Инбинь Жунин 2 ирж, Сэүн Суён эгч 2 үерхнээс эхлээд ахлах сургуульд би ангийхаа хөвгүүдийг нэг нэгээр нь зодсон хэрэг хүртэл хорвоогийн есөн бусын юм ярьцгааж Бэкхёнаас бусад нь нилээн халсан байлаа.
"Наад Мину чинь юу ч болж байсан энд тэнд шуурга үүсгээд явж байдаг байсан байхгүй юу. Шалгалт дундуур ч, зугаалгаар ч, тэмцээнээр ч. Тэгээд шуурга Мину нэр авсан."
Би хоч нэрний талаарх яриа эхлүүлэхэд тэд инээлдэн Минуг шоолно.
"Харин Тэмин чимээгүй байна гэж огт байхгүй. Байнгын чалчаастай. Нэмээд бүр чанга дуутай. Тэгээд л чарлаа Тэмин." гэхэд Мину "Тэмин төгсөх жил сайн охиндоо сэтгэлээ илчлэхдээ хэтэрхий их сандарнаасаа болоод "НАДТАЙ ҮЕРХЭХ ЮМ УУ ҮГҮЙ ЮМ УУ!!!" гэж өөдөөс нь орилоод алгадуулаад дууссан биз дээ" гээд малийв.
Жунин хажууд нь суух Тэминийг шоолон инээхэд нь би "ЗА нүүрс Жунин. Цагаан болно гэж нэг дор 5сав нүүрний тос нялж байснаа мартаа юу" гэхэд Инбинь "Кимбёл гуай та өөрөө ч гэсэн хочтой юм байж юунд миний Жуниныг тэгдэг юм" хэмээн найз залуугаа өмөөрөх аж.
Суён эгч Бэкхён руу дохиод "Танай Бёл чинь зүгээр ч Бёл биш. Хоншоор Кимбёл байхгүй юу---" гэхэд нь би ухасхийн эгчийн амыг таглах гэтэл Мину "Нохойн хоншоор Кимбёл" гээд тасраад уначихав.
Тэмин гуйвж дайван босч ирээд "Ягаан Инбинь Жуниныгаа аваад харьсан нь дээр биз. Одоо наад нүүрс чинь "Миний бор бамбаруушыг чи алга болгосон" гээд уйлаад эхлэнэ." гэснээ биднийг тойруулж хараад үргэлжлүүлэн "Сэүн Суён хоёр, Бэкхён Кимбёл хоёр гээд бүгд хос хосоороо байх шив. Би Минугаа л авахаас" гэж үглэсээр жижиг унтлагын өрөө рүү Минуг чирэн авч одов.
-Инбинь " Жолооч ах гадаа ирчихсэн гэнэ. Бид 2 ингээд явъя. Шинэ гэртээ урьсанд баярлалаа Бёл"
Жунин зогьсуулсаар "Бэкхён ах гуай миний муу жижигхэн Кимбёлыг гомдоовол дууссан гэж мэдээрэй" хэмээхэд Бэкхён инээмсэглэн "Бёлыг хэзээ ч гомдоохгүй болохоор санаа зовох хэрэггүй ээ, болгоомжтой хариарай" гэх нь тэр.
Суён эгч зөрүүдэлсээр такси дуудан Сэүнийг аваад явахаар болж гарахынхаа өмнө Бэкхёнд хандан "АМЖИЛТ!" гэчихээд гарав.
Энэ хэд чинь яагаад байна аа? Нэг нь гомдоовол дуусна шүү, нөгөөх нь амжилт ч гэж байх шиг.
Зочдоо гаргаж өгчихөөд хоосон сөжүний шилнүүдээ бөөгнүүлж цэвэрлэх зуур Бэкхён ч явах гэж байгаа бололтой гадуурх хүрмээ өмсөж байв.
"Кмм н-нөгөө юу, Бэкхёнаа түр зуур х-хамт байж болох уу?" би түгдчин ийн асуухад Бэкхён чимээгүй өөдөөс минь ширтээд байсанд урам хугарч, муухай царайлсаар өрөө рүүгээ эргэтэл тэр гараас минь татан өөртөө наан тэвэрчихэв. Догдлон хурдан хурдан цохилох бидний зүрх. Бас миний уруул түүний уруул. Аль хэдийн нэг нэгэн дээрээ буусан байлаа.
Өөрөөсөө асууж байсан асуултынхаа хариултаа олчихлоо. Түүний уруулнаас бал бурам амтлагдаж байна. Хэтэрхий сайхан. Салж хагацмааргүй. Зөөлөн.
-
a/n: Муриач намайгаа уучил🙏 Та нар минь санаж байгаа бол эхний хэсэг дээр Бёл маань Бэкхёныг анх харахдаа "Түүний ягаахан нимгэн уруулыг амтлахад бал бурам амтлагдах болов уу?" гэж өөрөөсөө асуудаг шүү. Арваад хэсэг сунжирсны эцэст kiss scene гарж ирсэн шүү кк❤️
YOU ARE READING
UN Village |BBH
Lãng mạn#1 Бид соронзны туйлууд шиг таталцаад, түлхэлцдэггүй зөвхөн таталцдаг байлаа.