◇06. Toss◇

743 167 58
                                    

[Jungkook's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Jungkook's POV:]

Хүн бүрт сэтгэлийн хөөрөлд автах үе бий. Тэрхэн агшинд юмсыг ялган танихаа больж, үнэн худлыг ойлгохоо байж, мэдрэмжээ мөн адил ялгадаггүй.

Тэмцээд, тэмцээд ялалт олохгүй бол ялагдал хэзээд хүлээж байдаг юм хойно энэ удаад урагш дахин алхаж өөрийгөө өвтгөхөөс өмнө хойш ухарч хожигдохоор шийдлээ. Тэмцэх тусам зовж буй өөрийгөө үл тоож чадахгүй нь. Энэ бүхэн дуусах хувьтай учраас ийм зүйлс болсон байх.

-Өнөөдөр ганцаараа байж чадах юм уу?

Жиминий санаа зовсон үгэнд толгой дохих аядаад өөрийгөө зүгээр болохыг хэлэн тэднийг явахыг хүслээ. Дараагаар нь гэрийн хаалганы бариулаас барин хэсэг зогсов. Энэ их ачаагаа хаана гээж орхихоо мэдэхгүй байна. Хэтэрхий хүнд болохоор тээж явахад бие минь байдгаараа сульдах шиг.

Яагаад хэцүү бүхний дараа зүүд байгаасай гэж хүсдэг юм бол. Зүүд зэрэглээ байсан ч ялгаагүй сэтгэл өвдөнө шүү дээ...Магадгүй амьдрал өөрөө зүүд юм болов уу?

Гэртээ орох бол гэрэл асаалттай байх агаад хоолны үнэр ханхалж байх нь тэр. Ганцаар байдаг надад энэ байдал нэг л эвгүй санагдаж эхлэв. Чимээгүй явсаар гал тогоонд орвол хормогч зүүсэн эмэгтэй хойшоо хараад зогсчихсон ямар нэг юм хийж байлаа.

-Ээж?

-Өө, Жонгүг.

Тийм ээ, ээж ирчихсэн байв. Бурхан ядаж л миний хайрын эсрэг байдаг ч намайг хэзээд ганцаар орхихгүй юм. Энэ хэцүү цагт ээж минь дэргэд байна гэдэг юутай сайхан бэ.

Удаан хугацааны дараа ээжийнхээ хоолыг идсэн би үүлгүй диваажинд хөвж гарав. Тэрэнтэй олон зүйлсийн талаар хуучлан ярихад цаг их хөгжилтэйгөөр өнгөрч байлаа. Харин тэрний амнаас унах ганц асуулт хэсэг сатаарч байсан сэтгэлийг минь хөмрөөд хаяав.

-Тэхён хүү сайн биз дээ.? Та хоёр одоог хүртэл цавуудчихсан аятай хамт байгаа юу?

-Цаг их орой болсон байна ээжээ, маргааш хичээлтэй болохоор унтлаа, та ч бас амар даа.

SmeraldoWhere stories live. Discover now