|22| Санаад байсан юм

507 91 61
                                    

Парисаас ирээд дөнгөж 2 хоноход л би эд эс бүхнээрээ Бэкхёныг санан үгүйлж байлаа. Үүнээс цааш тавчихгүйгээ мэдээд, утсан дээрээ дугаар хийн түүн рүү залгасан юм.

"Бэкхёнаа"

"За Бёл?" Түүний хоолойг сонсмогц яг л шилэн хоргондоо орж буй ангаж цангасан загас шиг л болно. Одоо л нэг юм хүссэнээрээ амьсгалж чадах юм шиг.

Би тэр чигтээ Бэкхёнаар өвчилчихжээ.

"Клуб дээрээ байгаа юм уу?"

"Тиймээ, нэг ажил гарчихаад саяхан ирсэн. Яасан, ямар нэгэн зүйл тохиолдоо юу?" Бэкхёны хоолой сандарсан болоход би хурдхан үгүйсгээд амжив.

"Би одоо очлоо. Явалгүй хүлээж байгаарай Бэк." Утсаа тасалчихаад би эрх чөлөөгөө олж авах гэж тэмцэлдэн яарч буй дүрвэгч аятай гүйхээрээ UN Village клуб рүү явсан юм.

Азаар клуб 5 алхаад л орох зайд оршдог шүү дээ.
-
Клубын зассан ширээний хажууд тэр минь зогсоно. "Бёл ирчихээ юу" Бэкхён хацран дээр үнссээр асуув.

Би гэнэтхэн л санаа зовох шиг болов."Ажил ихтэй байна уу?"

"Үгүй дээ. Алив хоёулаа ажлын өрөө рүү явцгаая."

Бэкхёны клуб маш том бөгөөд 2 давхартаа хүртэл тек, ширээ сандал байрладаг. Бас өрөө нь дээрээ байдаг байх нь.

Би гэм хийсэн хүүхэд аятай гараа оролдон суухад Бэкхён урдах ширээн дээр миний дуртай амттаны цуглуулгыг тавив.

Тэр жижигхэн мөнгөлөг цаастай чихрийг задлаг амандаа хийнэ. "Хэлэх юм байгаа юм уу Бёл?" Би чимээгүй суугаад байсанд тэр тэсэлгүй ам нээсэн нь энэ.

"Үнэндээ... Чамайг санаад байсан юм." Энэ өрөөнд Бэкхён бид хоёроос өөр хүн байхгүй байхад шивнэн байж хэлсэн миний цөөн үг түүнд маш тод сонсогдсон биз.

Тэр инээмсэглэн ирж хажууд минь суугаад гараас атгав. "Би ч гэсэн чамайг санаад галзуурах шахлаа." Бэкхён миний хүзүүн дээр уруулаа шүргүүлэхэд хамаг биеэр тог гүйж би татасхийв.

Эцэст нь 2 хоногийн дараа нийлсэн бидний уруул тааламжтай нь аргагүй нэгнээ энхрийлэх зуур ар талд шүүгээний хаалга нээгдэж хүнд юмнууд унах нь тэр.

Бид цочин уруулаа салгаад эргэж харахад Мину, Тэмин хоёр бие биес дээрээ давхарлалдаад уначихсан хэвтэж байлаа.

"Залуусаа миний ажлын өрөөний шүүгээнд юугаа хийж байгаа юм бэ?"

Бэкхён тэднийг шоолсоор асуух бол би ичсэндээ чавга шиг улайж байсан юм. Ямар л хүн найз залуутайгаа үнсэлцэж байгаад найзууддаа харагдаад зүгээр байх билээ? Нөгөөдүүл нь очиж очиж Сун Мину, И Тэмин нар байхад шүү бүр!

Тэд сахилагагүйтэж юм сүйтгээд, баригдаад шийтгүүлж буй бяцхан хөвгүүд шиг л харагдана.
-
Бэкхён ажилчиддаа эцсийн байдлаар зааварчилгааг нь өгснөөр бид клубээс гарцгааж, агаар амьсгалж хэсэг алхахаар шийдээд Хан голын эрэг зүглэлээ.

"Санаж байна уу, бидний анхны бараг л болзоо эндээс эхэлж байсан шүү дээ" Би инээвхийлэхэд тэр хөтөлсөн гаран дээр минь үнсээд "Яаж мартах билээ. Чиний өмссөн янзтай даашинзыг ч тод санаж байна. Тэр өдрийн харсан халуухан бүсгүй, яг одоо хажууд минь алхах эгдүүтэй эмэгтэй хоёр, 1 хүн мөн гэж үү?" хэмээн том нүдлэх аж.

"Харин л дээ. Бён ноёнтон аль Кимбёлд хайртай юм бол?"

Бэкхён жаргалтай нь аргагүй инээмсэглэнэ. "Халуухан Кимбёл, эгдүүтэй Кимбёл, бяцхан охин шиг Кимбёл гээд л ямар ч үед би энэ эмэгтэйд хайртай."

"БИ ХВАН КИМБЁЛД ХАЙРТАЙ!" Тэр бусдын анхаарлыг татахуйц хангалттай чанга орилох ч, би түүнийг чимээгүй болгох гэж яарсангүй.

"Одоо болно оо залуу минь. Хүмүүс бидэн рүү харь гарагийн мангас үзсэн юм шиг л харж байна." Уруул дээр нь шоб хийтэл үнсэхэд Бэкхён хүссэн зүйлээ авах мэт хачин инээмсэглэл тодруулав.

Тэр дахиад л өнөөх дулаахан алгаараа гарыг минь атгаж, бид элдвийг хүүрнэн алхах зуур хэн нэгнийг би олж харлаа. Тэр яг урдаас минь, тодорхой хэлвэл 10 ч хүрэхгүй алхамын зайд, үргэлж л байдаг шигээ юүдэнтэй цамцаа өмсөж ханцуйг нь хойшоо шуусан байдалтай алхана.

Би хэдэн секундын дараа юу болох талаар бодож, тархиа асар хурдтайгаар ажиллуулна, гэвч шийдэлд хүрч чадсангүй.
Тухайлбал, найз залуутайгаа хамт алхаж байтал урдаас чинь хуучин нөхөр чинь гарж ирэх үед шүү дээ...

a/n: Бичвэр маань 1k vote хүрчээ! Энэ их хайрыг та нараасаа хүртсэндээ таатай байна🥺🤍

UN Village |BBHWhere stories live. Discover now