад өгье" Хёнжин Еэжи дээр очин хүрэхгүй байсан тавиур дээрээс нь амттанг авахдаа хэлээ гаргаад амжив.
-
Энэ үед нөгөө талд:

Бэкхён эхэлж буй ажлынхаа үйл явцыг ажиглан зогсоно.

Хар хослолтой нүүрээ маскаар нуусан залуу түүн дээр очин ёсолж мэндлээд "Захиралаа, энэ үйл ажиллагаа өндөр зэрэглэлийг нууцлалтай явагдаж байна. Бүх зүйл хэвийн."

Бэкхён тийм гэхийн аргагүй инээмсэглэлийг нүүрэндээ тодруулан "Ачийг минь хариулж, ийм зэргийн тус хүргэх хэрэгтэй биз дээ? И Тэюун?" гээд сорочкан цамцных нь захыг янзлангуй өгүүлэх аж.

Тэюун гэгч залуу илт сандран амьсгалаа түгжин орилох шахам "Тийм ээ захиралаа!"

Тэднийг ийн зогсож байтал бас нэгэн хар хувцастай залуу амьсгаатан гүйж ирээд "Захиралаа гол хэсэгт ноцтой асуудал гарлаа" гэх нь тэр...

Бэкхён хүчээр инээмсэглэн шүдээ сийгүүлж "Ямар асуудал- Үгүй ээ яаж хохиролгүй бас хурдан шийдвэрлэхээр байна?" хэмээхэд өнөөх залуу "Бараа татлага дээр яаралтай нэмэх шаардлагатай байна."

Тэюун ам нээн "Вон Лукас руу түргэн холбоо барь. Бараа дутчихлаа гэж хэлээд тоог нь нэмүүл. Бидэнд цаг алга Марк!"

Марк "Мэдлээ" гэсээр гүйн одов.
-
Бэкхён утсан дээрх цоожтой хэсэгтээ 0723 гэж код хийн орвол Кимбёлын клубт нь анх орж ирсэн өдрийн, дараагийн өдөр нь өөртэй нь танилцхаар ирсэн нь, анхны болзооных нь үеийн гээд л бүхий л үеийн зураг нь байлаа...

a/n: За та нарт юу бодогдож байна😆 Санаа бодлоо бичээрэй~
Орой эсвэл маргааш өдөр дараагийн хэсэг орох болно!

UN Village |BBHWhere stories live. Discover now