02

2K 212 6
                                    

Тэр амны хайрцгаараа баярлалаа гэж хэлчихээд хаалганы хонхыг дарлаа.

Удсан ч үгүй хаалгыг сургууль дээр өмнө нь хальт хальтхан харж байсан нэрийг нь үл мэдэх нэгэн залуу онгойлгох бөгөөд их л сайхан зүйл хийж байсан бололтой ам нь урагдахаа шахсан том инээмсэглэлтэйгээр биднийг угтлаа.

"Ээе залуусаа, хэн ирснийг хараач ?"

Хаалга нээж өгсөн залуу гэрээр дүүрэн орлиход чимээ шуугиан намжин бүгдийн харц бидэн дээр тусав. Харвал бид хамгийн сүүлд ирсэн бололтой бүгд тухласан байх бөгөөд үдэшлэгний хэв маяг хэдийнээ орсон байлаа. Гэнэт л нөгөө өрөөнөөс нэгэн залуу шал түжигнүүлсээр гүйж ирээд

"Аа Жонгүг-а чи үнэхээр хүн дагуулаад ирлээ гэж үү ? Итгэмээргүй юмаа, миний дүү ч том болжээ" гэсээр Жонгүгаас учир зүггүй зүүгдээд авах нь тэр. Жонгүгаас ч намхан, дээрээс нь жаахан хүүхэд шиг түүнээс зүүгдээд зогсчихсон юм байж миний дүү том болжээ гэхийг нь сонсоод өөрийн эрхгүй инээж орхив.

"Алив холдож үз Жимин. Хэдхэн сараар ах юм байж битгий миний дүү гээд бай !"

Жонгүг түүнийг өөрөөсөө холдуулчихаад хоолойгоо засан

"Энэ бол Сожин, би өмнө нь хэлж байсан даа" гэсээр их л эвгүй байгаа бололтой элдэв үгсээр булзайруулах бол залуус миний нэрийг сонссон даруйдаа жуумалзан, зарим нь бүр тас тас хийтэл инээд алдах нь Жонгүгийг бүр ч сандаргасан бололтой бушуу гарнаас минь барьсаар хамтдаа зочны өрөө рүү орж ирлээ.

Best friends forever
6 years

Эгдүүтэй биш гэж үү? Ийм том залуус байж эгдүүтэй гэгч нь ханан дээр үсгэн шаарнууд наачихсан, таазан дээрээсээ шаарнууд өлгөөд үдэшлэг хийж байгаа нь олон найзгүй надад цаанаасаа дэндүү атаархмаар санандах ажээ.

Бүгдээрээ надад өөрсдийгөө танилцуулж Жонгүг харин тэдэнд намайг танилцуулж өгсөн юм. Гэхдээ үнэндээ би багагүй гайхав, яаж найзуудаараа ийм царайлаг байдаг юм бол ? Анх удаагаа ийм тохиолдол харж байгаа болохоор ч тэр үү, тэднийг үнэхээр ширтэхгүй байж чадахгүй байлаа.

Би Жонгүгийг наашаа ойрт гэж дохиод чихэнд нь "Найзууд чинь үнэхээр царайлаг юмаа" гэхэд тэр зүгээр л инээмсэглэв.

"Тиймээ, гэхдээ найзаас илүү байх хэрэггүй шүү. Царайлаг хүмүүс их шалиг байдаг гэдгийг мэднэ биз дээ ?"

"Аан тэгвэл чи ч бас шалиг байхнээ"

Түүнээр жаахан тоглоом хийхээр шийдэн ийн хэлэхэд түүний нүүр нь улайн

"Үгүй ээ би шалиг биш. Миний түрүүн танилцуулсан тэр Жин гээд залууг харж байна уу ? Тэр байгаа биз, бид энэ үдэшлэгийг 5 дахь жилдээ зохиож байхад тэр таван өөр охин авчирсан ! Харин тэр ширүүн цагаан царайтай Юнги гээд залуу хамт сууж байгаа охинтойгоо 4 дах жилээ үерхэж байгаа юм, ёстой хөөрхөн хос"

Түүнийг нүд нь гэрэлтэн тэдний талаар ярихыг нь хараад би тэднийг энгийн нэг найзууд биш гэдгийг нь ойлгосон юм.

"Гэхдээ тэр залуу яагаад ганцаараа байгаа юм бэ ? Нэр нь Тэхён бил үү ? Уг нь үнэхээр царайлаг юм байна шүү дээ"

"Тэр золиг угаасаа жил бүр ганцаараа ирдэг юмаа. Яг нэг удаа л охинтой хамт ирсэн юм. Гэтэл тэр охин нь хаяад явснаас хойш охидуудтай харьцах байтугай ойртохоо больчихсон юм. Их гүнзгий дурладаг гэх үү дээ ?"

~~~

Жонгүгийн зөв байсан. Тэрний найзууд надад үнэндээ үнэхээр их таалагдсан. Яг л Жонгүг шиг хөгжилтэй, нээлттэй залуус байсан юм. Тийм сайхан найзуудтай Жонгүгд бүр атаархсан гэж жигтэйхэн ! Тэд үнэхээр хором мөч бүрийг хамт өнгөрүүлдэг бололтой, нэгнийхээ талаар мэдэхгүй зүйл огт байхгүй бөгөөд бараг л харцаараа ойлголцож байсан юм.

Бид тэдний гэрт ороход зургаан цаг болж байсан ч одоо хэдийнээ арван нэг өнгөрчээ. Цаг явж байгааг ч үл анзааран хөгжилдөөгүй хичнээн ч удчихсан юм бүү мэд. Сэтгэл хөөрөөд гэртээ харилгүй шөнөжин тоглочихмоор л санагдсан шүү. Гэвч гадуур хоновол ээжид алуулна гэдгээ мэдэх тул бүр оройтохоос өмнө гэртээ харихаар шийдсэн юм. Ганцаараа явж чадна гэж хичнээн хэлсэн ч Жонгүг зөрсөөр намайг хүргэж өгөхөөр болсон билээ.

"Энэ танайх юм уу ?"

"Тиймээ, танайхтай ойрхон байгаа биз ?"

Тэр инээмсэглэн толгой дохих бөгөөд уусан пивондоо жаахан халсан бололтой хацар нь ягаараад нүд нь тогтохгүй ийш тийш гүйнэ.

"Сайхан амраарай Сожин. Өнөөдөр их баярлалаа, чамгүй бол балрах байлаа"

"Үгүй дээ, харин ч их хөгжилтэй байлаа"

Тэр амандаа зөөлөн одоо ор доо хэмээгээд гараараа толгойг минь зөөлөн илээд дахиад л өнөөх хөөрхөн инээмсэглэлээ нэг гаргачихаад явж одлоо...

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now