"Аль түрүүний ингээд хэлчихгүй!"
Дуёон ахын хоолойд цочин Жэмин-ийг өөрөөсөө түлхлээ.
"ах аа!"
"За явлаа явлаа, амжилт"
Жэмин амандаа үглэсээр над руу харан хоолойгоо заслаа.
"Нөгөө... хариугаа хэлэхгүй юм уу?"
Амьдралдаа ингэж ичих гэж.
Би одоо юу гэж хэлэх ёстой юм бол оо?
Тийм ээ. Үгүй ээ би зөвшөөрч байна.
"Зөвшөөрөхгүй юм уу?"
"Хэн зөвшөөрөхгүй гэсэн юм!"
Намайг ийн хэлэхэд тэр инээмсэглэх аж.
"Тэгэхээр өнөөдөр бидний анхны өдөр шүү"
"Ю-юу яриад байгаа юм. Ц-цаашаа бай би ө-өрөө рүүгээ орлоо"
Түүнийг өрөө рүү нь түлхсээр хурдхан шиг өөрийнхөө өрөө рүү орлоо.
Юу вэ би яагаад ичээд байна аа? Ингэхэд Жэмин өөрөө дутахгүй ичээд байсан байж гэнэтхэн л барьж авж үнсэх нь холгүй ойртож энэ тэр.
Ингээд л үерхчхэж байгаа юм уу? Нэг тийм гоё романтикаар гуйхгүй байсан юм уу даа!
Суён-а энэ Жэмин чамайг аймар гоё романтикаар гуйсан биз дээ! Энэ зохиолч арай дэндүү юм аа.
Esurim хоолойгоо засаад "Үерхүүлсэн нь их юм! Битгий олон нийтийн нүдэн дээр хүн байдалд хийгээд бай"
"Гомдолтой байна гомдолтой байна!"
Esurim "Би л ер нь чамайг энэ хорин гурван том хүн шиг хүүхдүүдтэй учруулсан биз дээ! Баярлалаа гэж хэлэхгүй юм байж юу вэ юу вэ!"
"За баярлалаа!"
"Хэнтэй яриад байгаа юм?"
Гэнэт Жэминий хоолой гарсанд цочин эргэж харлаа.
"Хэнтэй ч биш ээ. Яасан? Яах гэж орж ирээв"
"Миний найз охин ичихээрээ хөөрхөн юм аа"
"Битгий солиороод бай! Дөнгөж эхний өдрөө өрөөнд орж ирчихээд яах гээд байгаа юм? Чи ер нь эвгүй гар шүү. Хэсү гэдэг охин танидаг юм биш биз?"
"Юун Хэсү? Юу яриад байгаа юм"
"Суён шиг тийм хүлээцтэй зан энэ тэр надад байхгүй шүү, шууд тэр Хэсүтэй чинь цуг хананд савна за юу?"
"Зүүдээ яриад байгаа юм уу? Хартай охин байх нь ээ"
Тэр ийн хэлээд инээмсэглэлээ.
YOU ARE READING
Heart holder || NJM [Completed]
RomanceИнээдтэй ч юм шиг хувь тохиолоор би 23 залуустай хамт амьдрах болсон.