19

1.3K 158 5
                                    

"Хайраа, өглөөний мэнд !"

Жонгүгтэй аль болох таарахгүй гээд гардаг цагаасаа эрт гарч ирсэн ч тэр хэдийнээ үүдэнд ирчихсэн байх нь тэр. Яахаараа ийм эрт...!

"Их эрт иржээ ! Юу болоо вэ ?"

"Өнөөдөр чинь онцгой өдөр шүү дээ, тэгээд л эрт сэрчихсэн ! Өнөөдөр ямар өдөр вэ, Сожин-а ?"

"Харин л дээ. Мягмар гараг ? Чиний төрсөн өдөр биш дээ, юу билээ ?"

"Аан...... үгүй дээ, зүгээр л. Хоцрох нь, хурдан явцгаая" Жонгүг бушуу сэдвээ өөрчлөөд, урд гараад алхчихав.

Хичээл урьдын адил орох бол Жонгүг цаасан дээр элдэв юмс зурсаар байсхийгээд л гүн гэгч нь санаа алдана. Энгийн үед бол надтай яриа өдөх, онигоо ярих, эсвэл зүгээр л унтсаар хичээлийн цагийг өнгөрөөдөг бол өнөөдөр харин хичээл эхэлсэнээс хойш л цаасан дээр сараачихаас өөр зүйл хийхгүй, ядахнаа надтай дуугарах ч үгүй байх нь санаа зовоогоод амжив.

"За тэгвэл хойд талын дөрөв ангиа цэвэрлээд бусад нь ингээд тараарай" Багшийн үгтэй зэрэгцэн Жонгүг суудлаасаа босон шууд л гарахаар завдав. Надтай бүр дугарахгүй гээд шийдчихжээ !

"Жонгүг, байз л даа. Яагаад надтай ярихгүй байгаа юм бэ ?" Бид сургуулиас гарах хооронд би түүнээс өдөржин асуухыг хүссэн асуултуудаа асуух бол тэрээр өдөржин хийснийхээ адилаар намайг дахин үл тоож эхлэвх аж. Удсан ч үгүй төлөвлөгөөний дагуу Намжүүн гарч ирсээр тэдний гэрт очихыг санал болгон Жонгүгийг ч ятгасаар хамтдаа тэдний гэр рүү явахаар боллоо...

Биднийг хаалгаар ороход үнэхээр л бүх зүйл төлөвлөгөөний дагуу амжилттай болсон байв. Тэд ширээ засч, бидний хамтдаа авхуулсан зургийн томоор хэвлээд ханан дээр хүртэл наасан байх ажээ. Би Хусог руу амны хайрцгаараа ~Бэлэг ?~ хэмээн асуувал тэр толгой дохин долоовор хуруу, эрхий хуруугаа хавсран бүх зүйл амжилттай болсоныг илтгэв.

Жонгүг гайхсан байдалтай над руу ширтэхийг хажуугаар саяхан л уур уцаараар дүүрсэн байсан царайнд нь инээмсэглэл тодроод иржээ. 

"Би яалаа гэж бидний 100 дахь өдрийг мартах вэ дээ ?" Өчигдөрхөн л Хусогоос өнөөдөр бидний зуу дах өдөр болохыг мэдсэн хэрнээ л түүнд ингээд худал хэлчихэв. Жонгүг ч инээд алдан толгой дохисоор гараа дэлгэн намайг тэврэхээр бэлтгэх бол би сурамгай нь аргагүй түүний энгэрт очин наалдлаа.

Залуусын шоолох дуунаар ухаан орон өчигдөрийн явдлаа эргэн нэг дурслаа.

Хусогоос салж гэртээ ирсэн даруйдаа л Жонгүгт юу өгөх талаараа бодсон боловч хэдийнээ нэг цаг гучин минут өнгөрсөн ч юу өгсөн нь дээр болохыг мэдэхгүй суусаар эцэст нь хамгийн зөв шийдвэр бол хэн нэгнээс туслалцаа авах болохыг ойлгосон юм. Би Жонгүгтай танилцаад нэг жил ч болоогүй харин найзууд нь түүнтэй танилцаад бүтэн зургаан жилийг өнгөрөөсөн байхад надаас илүү мэдэх нь гарцаагүй шүү дээ. Харин азаар түүний найзууд бүгд л дургүйцэлгүй зөвшөөрч юу авч өгөх талаар зөвлөгөө өгөхийн дээр бүгд мөнгө нэмэрлэж болох талаараа ч дурдсан юм. Эцэст нь бидний шийдвэр бол Жонгүгийн сар шахуу мөрөөдөөд байгаа видео тоглоомыг нь авч өгөх байлаа.

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now