Оюутан байж яаж ганцаараа ийм том байшинд амьдардаг байна аа? Тийм баян юм бол яах гэж нэг өрөөгөө түрээслүүлнэ гэсэн юм бол? Арай гаж донтон? За тэнэгтээд бай харин ч түрээслэх өрөө олдсон нь их юм.
Хотоос зайдуухан байх том хашаатай гаднаасаа чамин харагдах гурван давхар хаусыг харан ийн бодсоор хонхыг нь дарлаа.
Би хэд хоногийн өмнө Солонгост ирсэн. Хүссэн их сургуульдаа сурахын тулд харь нутагт зориглон ирсэн минь энэ. Харин энэ бол одооноос миний амьдрах байшин. Өрөө түрээслэх зар тавьсны дараа их сургуулийн оюутан гэх залуу өрөөгөө түрээслүүлнэ хэмээн залгасан юм. Үнэ болон байршил нь боломжийн санагдсан тул зөвшөөрч гэрээ хийхээр ирсэн минь энэ билээ.
"Хэн бэ?"
"Аан И Жэын..."
Үгээ гүйцээж амжаагүй байтал хашааны хаалга онгойн би хувцастай цүнхээ чирсээр дотогш орлоо.
"Юу энд И Тэюун гэдэг хүн..."
Урд минь зогсох зургаан залуу руу харсаар ийн хэлэхэд тэд "Аан ахын яриад байсан охин мөн үү? Ор л доо ах удахгүй ирнэ" хэмээн бие биенээ нударсаар намайг орууллаа.
Нэг давхрын зочны өрөөнийхөө буйдан дээр намайг суухыг дохиод шүүс аягалж өгөн бүгдээрээ өөдөөс хараад суучих нь тэр.
"Хувцсаа хүртэл аваад иржээ. Жинхэнээсээ цуг амьдрах бололтой"
Тэд дахин бие биенээ нударсаар над руу жоготой харан ийн хэлэв.
"А-аан тийм ээ нөгөө та хэд ч бас цуг амьдрах хэрэг үү?"
"Ах чамд хэлээгүй юм уу? Нээрээ өөрсдийгөө танилцуулахаа мартчихаж"
Боровтор арьстай залуу ийн хэлээд хажууд суун гаран дээр минь үнссэнээ "Намайг И Дунхёг гэдэг. Хүсвэл Хэчан гэж дуудаарай" хэмээв.
Ийнхүү тэд өөрсдийгөө танилцуулж дуусахтай зэрэгцэн байрны эзэн орж ирлээ.
"Өө ахаа нөгөө яриад байсан найз охин чинь ирсэн"
Би ууж байсан шүүсэндээ хахан "Н-найз охин?" хэмээхэд тэд зэрэг шахуу "Чи биш юм уу?" гэлээ.
Тэюун гэгч толгой сэгсрэн инээмсэглэсээр "Манай найз охин Бусанд байгаа. Энэ охин одооноос өрөө түрээслэнэ. Найрсаг хандаарай" хэмээв.
Харин тэд надад эвгүй сэтгэгдэл төрүүлсэндээ уучлалт гуйх аж.
-
Гэрээгээ хийсний дараа Рэнжүн гэгч намайг дагуулсаар хоёр давхрын түрээслэх өрөөнд минь орууллаа.
"Ингэхэд чи хэдтэй билээ"
"18"
Сандарсандаа ийн хэлчхээд араас нь "Үгүй ээ 20" гэхийн завдалгүй тэр "Жисон-а Жэын чамтай чацуу юм байна" хэмээн орилоход шатаар гүйх чимээ гарч Жисон бид хоёрын урд байдгаараа амьсгаадсаар ирлээ.
"Хэдэн сарынх юм"
"А-айн аан ес"
"YES!"
Тэр цааш яван шатаар гүйх чимээ дуулдсаар "Би одооноос хамгийн бага нь байхаа больсон тул зарахдаа хамгийн бага нь гэж сүрдүүлдгээ болиорой" хэмээн орилох сонсогдлоо. Би ууг нь 2000 оных юмсан.
"Юмнуудаа янзалчхаад доошоо буугаарай Тэюун ах зарим зүйлсийн талаар ярилцах байх"
"Аан за"
Хувцсаа шүүгээнд эвхэн хийчхээд угаалгын өрөө орон шүршүүрт орлоо.
Үсээ арчсаар доош буун гал тогоо руу ороход тэд намайг ширээнд суухыг урив. Бурхан минь яасан том ширээ вэ? Хэдэн ч хүний сандалтай юм.
"Одооноос хамт амьдрах болохоор биеэ барьсны хэрэггүй. Эхлээд дүрмээ танилцуулъя. Бид нар хорин гурвуулаа болохоор дүрэм их чухал л даа"
"Айн х-хорин гурав?" хэмээхтэй зэрэгцэн гаднаас баахан залуус шуугилдсаар орж ирлээ.
Хэчан "Хүүе ухаан алдаад уначихлаа"
A/n: за шинэхэн бичвэрээрээ уулзаж байгаадаа их сэтгэл хангалуун байна нтр хаха. Нээрээ энэ бичвэрээрээ one day one part чалленжид нэгдэж байгаа шүү хайрлаж өгөөрэй💚
YOU ARE READING
Heart holder || NJM [Completed]
RomanceИнээдтэй ч юм шиг хувь тохиолоор би 23 залуустай хамт амьдрах болсон.