Түүний хэлснээр Жонгүг гэж байхгүй юм шиг 2 сарыг өнгөрөөв.
"За, энэ өнөөдрийн зураг шүү ! Саяжингаа ухаан мэдрэлгүй хичээлээ хийж дуусчихаад буйдан дээр хэвтсэн дариудаа унтчихлаа"
"Сайн ажиллаа. Баярлалаа hope~"
"Юунд нь баярлах вэ, зүгээр л хэзээ нэг өдөр баригдчихвал намайг түүний гарт үхэхээс өмнө авраарай л гэж гуйя !"
За яахав, үнэнээ л хэлье. Би Жонгүгийн хоолойг сонсохгүй, царайг нь харахгүй долоо ч хонож чадахгүй юм билээ. Жонгүгт харин асуудалгүй л байгаа бололтой над руу залгах ч үгүй, залгахаар утсаа авахгүй, бүр social хаягуудаа бүгдийг нь хаачихсан байгаа юм даа. Яг л надтай холбоо барихгүйг тулд бүхнийг нарийн бодсон юм шиг. Гэхдээ Жонгүг-а чи мэдэх үү ? Чиний бүх найзууд чинь миний ч бас найзууд гэдгийг. Бидний үерхлийг хамгийн сайн дэмждэг хүмүүс бол тэд шүү дээ. Тиймээс өдөр болгон ээлжлээд л түүний зургийг явуулж, юу хийж байгааг, юу идсэн, сэтгэл санаа нь ямархуу байгааг, хичээлээ хэр удаан хийсэн заримдаа бүр нойлд хэр удсаныг нь хүртэл бичдэг гээч. Үнэндээ би ч бас түүн рүү залгахгүй, харахгүй, санахгүй, бодохгүй байя гэж бодсон ч энэ чинь ёстой хичээл хийхээс ч хэцүү юм билээ...
Өнөөдөр баасан гариг болохоор хичээлээ дуусгаад захирлын хурлыг сонсох шаардлагатай тул түр сургууль дээр саатав. Миний бодлоор амралт эхлэхтэй холбоотой хурал бололтой...
Хурал эхлэн би ч анхааралтай сонсон суух зуур эхэндээ сургалтын талаар ярьж байсан хурлын сэдэв гэнэт амралтын талаар эргэсэн тул би бүр ч илүү анхаарлаа. Тэгээд бүр ч болоогүй амралтаараа нутаг ругаа явах нь нээлттэй байдаг талаар ярьж эхлэхэд би бүр баярлах гайхахын голд гацаж орхив !
Хурал дууссаны дараа захирлаас лавлан асуухад үнэхээр боломжтой багөөд амралт хэдхэн хоногийн дараа эхлэх тул хувцасаа бэлдэж эхлэхэд болно доо гэх нь тэр. Би ч гайхан анхнаасаа нэг дүгээр дамжаанд оюутнууд амралтаараа хамаагүй явж болдоггүй гэсэн ойлголт өгчихсөн дээд ангийн эгч дээрээ гүйн очлоо.
YOU ARE READING
𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/
RomanceCompleted ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя"