|6| 7 шалтгаан

925 137 21
                                    

Шөнийн 3 цагт гэртээ ганцаараа байхад доод давхарт хаалга дуугарах шиг аймшигтай зүйл байдаггүй юм байна. Гартаа цохиур чангахан атгаад шатнаас хөлөө нэг нэгээр удаан зөөсөөр буулаа. Бяцхан зүрх минь сугараад гарах нь уу гэлтэй бөмбөрдөж, хурдан хурдан амьсгаа авна.

Үүдний гэрлийг асаатал согтуу Пак Чанёол. Харахад эрүүл мэт боловч нүд рүү нь ширтэхэд шал өөр байдаг юм. Энэ олон жил түүний эхнэр байсны хувьд би Чанёолыг эрүүл, согтуу байгааг ганц хараад л мэднэ.

Хажуугаар нь өнгөрч гэрийн хаалгыг бүтэн хаачихаад өрөө рүүгээ зүглэх гэтэл тэр гараас минь атгалаа. Магадгүй би Бэкхёнтой танилцаагүй байсан бол чимээгүйхэн хажууд нь зогсох байсан биз.

Гэхдээ одоо бол өөр. Пак Чанёолыг би амьдралаасаа арчхаар шийдсэн. Би биш тэр өөрөө л бидний хайрыг үгүй хийсэн шүү дээ.

Гараа угз татаж аваад "Би дээд давхрын унтлагын өрөөнд байгаа, чи энэ давхрын өрөөнд ороорой" гэчихээд явах гэтэл "Пак Кимбёл. Бидний гэрлэлт цуцлагдаагүй байгаа шүү" гэх түүний гүн хоолой гарав.

"Тэгж дуудхаа боль. Маргаашийн дотор Сэүнээр өргөдөл явуулчих болохоор хурдан гарын үсгээ зураарай" гэхэд тэр санаа алдаад "Ойлголоо. Би муу нөхөр байснаа мэдэх ч ганцхан маргааш л хуучин шигээ эхнэр, нөхөр байчихаад салж болохгүй гэж үү?"

"Больж үз Пак Чанёол. Зүгээр байсан амьдралыг орвонгоор нь эргүүлчихээд сүүлд нь хуучин шигээ 1 өдрийг хамт өнгөрүүлэе гэнэ ээ? Чи л намайг элдвээр доромжилж дараа нь тоглож болох юм уу? Би залуу насныхаа хамаг сайхан үеийг зөвхөн чамд л зориулсан байхад чи надад ингэж хандаж болж байгаа юм уу?

Чиний нүдэнд би тоглоом шиг л харагддаг бололтой. Өрөвдөлтэй юм аа Хван Кимбёл ч. Одоо дахиж чамд өөрийн алтан цагаа зарцуулахгүй. Бид энэ хүрээд дуусаж байна. Ойлгов уу Пак Чанёол."

Би энэ хүртэл хэлээд тэвчихгүй өрөө рүүгээ гүйлээ. Жаахан л удвал түүний өмнө уйлчихгээд байсан болохоор.

Хаалгаа хаачихаад доош сөхрөн суулаа. Гомдол харууслын гашуун нулимс хацрыг минь зүсэн урсана.

Миний нар сар, амьсгалах агаар. Чамайг бодох төдийд л инээмсэглэж, харах төдийд л догдлож, хүрэх төдийд л чамаар өөрийгөө дүүргэмээр санагддаг байсан. Хоолойг чинь сонсоход л тайвшралыг мэдэрч, уруулыг чинь шүргэх төдийд л дахин амталмаар чи намайг өөртөө дэндүү их донтуулсан.

UN Village |BBHWhere stories live. Discover now