23.

1.2K 212 27
                                    

"Юун эзэнтэн бэ? Би шинээр ажилд орсон үйлчлэгч шдээ эгчээ"

Жэмин ийн хэлээд инээмсэглэх бол өнөөх үйлчлэгч эгч  юм хэлж чадалгүй бөхөлзөхөд нь золтой л дагаад бөхийчихсөнгүй.

Ядаж байхад хажуугаар зөрсөн буудлын ажилчид бүгд Жэминд хүндэтгэл үзүүлээд байх юм.

"Хөөе На Жэмин гуай ямар бантангаа хутгаад байгаа юм?"

"Би зүгээр л энэ буудлын ажилтан шүү дээ. Цагийн ажилтан"

Би үйлчлэгч эгч хүү харвал тэр толгойгоо сэгсэрлээ.

"З-залуу эзэнтээн та ирсэн бол хэлэхгүй яасан юм? Машин явуулах байсан шүү дээ"

Нэг ах ийн орилсоор бидний хажууд ирлээ.

Юу вэ? Жэмин энэ буудлын эзний хүү юм уу?

"Ингэж нэг ганц хүүгээ харах гэж! Уулзъя гээд байхад уулздаггүй юм байж ямар шалтгаанаар энэ хүртэл ирээв?"

Цаанаас Жэминтэй тун төстэй ах гарч ирэхэд бүх ажилчид бөхийв.

Би ч бас даган бөхийх гэтэл Жэмин намайг болиуллаа.

"Яагаад үйлчлэгчийн хувцас өмсчихсөн юм? Энэ охин чинь бас хэн бэ?"

"Танилц удахгүй бэр чинь болох охин"

Жэмин-ийн хэлсэн үгэнд манай аав, Жэмин-ий аав, би, ажилчид гээд бүхий л хүмүүс цочирдлоо.

"Юу солиороод!"

Би ийн хэлтэл тэр "Ямартай ч бэрийнхээ царайг харсан биз? Бид хоёрт ярих чухал юм байна. Та хадамтайгаа танилцаж бай"

Жэмин намайг дагуулсаар буудлын хамгийн дээд давхар луу гарлаа. Тэнд ганц л өрөө байх бөгөөд доторх нь бүхэлдээ шил байсан нь алмайруулаад амжив.

Аргагүй л тансаг зэрэглэлийн буудал.

Жэмин хоолойгоо засаад намайг буйдан дээр суухыг дохилоо.

"Тэгэхээр эхнээс нь тайлбарлаарай На өт гуай. Яагаад надаас нуусан юм?"

"Зүгээр л бүх хүмүүс намайг хэн болохыг мэдээд сайхан ханддаг. Чамайг тэдний нэг битгий болоосой гэж бодсон доо нуухыг хүссэн юм. Мэдээж ах нар маань миний хэн гэдгийг мэддэг ч надад тал засдаггүй л дээ. Дээрээс нь чамтай долоо хоног хамт байж чадахгүй болохоор ядаж өрөөнд чинь хоол оруулж өгөх нэрийдлээр харж байя гэж бодсон юм. Намайг өдөр болгон буудал дээр ирээд байвал ааваас эхлүүлээд Ким үйлчлэгч хүртэл сүр бадруулах тул нууцаар орсон ч амжилтгүй болчихлоо"

Heart holder || NJM [Completed]Where stories live. Discover now