Үгүй ээ ерөөсөө үнсэж болохгүй! Эмэгтэй хүний бардам зан минь үгүй болчихно.
Нэг найз маань хэлж байсан юм. Эрэгтэй хүн сэтгэлээ илчилбэл шууд зөвшөөрч болохгүй, араасаа гүйлгэх хэрэгтэй гэж.
"Аан тийм үү"
Юу ч болоогүй мэт ийн хэлчхээд цааш явах гэтэл Жэмин гараас татаад "Ингээд л болоо юу?" хэмээлээ.
"Өөр яах юм?"
Тэр гарыг минь тавиад "Юу ч биш дээ" хэмээхэд нь толгой дохичхоод өрөө рүүгээ явав.
Үгүй ээ нээрээ ингээд л болоо юм уу?
Доод давхарт хаалга хаагдах чимээ гарсанд гайхсаар доод буутал Жэмин-ий гадуур хувцас байсангүй. Ийм орой хаачих гэж байгаа юм бол?
-Өглөө сэрээд гал тогоо руу ороход ширээн дээр шарсан өндөг мөн талх байлаа. Жэмин бэлдсэн юм байх даа? Хэзээ ирсэн юм бол.
романтик гэдэг нь.
Амтархан идчихээд өрөөгөөр нь шагайтал байсангүй.
Энэ хүн чинь түрүүлээд явчихсан юм уу?
"Байна уу?"
"Яасан?"
Түүнийг ийн хэлэхэд би нүдээ томруулаад "Намайг хүргэж өгөхгүй байсан юм уу?" хэмээхэд "Чи автобусаар явж чадна биз дээ" гээд тасалчих нь тэр!Заавал хүргүүлэх албатай биш л дээ. Гэхдээ цуг явах гоё байдаг шүү дээ! Энэ арай гомдчихсон юм байхдаа?
Бодол болсоор сургууль руу орвол хичээл хэдийн эхэлчихсэн байлаа.
Өглөөнөөс эхлээд бүх зүйл таагүй байна. Заавал өнөөдөр гэнэтийн шалгалт аваад байхдаа яахав дээ!
Химийн багш гэж заваан ааштай юм болохоороо худлаа инээмсэглэж байгаад нүүрэн дээр минь хаалгаа хаачхав.
Муу балиар аашт!
Одоо яана аа. Ах нар байсан бол шууд л оруулах байсан байх даа. Химийн багш залуухан болохоор дээд курсийн ах нар их талтай. Багш өөрөө ч гэсэн тэд нарт сээтэн хаяад байдаг. Нэг удаа шалгалтын дүн засахгүй гэхээр нь Жэхёнд ахад яриан дундаа санамсаргүй хэлтэл ах багшид хэлээд өнөөх нь малийтлаа инээж ирээд дахиж шалгалт авсан гээд бод доо! Би ер нь эрэгтэй болж төрөх байсан юм. Залуухан багш нар луу ганц ирмээд л дүнгээ гаргачихна. Жэмин энэ тэрт амар байдаг байх даа. Ер нь тэрэнд оны шилдэг ирмэгч гэдэг шагнал өгвөл таарна!
Бас яагаад өтний тухай бодчихов оо?
Нэгэнт хичээл рүүгээ орж чадаагүй тул бүр мөсөн таслахаар шийдээд гэр лүү алхлаа.
Бусад маань тав хоногийн дараа ирнэ. Хурдан ирээсэй орой унтаж чадахгүй айгаад байх юм байна шүү дээ!
YOU ARE READING
Heart holder || NJM [Completed]
RomanceИнээдтэй ч юм шиг хувь тохиолоор би 23 залуустай хамт амьдрах болсон.