26

1.3K 156 15
                                    

Өглөө боссоноос хойш хөмсөгөө зангидан чүү ай хувцасласаар гэрээс гарахад Жонгүг урьдын адил орцны минь үүдэнд намайг инээмсэглэсээр угтах ажээ. Түүнийг хараад нүүрэнд минь багахан инээмсэглэл тодорсон ч нурууны өвдөлтөөсөө болоод буцаан ярвайлаа.

"Нуруу нь өвдөж байна уу, хайраа? Их өвдөж байна уу ?"

"Юу, би яагаад өвдөнө гэж ?"

"Өнөөдөр сарын тэмдэг чинь ирэх өдөр биз дээ ?"

Би гайхахын хажуугаар ичингүйрэн түүн рүү харлаа. Би хүртэл өглөө л мэдсэн байхад яагаад Жонгүг үүнийг мэдэж байгаа юм бэ ?

Би гайхсаар түүн рүү асуулт эрсэн харцаар харахад тэрээр "Уучлаарай, хайр нь саяхан тэмдэглэлийн дэвтэрийг чинь үзэж байгаад харчихсан юмаа. Тэгээд ч чи өөрөө тийм тод улаанаар '4 сарын 23-26' гээд тэмдэглэчихсэн байсан байж мартчихсан хэрэг үү ? Гэхдээ зүгээрээ хайр нь чамайг ийм хайнга гэдгийг чинь мэдэх болохоор бүх юмыг нь бэлдээд аваад ирсэн. Энэ халуун саванд халуун шоколад, бас амттан мэдээж бас ариун цэврийн хэрэгсэл ч авсан. Энийг авах гэж бүр бөөн юм болсон. Худалдагч эгч над руу сонин ха...." гэсээр үргэлжлүүлэн ярьсаар байх бол би энд үнэхээр байж суух аргагүй болтлоо ичсээр зогсоно.

Тэр яагаад ийм хамаагүй яриад байгаа юм бэ ? Би эмэгтэй хүнтэй ярихдаа хүртэл ичээд хамаагүй ярьж чаддаггүй байхад Жонгүг надтай яг л энгийн зүйл мэт ярих нь гайхмаар ! Үргэлжлүүлээд юу ч ярьж мэдэхээр түүнийг харсаар бушуу амыг нь амжиж таглалаа.

"Жон Жонгүг, дахиж нэг л үг хэлвэл алчихна шүү"

Жонгүг ч бүлтэгнэсээр толгой дохих зуураа "Би буруу юм хэлчихсэн үү ? Юу буруу хийчихвээ ?" гэсээр юу ойлгоогүй нь илт амандаа үглэх нь эгдүү хүргэнэ.

~~~

"Хөөе Сожин хичээлээ хийж байна шүү дээ ! Битгий гүйгээд бай, цаашаа яв"

Өглөөнөөс хойш бараг над руу нэг ялаа ч ойртуулахгүй дөхөж ирсэн хүн бүрийг загнан явуулах түүнийг харан инээх үү уурлах уу гэдгээ ч мэдэхээ байлаа. Дээрээс нь ширээгээр минь ном ч тавих зайгүй болтол нь амттан овоолчихсоныг хэлэх үү би өөрийгөө яг л бие хамгаалагчаараа хамгаалуулж буй тэргүүн хадагтай шиг л мэдэрч байлаа.

"Жонгүг-а, чи ер нь ингэж байхаар хүн бүрт найз охины минь сарын тэмдэг ирчихсэн гээд зарлаад явчихаач ! Гуйя, зүгээр суугаад хичээлээ хий"

𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐𝒗𝒆 /𝑱𝑱𝑲/Where stories live. Discover now