20

1.3K 164 11
                                    

"Ц.цагдаагийн хэлтэс ?"

Утсаа таслачихаад бушуу гэрээсээ гарахаар завдав. Өнөөдөр ээж ажилтай тул элдэв зүйл асуух хүн ч байсангүй аав утсаа ухсаар, дүү нар зурагт үзсээр намайг анзаарах хүн ч алга байлаа. Гэрээс гарсан дариудаа шууд л такси барин, Хусог руу залгаад юу болсон талаар тайлбарлахаа ч мартсангүй.

Үнэндээ санаа зовсондоо толгой дотроо яг юу болсон талаар бараг л зохиол биччихээд сууж байна ! Бид чинь ахлах ангийн сурагчид шүү дээ, элдэв хэрэг тариад байвал их сургуульд орно гэдэг зүгээр мөрөөдөл төдий зүйл болохоос гадна сургуулиа ч төгсөж чадахгүй ч байдалд орж магадгүй. Тиймээс л би Жонгүгийг аль болох зодоон хийлгэхгүй байх гэж байнга сануулдаг байхад яахаараа ийм зүйл болчихдог байнаа !

"Жонгүг-а..."

Цагдаагийн газар бүхэлдээ элдэв хүмүүсийн орилоон, уур уцаараар дүүрсэн байх бөгөөд би арай хийн Жонгүгийг олж очсон ч тэр над руу нэг нүдээрээ ч харсангүй.

"Сайн байна уу та, би сая утсаар ярьсан хүн байнаа. Яг юу болсон юм бол ?"

"Зодоон хийсэн. Гэхдээ яахав, зодолдсон хүмүүс нь олуулаа байсан болохоор яг ч түүний буруу гэж үзэхгүй. Асран хамгаалагч нь ирээд гарын үсэг зураад аваад явахад л болно. Гэхдээ өөрөө түүнтэй ямар...."

Цагдаатай ярилцах зуур гэнэт л ард танил хоолойнууд бөөн дуу шуу болсоор, тэнд байгаа бүх хүмүүсийг гайхтал нь орилсоор орж ирэх бөгөөд би Хусог руу залгасандаа бараг харамсаад эхэлчихэв !

"Юу вэ ? Яахаараа миний Жонгүг энд..."

"Хэн ингэсэн ? Хэн царайг нь ийм болгочихоо вэ ? Гараад ир, алаад хаячихъя л даа !"

"Жонгүг-а юу болсон юм ?"

Залуус ч ээлжлэн Жонгүгийг шалгаах зуур цагдаа ширээгээ цохин босч ирсээр "Муу золигнууд хаана ирчихээд орилоод байгаа юм ! Ахлах ангийн хүүхдүүд байж хичээл номоо л хийнэ биз, зодоон цохион хийж төвөг удаад. Та нар хэрэггүй зүйл яриад байлгүй тэнд очоод сууж бай !" хэмээн зандрах бол түрүүхэн л орилж чарлаад байсан залуус худлаа инээд алдсаар бушуу үүдний сандал руу очиж суув.

"За тэгээд чи ингэхэд яг хэн юм ? Түүний асран хамгаалагч мөн юм уу ?"

"Тиймээ ахаа, би түүний эгч байгаа юм. Ээжийн бие муу байгаа болохоор ирж чадахгүй байх, би аваад явчихъя тэгэх үү ?"

Би ч саяжингаа бодсоныхоо дагуу ярих бол өнөөх цагдаа чинь жаахан эргэлзсэн ч илт төвөгшөөсөн байдалтай "Бушуу аваад явж үз" гэсээр бараг хөөх шахуу гаргалаа.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now