◇03. Liar◇

597 162 38
                                    

[Taehyung's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Taehyung's POV:]

Жонгүгийг заавал хүргэж өгнө гээд салахгүй байсанд өөрийгөө эр хүн гэдгийг олон дахин сануулсаар арай хийн ганцаар гэрийн зүг алхана. Гадаа хэдийн орой нь сэрүүн орсон байх агаад салхи намдуухан салхилсаар байлаа. Ингээд амар жимэр алхах сайхан юм. Гэсэн ч удалгүй гэрийн хаалгыг онгойлгох төдийд энэ тайван байдал минь замхрах байх даа. Тийм ээ, яг бодсоноор маань болсон юм. Гэрт орох төдийд бүсгүйн чимээгүй мэгших дуу мөн залуу эрийн мансуурсан инээд сонсогдоно.

Цүнхээ үүдний тавиур луу шидчихээд гутлаа ч тайлалгүй дээд давхар луу яаравчлан гарлаа. Өөдөөс эгц харах өрөөний хаалга хагас онгорхой байх агаад санаа хэдэнтээ алдаад хаалгыг бүрэн нээнэ. Тэр яг л урдны адил цонхны дэргэд дэмий бодлуудтайгаа нулимс дундаа цөхөрсөн байдалтай үзэгдэх аж.

Түүний дэргэд очихын тулд надад маш их зориг шаардлагатай болов. Гэсэн ч би тэрний хойноос очиж халуун тэврэлтээрээ өвдөлтийн намдаах гэж үзлээ.

-Эндээс явах уу?

Өдөр болгон....орой бүр ганцхан асуултыг удаа дараалан түүнд хэлэх ч тэрээр зөөлнөөр эргэж харж мишээгээд толгой сэгсрэнэ.

-Хэрэггүй ээ. Тэр удахгүй өөрчлөгдөх байх.

Эгчийнхээ хоосон итгэлийг дуулахдаа нулимсаа арай хийн залгиад, уураа барихыг бүхий л чадлаараа хичээлээ.

-Үгүй дээ. Тэр өөрчлөгдөхгүй. Тэр та бид хоёрын мэдэх аав биш болсонг ойлгохгүй байна уу??

Тэрээр тэврэлтээс минь салахдаа над руу эгцлэн харлаа. Харин энэ удаад цонхоор тусах гэрэл түүний нүүрэнд бууж саяхан авсан хацар дээрх алгадалт, мөрөн дээрх хөхрөлтийн хүртэл тодруулаад өгөв. Тэгээд би тэсээгүй юм. Өөрийгөө барьж дийлээгүй.

Бүх зүйл хэтэрхий хурдан болж өнгөрсөн.
Нэг мэдэхэд би эгчийнхээ болихыг шаардсан уйлан хэлэх үгсийг нэг чихэндээ сонсох ч нөгөө чихээрээ гаргаж байлаа. Тэгэхдээ урд минь ухаангүй цусандаа хутгалдан хэвтэх эцгийгээ харсан. Дараагаар нь толгой минь хүчтэй өвдөлтийг мэдэрсэн. Маш их...бүр маш их...өвдөлт

SmeraldoWhere stories live. Discover now