25

1.3K 160 15
                                    

"Эгч нь чамд цай хийгээд өгье, хүлээж байгаарай"

Жонгүгийн ээж надад цай аягалж өгөхөөр гал тогоо руугаа орох бол би түүний үйлдэл бүрийг дагуулан харанхын зэрэгцээ тэдний гэрийг ч жаал ажиглаад авлаа. Өмнөх удаад нэг ирсэн ч орой байсан болохоор дээрээс нь нээх удаан байгаагүй тул ийм тансаг хийцтэй байсныг нь анзаараагүй юм байна. Тавилга, ханын цаас, эд хогшлын байрлал нь ч тэр үнэхээр эмх цэгцтэй хараад л тухтай мэдрэмж өгөхөөр тохилог байх бөгөөд цайвар өнгөнүүд хослоод тухтайн дээр тансаг харагдах аж.

"Танайх их гоё тохижилттой юмаа"

"Мэдрэмжтэй юм гээч. Энэ золиг тиймэрхүү зүйл огт анзаардаггүй болохоор ийм үг сонсох сайхан байна шүү" Тэрээр инээмсэглэн баярласнаа илэрхийлэх бол би ч зөрүүлэн толгой дохилоо. Бидний яриа дуусмагц Жонгүг хажуунаас зөөлхөн ээж нь загвар зохион бүтээгч гэдгийг шивнээд ч амжив.

"Эгчээ та загвар зохион бүтээгч юм уу ? Тэгвэл ч ийм тохилог байх нь аргагүй юм байна даа"

Жонгүгийн ээж жаахан ичсэн бололтой инээмсэглэсээр сэдэв өөрчлөн "Жонгүг халуун байна, чи гараад зайрмаг аваад ирээч" хэмээн утсаараа тоглон суух хүүдээ хэлсэн ч тэр тоосон ч шинжгүй сууна.

"Жонгүг, ээж чинь юм хэлээд байна шүү дээ. Хариуаач"

"Ойлголоо, яваад ирье" Хажуунаас нь нудран муухай харц шидлэх намайг харсаар Жонгүг дуртай дургүй босон зайрмаг авахаар гарлаа.

Би харин үргэлжлүүлэн эргэн тойрноо ажиглах ажилдаа орлоо. Гэсэн ч удалгүй цайгаа аягалчихаад надад зориулан жимс хэрчин зогсох Жонгүгийн ээж дээр нүд минь тусч орхив. Ингээд харахад дөч орчим насны энгийн л нэг хадагтай хэдий ч нөхрийнхөө өмнөөс хүүгээ хангалуун сайхан амьдруулахын тулд хоёр дахин илүү хичээж амьдардаг нэгэн гэдгийг би сайн мэднээ...

"За энэ жимснээс идээрэй..... Ингэхэд манай Жонгүг ч чиний үгэнд их сайн орох юмаа. Сая намайг хэлэхэд хөдлөх ч үгүй байсан хэрнээ чамайг хэлэхэд год үсэрч байгааг нь ээ !"

Би ч санаа зовон доош харан хөлөө ширтэх бол Жонгүгийн ээж дахин ярьж эхлэв.

"Би түүнийг үерхэж байгааг ч гадарласан л даа. Ойрдоо их инээгээд, байнга л толинд харж үсээ янзлаад жигтэйхэн жаргалтай байсан юм. Харин би түүнийг болохгүй хүүхэдтэй нийлж байх вий гэж санаа зовоод байсан ч одоо тэгэх хэрэггүй бололтой"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now