Би ч түүнийг уриалгахан зөвшөөрөхөд тэр гараа сунгаад "Албан ёсоор танилцая, Бэкхён" гээд эелдэг инээмсэглэв. Би түүний гараас зөрүүлж атгаад "Кимбёл, Хван Кимбёл гэдэг" гэж аль болох даруухнаар инээмсэглэх аядлаа.
Тэр үнэхээр хөгжилтэй бас яриасаг хүн юм, бид ойр зуурын зүйл ярилцсаар цаг ч нилээн явчихсныг ч анзаараагүйгээ санав.
"Тиймээ тэр ч ёстой эвгүй юм байна" гээд би инээд алдахад тэр зөөлнөөр өөдөөс минь инээмсэглэхэд зүрх минь хайлчихав уу гэлтэй.
Хацар ягаарч, ичиж байгааг мэдээд харцаа доошлуулж амьсгаагаа авч гаргаж бөмбөрдөх зүрхээ жаахан тайвшруулаад түүн рүү хартал тэр ширээнээс босоод хажууд ирж зогсоод боловсноор
"Бүсгүй таныг бүжгэнд урьж байна" гээд гараа сунгалаа.Би түүний нүд рүү анхааралтай ширтээд гараа өгөөд үл ялиг мишээхэд Бэкхён DJ рүү гараа дохиход дуу солигдож уянгын дуу явж эхлэх нь тэр.
Бэкхён намайг өөртөө наан ойртуулаад зөвшөөрөл эрэх шиг зөөлнөөр ширтэхэд нь би зүгээр л инээмсэглэлээ. Түүний гар удаанаар нуруугаар тэврэхэд нь биеийн хамаг эд эс сэргэж нэг л таатай мэдрэмжинд автаж, би ч зөрүүлэн түүний толгойн ард гараа эвтэйхэн барив.
Бид хэмнэлээ дагаж найган бүжиглэж эхлэхэд тэнд байсан бусад хосууд ч бидэнтэй нэгдэж, заалны гэрэл бүдгэрч, таатай орчин бүрдлээ. Заал хосуудаар дүүрэн байсан боловч энд зөвхөн тэр бас би л байгаа мэт дулаахнаар ширтэлцэж харцаараа ойлголцож байв.
Дуу дуусахад хацрыг минь дагаж давсархаг нулимс урсаж байгааг мэдээд түүнд анзаарагдахгүйг хичээж сэмхэн шудраад буцаад инээмсэглэх аядлаа. Надад энэ дулаан,сэтгэл дүүрэн харц дутаж байжээ. Пак Чанёолын зүрх зүсэм хүйтэн үгс сэтгэлийг минь хөлдөөж, харин түүний зөөлөн харц эргээж гэсгээж байгаа бололтой.
"Хэн нэгний үлдээсэн сэтгэлийн шархыг өөр хэн нэгэн нь эдгээдэг" 2 жилийн өмнө энэ ямар ч утгагүй өгүүлбрийг номноос уншихдаа ойшоолгүй өнгөрөөж байсанч одоо бодоход маш гүн утгатай байжээ.
Намайг бодолд дарагдах зуур Бэкхён гайхсан бололтой том нүдэлчихсэн зогсож байв. Ингээд харахаар үнэхээр эгдүүтэй юмаа.
"Би зүгээрээ" гээд инээхэд тэр одоог хүртэл том нүдэлсэн хэвээр "Гайхлаа шүү, хүн юм яриад байхад хоосон шал руу ширтээд дуудахад ч сонсохгүй, юм бодоо юу?" гэхэд нь "Ямар халамжтай хүн бэ? гэх бодол төрөх авч, ил гаргаж хэлсэнгүй.
"Тийм ээ, одоо зүгээр онц юм биш, ингэхэд хоёулаа гарвал яаж байна Хан голын эргээр алхдаг ч юм уу" гээд сэдэв өөрчлөхийг хичээхэд Бэкхён ч анзаарсан бололтой зөөлөн инээмсэглээд "Тэгцгээе, гаръя" гэв.
Тиймээ тэр намайг энэ инээмсэглэлээрээ алахаар шийджээ.
Клубээс гараад би машины түлхүүрээ өргөөд харуултал тэр дахиад л боловсноор
"Хатагтай би өнөөдөр таны хувийн жолооч болъё" гэхэд нь би жуумалзсаар толгой дохив.Удсангүй Хан голын эрэг орчимд ирэхэд би багажнаасаа дэвсэж суух дэвсгэр гаргаад
"Түр хүлээгээрэй" гэчихээд сэрүүхэн салхинд жиндэхгүйн тулд гадуураа хүрэм нөмрөн гарч ирэхэд Бэкхён инээсээр
"Супер эмэгтэй байх нь ээ" гэхэд нь би нүдээ эргэлдүүлээд "За яахав нэг тиймэрхүү" гэж хэлээд түүний хажууд зэрэгцэн суулаа.Энэ мөчид бидэнд дарс, эсвэл ядахнаа сөжү даруулга байсан бол гэж шүүрс алдах ч тэрэнтэй тэрэнгүй хангалттай сайхан орчинд бид сууж байна.
Зуны дунд сар шүү гэх шиг намуухан салхи салхилаж, саран эх тэнгэртээ гэрэлтэж, хүүхдээ дагуулсан хөөрхөн хосууд урд хойгуур дэндүү жаргалтай алхахыг хараад би өөрийн мэдэлгүй санаа алдахад Бэкхён
"Энэ эмэгтэй чинь юм л бол санаа алдаж, бодлогошироод байх юм энэ янзаараа болохгүйнээ" гэсээр гараас татан босгож хөтлөөд "Хоёулаа бараг л болзоо хийе" гээд өнөөх л гайхалтай хайлж урсмаар инээмсэглэлээ тодрууллаа...a/n: гоё сэтгэгдэл үлдээгээрэй✨
YOU ARE READING
UN Village |BBH
Romance#1 Бид соронзны туйлууд шиг таталцаад, түлхэлцдэггүй зөвхөн таталцдаг байлаа.