◇07. Hope◇

313 39 8
                                    

[Jungkook's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Jungkook's POV:]

Бусад өглөөг бодоход өнөө өглөө нэг л тухтай сэрэв. Сэтгэлийн минь цоорхой нөхөгдөж, харанхуй гэрэлтэж, нүх тагларч, сүүлийн амьсгалаа тасалсан юм шиг тайван. Сүүлд хэзээ хөлөө жийж унтсанаа ч санахгүй байна. Олон жил хүсч, хүлээсэн тэр зүүд зэрэглээ шиг өдөр иржээ. Инээмсэглэхээ больж чадахгүй нь, тэр бид хоёрын дунд нөхөрлөл эсвэл танилын холбоо үгүй, зөвхөн хайр оршино. Жаргалтай байж чадах болов уу? Энэ бүхнийг нийгэм хүлээн зөвшөөрөх үү?...Өчигдрийн тухайд гэвэл цаг орой болсон учир би Тэхёныг гэрт нь хүргэж өгсөн. Тэгэхэд тэрний хэлсэн үг одоо ч намайг төөрөгдүүлнэ.

"Жонгүг би чамайг хаяж эсвэл чамаас салж чадахгүй. Гэхдээ бас хайрлаж чадах эсэхээ мэдэхгүй байна. Миний баттай мэдэх зүйл гэвэл би чамгүйгээр энэ амьдралаа төсөөлж барахгүй, үнэхээр шүү. Харин юу ч болсон, гуйя. Надаас битгий холдоорой"

Тэр надгүйгээр амьдарч бас намайг хайрлаж чадахгүй гэх эсрэг утгатай хоёр өгүүлбэрийг нэг дор хэлсэн. Харин миний хариулт Тэхёныг инээмсэглэхэд хүргэсэн сэн. Би тэрнийг тэгж жаргалтай болгож чадаж байхад өөр илүү юуг хүсэх билээ.

"Би энэ амьдралын хамгийн сайхан мөч бүхнийг зөвхөн чам руу илгээх болно. Тэхёнаа, чи ч бас намайг битгий орхиорой"

Энэ бол бидний хагацаж эсвэл холдож явахгүй гэдгээ андгайлсан гэрээ. Хоёул өөр нэгнийг хайрласан ч, бие биенээ хайрласан ч хүчин төгөлдөр байх гэрээ. Хүмүүс найдаж, итгэж дурласаар эцэст нь гэрээ хийдэг шүү дээ. Харин энэ гэрээ биднийг хаа хүртэл хамтад нь хөтлөх бол...төгсгөлгүй ундрах мөнхийн дурлал руу хүргээрэй гэе.

Жимин: Хар үүл хуралдсан хөх нүдэнд чинь ямар дагина сувдаа гээчихсэн болоод ингэж ихээр гэрэлтдэг билээ?

-Харин л дээ. Хаанахын дагина ирсэн байж болох уу?

Жимин: Таагаад үз гэж байгаа юм биз дээ. Тэгвэл бодох ч шаардлага алга. Ганцхан дагина байгаа шүү дээ. Хийл тоглодог?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 27, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

SmeraldoWhere stories live. Discover now