29.

1K 177 27
                                    

Жэмин сургуулийн гадаа хүргэж өгчхөөд гараас татан уруулаа унжуулаад "Явмааргүй байна аа, би хичээл орох тэнхимийн чинь хамгийн ард суугаад байж болохгүй юм уу?"

"Хайраа яаж болох юм бэ? Тараад уулзахаас хойш. Хичээлээсээ хоцорлоо яв яв"

"Битгий хөөгөөд бай явмааргүй байна"

Тэр байн байн санаа алдсаар машиндаа суун явахад нь би инээмсэглэсээр сургууль руугаа орлоо.

Тэнэг өт шүү нээрээ. Тэнхимийн ард суухдаа яахав дээ.

Эхний цаг Ан багшийн хичээл бөгөөд багшийг ирэхээс өмнө анги руугаа орж амжив. Манай сургуулийн хамгийн хатуу багш л даа. Хичээлээсээ хоцроогүй байсан ч араас нь орж ирэх юм бол шууд л хөөгдөнө.

Дэвтрээ гаргачхаад байж байтал хажууд суусан охидууд нэг зүйлийн талаар ярих бөгөөд намайг ч өнөөх яриандаа оруулаад амжлаа.

"Шинэ профессор ирж байгаа гэсэн. Манай сургуулийг гурван жилийн өмнө төгссөн гэцгээж байна лээ. Их залуухан"

"Хэн юм бол оо? Би төгссөнийх нь дараа ирсэн болохоор сайн мэдэхгүй л юм"

"Гурван жилийн өмнө төгссөн гэвэл Пак Гаён эгч л байж таарна. Тэр хэнхэгээс өөр оюутан тийм залуухнаараа  профессор болохгүй л дээ"

Гурван жилийн өмнө төгссөн гэхээр ах нар таних байх даа.

Удалгүй Ан багш орж ирэн орилсноор бидний яриа дуусгавар болж хичээлдээ орцгоолоо.

Ид хичээл зааж байх үед гэнэт утас дуугаран би сандарсаар дууг нь хаагаад зурвас руугаа орвол Жэминээс ирсэн байх нь тэр.

Өт хайр
- Хайраааа~

Хөөрхөн гүнж
-Яасан бэ?

Өт хайр
-Харин хичээл орохгүй байхаар нь уйдаад л , танайд хичээл чинь орж байна уу?

Хөөрхөн гүнж
-Бурхан минь зүгээр л өөр хичээлээ хий На Жэмин гуай, манайд яг одоо маш чухал хичээл орж байна

Өт хайр
-Өө манай багш ороод ирчихлээ. Хичээлээ сайн хийгээрэй гүнжээ❤️

Түүний зурвасыг уншаад малийтлаа инээж байтал гэнэт хэн нэгэн утас шүүрэн явлаа.

Өө бурхан минь би ч өнгөрчээ.

Ан багш муухай хараад "Яг одоо гар!"

Heart holder || NJM [Completed]Where stories live. Discover now