◇05. Tear◇

493 142 48
                                    

[Taehyung's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Taehyung's POV:]

Өчигдөр тэгж их асгарсан бороо өнөөдөр дусал дуслаар газарт буун шингэж байлаа. Олон зүйл бодогдоод үүрээр шахуу унтсан болоод ч тэрүү хичээлдээ явах автобусанд хэсэг зүүрмэглэж сууна. Хөвгүүдийн инээлдэх дуу нэг л танил сонсогдоход өндийн харвал Жонгүг юу ч болоогүй юм шиг Жин, Намжүүн хоёртой элдэв зүйлс ярин орж ирж байв.

Намжүүн: Өө сайн уу, Тэхён? Дөнгөж өглөө болж байхад наад нүүр царай чинь одоо юу вэ!

Жин: Яасын, шөнөжингөө тоглоом тоглоо юу?

Жонгүг: Хүн дандаа сайхан харагдах албатай юм уу. Дуугүй сууцгаа л даа.

Тэдний ар араас тавих асуултад хариулж амжаагүй байтал Жонгүг урдуур минь орчихлоо. Тэр яагаад ингэдэг юм бол? Намайг яаж ч аашилсан урдны ижил хөгжилтэй, миний талд хэзээд зогсдог тэнэг Жонгүг болдог. Эсвэл үнэхээр тэнэг юм болов уу?

Биднийг нэг ч үг солилгүй явсаар байхад автобус сургуулийн өмнө зогсох нь тэр. Тэднээс түрүүлэн буух бол араас хэрэггүй зүйлсээ ярин ирнэ.

-Тэхёнаа?

Хойноос охин хүүхдийн зөөлөн хоолой сонсогдоход би ганцаар бус Жонгүг хүртэл эргэж харав. Өнөөх охиныг таних үгүйгээ гайхан зогсож байхад тэрээр чанх урд минь ирж зогсоод инээмсэглэлээ.

-Хоёулаа анатомийн хичээл дээр нэг багт хуваарилагдсан шүү. Биднээс гадна хоёр охин, нэг банди байгаа. Хичээл тараад лабораторид хүрч ирээрэй, за юу. Ямар ч тайлбар эсвэл шалтаг сонсохгүй гэдгээ хэлье.

Өнөөдөр Жонгүгаас уучлалт гуйн, ярилцах ёстой учраас түүнд татгалзах гэж байтал Жимин ирсэн бололтой. Тэдний инээлдэн ярих нь чихэнд сайтар сонсогдож байлаа.

-Тэгье ээ, би очно.

Хичээлийн цагууд урсан өнгөрсөөр нэг мэдэхэд тарах хонх дуугарч гарав. Цүнхээ зүүн мөрөндөө үүрсээр лаборатори луу алхлаа. Уг нь иймэрхүү үеүүдэд Жонгүг араас хүрч ирээд юу хийх гэж байгаа талаар шалж гардаг байсан сан. Харин одоо найзуудтайгаа өөрийн дуртай зүйл рүүгээ эргэлзэлгүй явж байна.

SmeraldoWhere stories live. Discover now