12

1.5K 164 6
                                    

"За тэгээд бас энэ хөвгүүд ойрд нэлээн зодоон цохион хийгээд яваа юм уу даа ?"

Долоо хоног болгоны сүүлд хийдэг хүүхэд бүрийн үзэн яддаг ангийн хурал өрнөж буй нь энэ билээ. Багш гэнэт зодооны талаар ярихад хөвгүүд бие бие рүүгээ харц шидэлж илт сандарч буй харагдлаа.

"Хөвгүүд минь дээ, одоо залуус ч гэх юм уу ? Жаахан хүүхдүүд биш гэдгээ ойлго л доо, зодоон хийх нас биш шүү дээ. Өсвөр нас гэдэг хэчнээн сайхан билээ дээ, гэтэл хүүхдийн тоглоомоор амьдралаа сүйрүүлэх гээ юү ? Та нар нэг буруу алхам хийхэд л сургуулиасаа хөөгдөж, амьдрал чинь буруу замаар орно. Тиймээс гуйя, томоотой бай залуусаа! Та нарт хийх өөр сайхан зүйл санал болгох уу ? Найз охинтой бол, үерхэж нөхөрлө !"

Тиймээ, энэ бол гарцаагүй өсвөр насны хүүхдүүдийн хамгийн дуртай сэдэв мөн. Хүүхдүүд ширээгээ тогшиж, үү гэх мэтээр уулга алдан инээлдэцгээнэ.

"Охид та нарыг өөрчилж чаддаг. Та нар найз охинтой болох үедээ өөртөө анхаарч эхэлдэг. Өглөө наймд босоод хальт хувцаслаад гардаг байсан бол найз охинтой болох үедээ та нар долоод босоод усанд орж үсээ гелдэнэ. Гарт тааралдсанаа өмсдөг байсан бол найз охиндоо таалагдах хувцасыг өмсдөг болох болно. Өсвөр насны үерхэл та нарыг бодсоноос нандин шүү хүүхдүүд минь~!"

Багшийн яриа зарим хүүхдүүдэд уйтгартай санагддаг байж болох ч надад бол тийм биш. Би томчуудын сургааль, хуучны түүх зэрэгт үнэхээр дуртай. Ангийн багш үргэлж бидэнд сургааль айлдаж, дурсамжаасаа хуваалцдаг нь миний түүнд үнэхээр дуртайгийн нэг шалтгаан. Тэр бол өөр шиг нэгэн болох хүслийг хүчтэй төрүүлдэг нэгэн билээ. Хатуу чанга хэдий ч сурагчидаа сэтгэлээсээ ойлгодог, ялгаварлалыг тэвчдэггүй түүн шиг хүн болох юм сан гэх хүсэл минь багшийгаа харах тусам улам л нэмэгдэх юм.

"Өнөөдөр хөөрхөн харагдаж байх чинь ээ !" Багшийгаа бишрэх бодол зуур минь гэнэт л хажууд суух Жонгүг ийн хэлэх нь тэр.

"Тэгээд бусад өдөр муухай харагддаг гээд байгаа юм уу ?"

"Ааш, мэдрэмжгүй гэдэг нь ! Чи ч бас гэж хэлж болохгүй байна уу ? Ер нь чи намайг анзаардаг юм уу даа. Сая багшийн хэлсэн шиг би үргэлж л чамд таалагдах гээд л хөөрхөн хувцаслаж, үнэртэй ус хүртэл цацдаг байхад надад яагаад сайхан үг ерөөсөө хэлдэггүй юм бэ ?"

Тэр одоо надад гомдоод байна уу даа ? Нялуун үгс хэлэхдээ их тааруу юм сан, заавал хүсч байгаа үгийг нт хэлж байж л одоо энэ золигийг аргадна даа !

"За хөөрхөн байна даа хөөрхөн байна ! Дандаа л хөөрхөн байдаг шүү дээ, заавал хэлж байх ёстой юм уу ?"

"Нэг мөсөн хөөрхөн л гэхээс дээ гээд хэлчихээч ! Ёстой нэг, өөдгүй охин !"

Энэ одоо ямар гээч драмагаа үзчихээ вэ ? Заримдаа хэн нь найз залуу, хэн нь найз охин билээ гэж хүртэл бодох юм !

~~~

Хичээлийн туршид над руу нүднийхээ булангаар ч тоож харахгүй байгаа Жонгүг одоо ч урд минь чимээгүй алхсаар. Хэдий надад уурласан ч гэрт маань заавал хүргэж өгнө гээд цүнхийг минь булааж авч нуруундаа үүрэн яваа энэ залууг чухам яаж аргадах талаараа эргэцүүлнэ. Бараг гэрийн маань урд ирсэн тул аргагүй эрхэнд шууд нууц аргадаа орохоор шийдэн гүйж очоод араас нь тэвэрлээ.

"Аа Жонгүг-а, чи хамгийн хөөрхөн, чи хамгийн эгдүүтэй нь, чи хамгийн халуухан, чи хамгийн романтик, чи хамгийн ухаантай, чи хамгийн шилдэг нь. Ммм.... эргээд хар  л даа, битгий уурлаад бай тэгэх үү ?"

Бурхан минь гэж хэлсэн үгэндээ ичин зүгээр л цаг хугацааг ухраачихмаар санагдан түүнийг битгий эргэж хараасай гэж залбирна. Гэвч Жонгүг тас тас хөхөрсөөр эргэж хараад дахиад хэлэээд өгөөч гэж шалж эхлэв. Би ичин доош харах бол тэр инээд алдсаар духан дээр минь үнслээ.

"Сожин ?"

Гэнэт л танил дуу ард сонсогдоод явчихаар нь гайхан эргэж харвал аав зогсож байх нь тэр.

"Өө,ита энд юу хийж байгаа юм бэ ? Үгүй ээ....үгүй, та чинь ажилтай биз дээ?"

"Ажилаасаа тарчихаад л явж байна даа. Энэ хүү чинь харин хэн билээ ?"

Би бантан юу гэж хэлэх талаар бодон зогсоно. Үнэхээр ичмээр юм !

"Сайн байна уу хадам ааваа, би Сожины найз залуу Жон Жонгүг байна. Удахгүй та болон түүний ээжтэй албан ёсоор уулзнаа, өнөөдөртөө би ингээд явъя даа"

Бурхан минь гэж, яахаа ч үл мэдэн зогсох зуур Жонгүг байдлыг бүр ч дордуулчихаад гүйгээд алга болчихов. Би харин энэ газар ухаад орчихмоор мэдрэмжтэйгээ аавыг дагасаар гэртээ орлоо.

"За хөгшөөн сонин ихтэй шүү, манай охин найз залуутай болчихож !" Гэртээ орсон дариудаа аав ээжид ийн хэлэх бол ээж нүүрэндээ тавьсан маскаа хуу татаж аваад үүд рүү гүйн ирэв. Энэ л дутаж гэнэ дээ !

"Арай манай охиныг яаж тоосон юм гэмээр өндөр царайлаг, хөөрхөн инээдэг залуу байна уу ?"

"Ээ яг мөн мөн. Удахгүй уулзъя хадам ааваа л гэнэ дээ. Ёстой хөөрхөн хүү байна билээ, хоёулаа ч мөдгүй зээгээ үзэх бололтой дог шүү !"

Энэ аав ээж хоёр ч тэр, Жонгүг ч тэр мөн таарч дээ...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now