Нүдээ нээхэд өөдөөс баахан залуус угтлаа.
Тэдний дундаас нэг нь "Сэрчихлээ" хэмээн орилоход цаанаас хөлийн чимээ нааш ирэх нь сонсогдоно.
Тэюун ах духан дээрх алчуурыг минь аваад "Ашгүй сэрчхэв үү? Түрүүн хэт цочирдох шиг болсон" гэхэд нь толгой дохиод бослоо.
"Юу эхлээд хэлээгүйд уучлаарай"
"Аан зүгээрээ"
Би тэдэнд бөхийгөөд өөрийгөө танилцууллаа. Миний танихгүй арав гаруй залуус байгаа харагдана.
Тэд намайг ширээнд суулгаад өөрсдөө ч бас тойрон суув.
"Би бол Мүн Тэил хамгийн ахмад нь"
"Намайг Жонни гэдэг цаашдаа дотно байцгаая"
"Ким Жонү"
"Жон Жэхён"
"Ким Дуён"
Нэг дор байгааг нь хараад нүд эрээлжилж байхад яаж нэрүүдийг нь цээжилнэ ээ.
Ашгүй нэг юм бүгд нэрээ хэлж дууссаны дараа би урт амьсгаа аваад "Үнэхээр олуулаа юм аа" хэмээхэд нэрийг нь санахгүй байгаа цагаан царайтай залуу "Долоон хүн дутуу байна" гэхийг сонсоод золтой л дахиад ухаан алдчихсангүй.
"Тоглож байгаа байлгүй дээ. Яаж ийм олуулаа нэг дор байдаг байна аа?"
"Тоглоогүй ээ. Долоо нь хятадад сурч байгаа арав нь энэ байшинд амьдардаг харин үлдсэн зургаа нь түр хугацаанд хотын төвд их сургуультайгаа ойрхон амьдарч байгаа. Ер нь бол зун болон өвлийн амралтаар энд хорин гурвуулаа амьдардаг л даа. "
Тэюун ахыг ийн хэлэхэд би толгой дохилоо. Тийм байлгүй дээ.
"Гэхдээ ямар харилцаатай?"
"Буруугаар ойлгох хэрэггүй ээ бид ах дүүс, найз нөхдийн холбоотой. Багаасаа эхэлж нөхөрлөцгөөсөн юм"
"Тийм байх нь ээ. Яагаад ийм олуулаа ирчихсэн байгаа юм?" хэмээхэд бас л нэрийг нь санахгүй байгаа эгдүүтэй залуу "Шинэ хүн ирж байгаа гэхээр нь харах гээд л" хэмээснийхээ дараа хүзүүгээ илэв.
"Нээрээ ямар их сургуульд орсон юм? Замд ойрхон бол өглөөдөө хүргэж өгье. Би энд жоохнуудтай цуг амьдардаг."
Тэюун ах ийн хэлэхэд Жисон гэгч нүдээ томруулснаа "АХЛАХ СУРГУУЛЬ БИШ ЮМ УУ?" хэмээн ориллоо.
"Ү-үгүй ээ нэгдүгээр курс"
"2002 оных байж яаж?"
"Би 2000 оных л доо. Ахлах сургуульдаа нэг анги үсэрчихсэн юм тэгээд л..." хэмээхэд тэр уруулаа унжуулан "Хамгийн бага нь байхаа болилоо гэж баярлаж байхад" хэмээсээр гал тогооноос гарах нь тэр.
YOU ARE READING
Heart holder || NJM [Completed]
RomanceИнээдтэй ч юм шиг хувь тохиолоор би 23 залуустай хамт амьдрах болсон.