◇04. Rain◇

576 152 43
                                    

[Jungkook's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Jungkook's POV:]

Хусог багшийг даган явсаар гадагш гартал өдрийн бүрхэг үүлнүүд хар үүлээр солигдон хур бороо асгаруулж байв. Тэрээр машинтай явж байсан тул түүний араас таксинд суун явна. Тэрнийг Тэхёнтэй уулзах байх гэж бодож байтал яагаад түүний гэр лүү биш эмийн сан ороод зогсохгүй өөр мэдэхгүй зүг рүү яваад байна аа.?

Удалгүй түүний ирсэн байрны үүдэнд шүхэр барьсан Тэхён зогсож буй үзэгдсэнд таксинд мөнгөө өгчихөөд ойр байх модны дор хурдхан очиж зогсоно. Тэдний зүг сайтар харвал Хусог багш түрүүний эмийн сангаас худалдаж авсан ууттай зүйлсээ өгч буй үзэгдэнэ. Түүнийг нь Тэхён 90 градус бөхийн талархсанаа илэрхийлж авах шиг болов.

-Хурдан яваач дээ.!!

Ширүүн бороо одоо хүртэл зогсохооргүй мэт хүчтэй асгарч байсан тул модны дор зогсох надад тийм ч таатай биш байна. Хэдэн хором өнгөрсөний эцэст Хусог багш буцан явж Тэхён араас нь харж зогссоор үлдэв.

-КИМ ТЭХЁН!

Түүнийг цааш байр луу орохоос өмнө нэрийн чангахан шиг дуудан очвол тэрээр ихэд гайхсан харцаар ширтэнэ.

-Жонгүг, чи энд юу хийж....Бас чи их норчихож.

Тэрээр юу хэлэхээ олж ядсан байдалтай байх агаад шүхрээ миний дээр барихад нь хаанаас ч юм уур буцалж ирэхэд Тэхёний шүхрийг өөрөөсөө түлхлээ.

-Жонгүг?

-Өнөөдөр яагаад ирээгүй юм?

-Хувийн асуудал.

Түүний хоёр үгэнд инээд хүрэхтэй зэрэгцэн чичирч байсан бие минь сая л нэг суларч эхлэв.

-Тийм юм биз дээ. Тэгээд хувийн асуудлаа надад хэлж болохгүй харин тэр багшдаа хэлж болох юм байна тэ. Би зөв ойлгосон уу?

-Жонгүг. Чи Хусог ахыг дагасан хэрэг үү?

-Багш биш "ах" гэсэн үү? Тэр хүн та хоёр хэзээ ах дүү болчихсон юм!

SmeraldoWhere stories live. Discover now