24.

1.3K 191 26
                                    

Jaemin POV

Нэг харсан Жэын байдаггүй. Гайхсаар буудлаас гарвал тэр Хантай юуг ч юм бэ ихэд дотно ярин инээлдэж байлаа.

Хан энд ямар новшоо хийж байгаа юм бэ?

Тэдний хажууд очтол над руу тоож харсангүй. Тэгэхээр нь хоолойгоо чанга застал ашгүй нэг юм харснаа "Өө Жэмин-а хэзээ ирсэн юм?" энэ тэр.

Боль! Боль! Би гомдлоо.

Хан руу муухай харахад тэр "Танай найз залуу чинь хардаад үхлээ. Би ч явъя даа" хэмээхэд Жэын инээмсэглээд "Дараа уулзъя" гэлээ.

"ЮУН ДАРАА УУЛЗАХ! ЭНЭ ТА ХОЁРЫН СҮҮЛИЙН УУЛЗАЛТ"

"Хартай гэдэг нь"

Хан-ыг явсны дараа би түрүүлэн алхлаа.

Жэын араас гүйцэж ирээд "Хардсан юм уу?" хэмээхэд нь тоолгүй буудал руу оров. Хошуу амаа нийлүүлэх нь холгүй зогсож байсан юм байж!

Угаасаа хардах нь зөв биз дээ? Би найз залуу нь биз дээ? Өөрийнх нь буруу байхад уучлалт гуйхгүй юм аа гэхэд хөөрхөн царай гаргавал шууд л уучлахаар байхад!

Боль боль!

"Хөөе хөөрхнөө"

Жэын араас ийн дуудахад зогсон түүн рүү харвал тэр хажууд ирээд намайг нудран "Хөөрхөн залуу вэ? Найз охинтой юу?"

"Юу яриад байгаа юм?"

"Ийм хөөрхөн залуу найз охинтой л байх даа! Найз охин нь бүр хөөрхөн охин байгаа даа"

"Бас өөрийгөө магтаж энэ тэр"

"Хүүе хөөрхнөө яагаад уурлачихсан юм? Эгч нь амттай юм авж өгөх үү?"

"Би ямар чи юу?"

Түүнд ийн хэлчхээд лифтэнд суутал тэр даган суулаа.

"Хөөрхнөө"

Энд тэнд гаран эгдүүтэй царай гаргаж байсан ч би аль болох тоохгүй байхыг хичээн дээгүүр харав.

"Хайраа. Хүүе хайраа. Жэын-ий хайр нь наагаад уурласан юм, мм?"

Базаад хазчих юмсан! Яагаад ийм эгдүүтэй байдаг байна аа? Болохгүй ээ Жэмин-а тэвч. Карьераа бод. Бууж өгч болохгүй шүү.

Түүнийг тоолгүй утсаараа оролдож байтал тэр гэнэт хацар дээр үнсчих нь тэр.

"Ямар зөөлхөн хацартай юм бэ? Алив дахиад нэг..."

Би түүний уруулыг чимхэхтэй зэрэгцэн лифт зогслоо.

Хүн түрүүлж үнсэх гэж байхад энэ охин нээрээ! Яагаад гэнэт ийм нялуун болчхов?

Heart holder || NJM [Completed]Where stories live. Discover now