◇01. Familiar◇

1.9K 199 49
                                    

[Jungkook's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Jungkook's POV:]

Тэхёнийг хайн сургуулийн эргэн тойрноор эрэл хайгуул болон явж байхад тэр урд талын хашаанд өндөрөөс өндөрт ургасан номин ногоон мэт модны зургийг жаргалтай нь аргагүй камерныхаа хальсанд буулгаж буй үзэгдэнэ.

-Хөөе, Ким Тэхён!!

Түүний нэрийг хашхиран дуудахад тэрээр багахан цочирсон ч удалгүй инээмсэглээд над руу харахдаа зүүн гараа даллан дуудлаа.

-Дахиад л зураг дарж байна уу?

Тэрний хажууд очиж зогсохдоо нүдийг нь таглах үснүүдийн хайш яайш хойшлуулан холдуулж өглөө.

-Тийм ээ, тайвшрах хэрэгтэй байсан юм.

Тэхёний тайвшрах гэх үгийг сонсоод багахан гайхаж орхилоо. Уг нь муу зүйлс болоогүй юмсан...

-Юунаас болж?

Тэрээр миний үгэнд толгойгоо хөнгөхөн дороо сэгсэрснээ жижиг гарын камераа халааслаад цээжинд минь наалдах нь тэр.

-Чухал зүйл биш болохоор зүгээр дээ.

Цээжинд минь шигдэн санаа алдах түүнийхээ зүрхний цохилтын хэмнэлээр би ямар нэг зүйл болсныг ойлгосон ч лавшилж асуулгүйгээр нурууг нь иллээ. Удсан ч үгүй хэн нэгнийг харахаас өмнө бид буцан анги руу гаа явна. Биднийг ангийн үүдээр орж ирэв үү, үгүй юу бусад маань уухай тас орилж дуудлаа.

Намжүүн: Залуусаа, энэ жилийн хөл бөмбөгийн тэмцээний талаарх удирдамж гарчихаж.

Согжин: Тэгээд бас морин хийлийн дамжаа манай сургуульд нээгдэж байгаа гэнэ ээ.

Намжүүний яриаг тасалж хэлсэн Согжинийг тэр хөнгөхөн цохиж аваад би хэлэх гэж байсан юм гэсээр уурлана.

Тэхён: Тэр морин хийлийн дамжааны бүртгэл дуусаагүй биз дээ?

Намжүүн: Дөнгөж өнөөдөр тавигдаж байгаа ч заах багш нь царайлаг болохоор охидууд очоод хүүхдийн тоог нь дүүргэж мэднэ шүү. Чи хүсч байвал түргэн бүртгүүл.

SmeraldoWhere stories live. Discover now